“ДОХ”-ын тухай бидний мэдэхгүй цочирдом баримтууд

Шинжлэх ухаан, техник технологийн үсрэнгүй хөгжлийг даган янз бүрийн өвчин шинээр үүсэн бий болсон ч дэлхий дахиныг тэр чигт нь айдаст автуулсан өвчин бол яахын аргагүй ДОХ (AIDS) юм. Монголчууд 1990-ээд оны сүүл хүртэл энэ аймшигт өвчнийг мэдэхгүй явсныг нэг талаараа азтай гэж хэлж болох ч, нөгөө талаараа мэдээлэлгүй байсны улмаас их зүйл алдсан нь харамсалтай. Харин одоо цагт уг өвчний талаар дуулаагүй хүн гэж байхгүй болсон ч нарийн тодорхой мэддэг хүн ховор болов уу. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ "Дэлхийн ДОХ өвчинтэй тэмцэх өдөр" болж байгаатай холбогдуулан энэхүү мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

“ДОХ”-ын тухай бидний мэдэхгүй цочирдом баримтууд

1 ХДХВ хүний дотоод дархлалын эсүүдэд халдварладаг

ХДХВ халдварласнаар дархлааны тогтолцооны үйл ажиллагааг доголдуулж, хүн элдэв өвчин, халдвараас сэргийлэх чадваргүй болдог. ДОХ бол ХДХВ-ийн хүнд шат ба 20 гаруй халдвар, хорт хавдрын шинж тэмдэг илэрдэг байна.

ХДХВ хүний дотоод дархлалын эсүүдэд халдварладаг

2 ХДХВ дараах байдлаар халдварлана

  • Хамгаалалтгүй бэлгийн ажил хийх, (үтрээгээр болон анусаар) халдвартай хүнтэй аман секс хийснээр
  • Халдвартай эс агуулсан цус, цусан бүтээгдэхүүнээр
  • Халдвартай зүү, тариур, шивээсний зүүгээр
  • Халдвартай мэс заслын хэрэгсэл болон бусад үзүүртэй зүйлээр
  • Халдвартай жирэмсэн эхээс урагт болон төрсний дараа хөхөөр хооллосноор

ХДХВ дараах байдлаар халдварлана

3 ХДХВ-ээс дараах байдлаар сэргийлж болно

  • Бэлгийн хавьталд орохдоо хамгаалалт хэрэглэж занших
  • БЗХӨ-ийн шинжилгээ өгч, эмчлүүлэх
  • Тариа хийлгэхээс зайлсхийх. Шаардлагатай тохиолдолд нэг удаагийн зүү тариур хэрэглэх
  • Халдварласан байж мэдэх цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
  • Боломжтой бол хөвчөө таслуулах
  • Хэрэв ХДХВ туссан бол бэлгийн хамтрагч болон нялх хүүхэддээ халдаахгүйн тулд (хүүхдээ хөхөөр хооллодог, эсвэл жирэмсэн бол) аль болох хурдан эмчилгээнд хамрагдах хэрэгтэй.
  • Шууд болон шууд бусаар халдвар авсан байх магадлалтай бол эрсдэлтэй алхам хийхгүй байх

ХДХВ-ээс дараах байдлаар сэргийлж болно

4 Дэлхий даяар 36,7 сая хүн ХДХВ-тэй

2015 оны байдлаар дэлхий дахинд ДОХ туссан 36,7 сая хүн бүртгэгдсэн ба тэдний 1,8 сая нь хүүхдүүд байжээ. ДОХ туссан хүмүүсийн дийлэнхийг буурай болон хөгжиж буй орны иргэд эзэлдэг аж. Зөвхөн 2015 онд гэхэд л 2,1 сая хүн ДОХ туссан гэж шинээр бүртгэгдсэн байна. Өдийг хүртэл дэлхий даяар уг өвчнөөс болж нийт 35 сая хүн өнгөрсөн ба үүний 1,1 сая нь 2015 онд нас баржээ.

Дэлхий даяар 36,7 сая хүн ХДХВ-тэй

5 ХДХВ-ийн тархалтыг хавсарсан эмийн эмчилгээгээр саармагжуулна

ХДХВ шинээр үүсэхгүй бол хүний биеийн дотоод эсийн амьдрах хугацаа уртасч, дархлаа сайжирдаг. Хавсарсан эмийн эмчилгээ амжилттай болсноор бие дэх вирус багасч, өвчтөн бэлгийн хамтрагчдаа вирус халдаах магадлал буурдаг ажээ.

ХДХВ-ийн тархалтыг хавсарсан эмийн эмчилгээгээр саармагжуулна

6 2016 оны дунд үед 18,2 сая хүн хавсарсан эмийн эмчилгээнд хамрагджээ

Эдгээрийн 16 сая гаруй нь буурай болон хөгжиж буй орны иргэд юм. 2016 онд “WHO” ДОХ-ын халдвараас сэргийлэх болон эмчлэх 2 дахь хөтөлбөрөө хэрэгжүүлсэн ба тус хөтөлбөрийн хүрээнд насанд хүрэгчид болон хүүхдүүд, ХДХВ-тэй жирэмсэн, хөхүүл эхчүүдэд насан туршид нь хавсарсан эмийн эмчилгээ хийж магадгүй ажээ. 

2016 оны дунд үед 18,2 сая хүн хавсарсан эмийн эмчилгээнд хамрагджээ

7 ХДХВ-ын сорил

ДОХ өвчнийг 2030 он гэхэд бүрэн устгахын тулд ХДХВ-ын сорил өгөх зайлшгүй шаардлагатай юм. Сорилын хамрах хүрээ хязгаарлагдмал байсаар бөгөөд халдвар авсан хүмүүсийн 40% нь сорилд хамрагдсан ба 14 сая гаруй хүн вирусынхээ тархацыг мэдэхгүй яваа ажээ. 

ХДХВ-ын сорил

8 1,8 сая хүүхэд ХДХВ-тэй

2015 оны байдлаар эдгээр хүүхдүүд Африкт амьдардаг ба бүгд эхээсээ халдвар авсан гэх судалгаа бий. Мөн тус онд 150000 шахам хүүхэд шинээр халдвар авсан гэж бүртгэгдсэн байна.

1,8 сая хүүхэд ХДХВ-тэй

9 ХДХВ эхээс хүүхдэд халдварлахыг зогсоох

Буурай болон хөгжиж буй олон оронд ХДХВ-аас урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжиж эхлээгүй байгаа юм. Гэвч эхээс хүүхдэд халдварлахыг зогсоох үйл ажиллагаа зарим нэг газар явагдаж эхэлсэн ба 2015 онд Кубад анх удаагаа ХДХВ эхээс хүүхдэд халдахыг зогсоосон гэж ”WHO” мэдэгджээ. Харин 2016 оны 6-р сард үүн дээр Армян, Беларусь, Тайланд гэсэн 3 орон нэмэгдсэн байна. 

ХДХВ эхээс хүүхдэд халдварлахыг зогсоох

10 ХДХВ ба сүрьеэ

2015 онд 10,4 сая сүрьеэ өвчтэй хүний 1,2 сая нь ДОХ-той гэж гарсан байна. ДОХ болон сүрьеэ өвчтэй 390000 хүн 2015 он нас барсан ба ХДХВ-сүрьеэ өвчтэй хүмүүсийн 75% нь Африкт амьдардаг гэсэн мэдээ гарчээ. 

ХДХВ ба сүрьеэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()