ХХБанк Улсын тэргүүний Үндэсний лаборатори 14 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн баг тамирчдыг гурав дахь жилдээ ивээн тэтгэж, дэмжиж байна. Ивээн тэтгэсэн гурван жилийн хугацаанд 14 дүгээр сургуулийн өсвөрийн хөл бөмбөгчид маань 15 насны ангилалд эрэгтэй баг 2 удаа “Алтан медаль”, эмэгтэй баг “Мөнгөн медаль” тус тус хүртэж, багийн ахлагч Н.Содбилэг “Шилдгийн шилдэг тамирчин” болж, амжилтын буухиа үргэлжилсээр байна. Сургуулийн удирдлага, дасгалжуулагч багш болон хөл бөмбөгч хүүхдүүд спортыг дэмжигч ХХБанкны хамт олонд хүүхдийн авьяас чадварыг дэмжин ажиллаж буйд талархсанаа илэрхийлэн “Талархал” гардууллаа.
ХХБанк энэ жилийн “Дуулиан-2020” тэмцээнд 14 дүгээр сургуулиас гадна НЗД-ын дэргэдэх “Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын 3 багийг ивээн тэтгэлээ. Ард түмнийхээ хайр энэрэлд өсөн торниж, хүмүүжиж буй эдгээр урлаг, спортын дундаршгүй авьяастай хүүхдүүдэд ХХБанкны удирдлагууд тэдний амжилт ололтын тухай ярилцан, хүсэл мөрөөдлийг сонсож, хамтдаа зоог барьж, бэлтгэлийн хувцас хэрэглэл гардуулан тэмцээнд нь амжилт хүслээ.
Ивээн тэтгэгч байгууллагын үр шимээр Монголын хөл бөмбөгийн спорт цаашид улам өргөн дэлгэр хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
“Дуулиан-2020” тэмцээнд оролцогч нийт баг тамирчиддаа амжилт хүсье.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.