Су.Батболдыг огцруулж Ц.Сандуйг хотын дарга болговол яасан юм бэ?

2016-11-29, 09:17
2,755
Су.Батболдыг огцруулж Ц.Сандуйг хотын дарга болговол яасан юм бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Хөдөөнөөс гаралтай хүн" гэх тодотголыг нийслэлийн иргэдээс хүртээд амжсан Хотын дарга Су.Батболд бага байхдаа хол газраас хацраа хөлдөөн байж сургуульдаа очдог байсан гэнэ. Ер нь мань хотын дарга хатуужил үзэж хүн болсон нэгэн гэдгээ эл үгээрээ батлах гээд байгаа аж.  

Мань дарга саяхны хэдэн өдөр цасаа цэвэрлэж хүчрэхгүй бажига авахдаа коммунизмын үеэ санагалзан дунд сургуулийн сурагчдаар цас цэвэрлүүлэх шийдвэр гаргаад авсан нь амьтны хүүхдийн хацар амыг өөр шигээ хөлдөөж, хатуужил суулгах гэсэн далд санаа нь бололтой.

Гэсэн ч ханиад томууны ид үе эхэлчихсэн энэ үед эцэг эхчүүд юу боллоо гэж Су.Батболдын захирамжийг дагах вэ дээ.  Тэд хүүхдүүдээр ажлаа хийлгэх гэсэн мээрийн эсрэг эсэргүүцлээ цахимаар хүчтэй илэрхийлсэн нь эцэстээ Ерөнхий сайдын сонорт хүрч, хотын даргыг шийдвэрээс нь буцааж амжив.

Уг нь  Улаанбаатар хотын дараагийн захирагчаар намаа сонгуульд удирдаж ороод ялалт байгуулсан Ц.Сандуй болох байсан хэмээн улс төр судлаачид бичсэн удаатай. Гэсэн ч тэрбээр 60 тэрбум төгрөг хуваарилах тухай яриаг намын удирдах зөвлөл дээр ярьсан мэтээр хэвлэлд ам алдаж дарга нартайгаа үг зөрсний шийтгэлд нь НИТХ-ыг тэргүүлэгчдийн дарга болсон гэх.

Улмаар Ц.Сандуйгийн оронд МАН-ын дарга М.Энхболдын нутгийн дүү Су.Батболд ногоон гэрлээр хотын дарга болж, энэ тухайгаа хэвлэлд "Миний улс төрийн мөрөөдөлд хотын дарга болох төлөвлөгөө байгаагүй" хэмээн хэнд ч юм гомдоллоод авсан байна билээ. Түүний энэ үгээр бол М.Энхболд гэдэг хүн дургүй ламд дарж байгаад хүчээр сахил хүртээчихсэн бололтой юм.

Товчхондоо, энэ мэтээс үүдээд хот удирдаж мэдэхгүй хөдөө нутаг, бага насаа дурсаад сууж байгаа ийм нэгэн "Улс төрийн шахааны хүн"-ээр ирэх дөрвөн жил нийслэл Улаанбаатараа итгэж удирдуулна гэдэг асуудал дээр нийслэлчүүд нэг л эвлэрч өгөхгүй байгаа гэнэ шүү.

Сонгуулийн өмнөх 60 тэрбумын санхүүжилт босгох тухай яриа хууль хяналтын байгууллагаар орж нэгэнт эвлүүлэг, гүтгэлэг гэдэг нь тогтоогдсон хойно тоглоомын дүрмийн дагуу энэ удаа Ц.Сандуйг хотын дарга болговол яасан юм бэ гэдэг саналыг хотын зарим иргэд сошиалд  бичицгээсэн байна.  Ядаж л Улаанбаатар хотод төрж өссөн, залуу хүн, Су.Батболдоос арай өөрөөр ажиллах болов уу гэдэг найдлага тавьсандаа  ингэж аргаа барсан ч юм билүү.

Нийтлэлч Баабарт нэгэнтэй "чалхгүй"-гээрээ дуудуулаад амжсан чадамжгүй дарга Су.Батболд  цаашид хот удирдах нь бүү хэл хоёрхон өдрийн цасыг арилгаж дөнгөх чадваргүй нэгэн гэдгээ харуулчихаад байгаа одоогийн нөхцөлд магадгүй энэ нь хамгийн зөв шийдвэр ч байж мэдэх нь МАН-ын НИТХ-ын төлөөлөгчид өө!

Х.Онон

Эх сурвалж: www.zuv.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()