Хэзээ ч хөлдөөгчинд хийж болохгүй 10 хүнс

2016-12-02, 16:50
22,868

Олон хүмүүс хоол хүнсний бүтээгдэхүүнээ хөргөгч, хөлдөөгчинд хийж хадгалбал удаан хугацаанд хэрэглэж, аюулгүй байлгаж чадна гэж боддог. Гэхдээ хөргөгчний хөлдөөгчинд хийж болдоггүй тодорхой нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн гэж байдаг ажээ. Мөнгөөр авсан хоолныхоо материалыг үрэн таран хийхийг хүсэх хэн байх вэ дээ. Гэхдээ хамгийн гол нь чанартай хүнс хэрэглэж, эрүүл байх нь чухал учраас бид та бүхэндээ дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Хэзээ ч хөлдөөгчинд хийж болохгүй 10 хүнс

1 Сүүн бүтээгдэхүүн

Зарим сүүн бүтээгдэхүүнийг хөргөгчинд хийхээр усархаг болчихдог. Гэхдээ нэг арга бий. Тослог ихтэй цөцгий, энгийн цөцгий, элсэн чихэртэй цөцгий, зориулалтын саванд байгаа сүү, 40%-иас дээш тослогтой бяслагийг хөлдөөчихөж болно.

Сүүн бүтээгдэхүүн

2 Түүхий төмс

Сэрүүн, хуурай газар хадгалах зориулалттай учраас түүхий төмсийг хөлдөөгчинд хийхээр харлаж, мууддаг. Гэхдээ төмсөө нухаж хөлдөөгөөд хэрэглэж болдог байна. Нухсан төмсийг 4-6 сарын турш хөргөгчинд хадгалж болдог ажээ.

Түүхий төмс

3 Өндөг

Түүхий өндөг хөлдөхөөрөө тэлж, хальсаа хагалж орхидог. Бас өндөгний шар хөлдөөд гэсэхээрээ нялцайчихдаг талтай. Тиймээс өндгийг хөлдөөгчинд бус хөргөгчний тавиур дээр хадгалах нь зүйтэй.

Өндөг

4 Лаазалсан бүтээгдэхүүн

Лаазалсан хүнсний доторхи шингэн хөлдөхөөрөө тэлж, лаазаа цоолох юм уу, дэлбэрчихдэг гэдгийг санаж явахад илүүдэхгүй биз ээ.

Лаазалсан бүтээгдэхүүн

5 Хүнсний ногоо

Ус ихээр агуулсан хүнсний ногоог хэзээ ч хөлдөөж болохгүй. Жишээ нь салатны навч, өргөст хэмх, лууван зэрэг нь хөлдөөд гэсэхээрээ амт, чанараа алддаг байна.

Хүнсний ногоо

6 Дутуу боож багласан хүнс

Агаар оруулж, буруу боосон хүнсийг хөлдөөгчинд хийвэл хөлдөөгч шатах аюултай. Шатсан хөлдөөгчинд байсан хүнс идэхэд аюулгүй ч, өнгө, үнэр, амт нь өөрчлөгдсөн байдаг.

Дутуу боож багласан хүнс

7 Халуун хоол

Хоолныхоо үлдэгдлийг заавал хөргөж байж хөлдөөгчинд хийх хэрэгтэй. Халуун хоол хөлдөөгчний хэмийг нэмж орхидог ба ийм орчинд нян бактери ихээр үрждэг.

Халуун хоол

8 Гэсгээсэн хүнс

Хүнсний бүтээгдэхүүнийг гэсгээх үед хүйтэн хэмд устдаггүй бичил биетүүд улам идэвхдэг. Хэрэв хүнсээ гэсгээчихээд дахин хөлдөөх юм бол анхныхаасаа хоёр дахин их нян бактертай болно гэсэн үг юм.

Гэсгээсэн хүнс

9 Талх

Талх хөлдөхөөрөө зөөлөрч, хөөдөг. Тиймээс аль болох хөлдөөхгүй байсан нь дээр юмсанж.

Талх

10 Усны агууламж ихтэй жимс, жимсгэнэ.

Тарвас, канталоп зэрэг ус ихтэй жимсийг хөлдөөгчинд хадгалвал зөөлөрч, хөөж орхидог ажээ.

Усны агууламж ихтэй жимс, жимсгэнэ.

Санаж явахад илүүдэхгүй зүйлс:

  • Юу ч хөлдөөсөн бай 9 сар өнгөрсөн бол хэрэглэхгүй хаях
  • Ихэнхи хүнсийг гэсгээх шаардлагатай байдаг ч, өөрөөр нь гэсгээвэл илүү үр дүнтэй
  • Хөргөгчинд зөвхөн хүйтэн зүйл хийх
  • Хөргөгчинд зориулсан сав, баглаа боодол хэрэглэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()