Б.Шижирбатын тухай дэлхийн томчууд юу гэж бичив?

Монгол улсыг дэлхийд таниулж, авьяастнуудаа дэмжих зорилготой "Авьяаслаг Монголчууд" шоу 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ жилийн тухайд бусдаас өвөрмөц, сонин содон авьяастай олон хүмүүс оролцсоноос бүжиг, компьютер графикийг хослуулан, ур чадвараа гайхуулсан Б.Шижирбатын үзүүлбэр дэлхий нийтийг шуугиулаад байна.

Б.Шижирбатын тухай дэлхийн томчууд юу гэж бичив?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр шоуны нэгдүгээр шатанд дотны андынхаа гэгээн дурсгалд зориулан өвөрмөц үзүүлбэр толилуулж, Монголчуудыг алмайруулж байсан бол дараагийн шатандаа уур уцаараар биш ухаанаар хүүгээ хүмүүжүүлсэн аав ээждээ зориулан бэлтгэсэн гайхалтай үзүүлбэр нь дэлхий нийтийг гайхшруулж, Монгол авьяасыг таниулаад байгаа билээ. Иймд та бүхэндээ дэлхийн томоохон сайтууд, уран бүтээлчид Шижирбатын тухай юу гэж бичиж байгаа болон хоёрхон долоо хоногийн дотор тэрээр хэрхэн дэлхий нийтэд танигдсан болохыг сонирхуулья.

 

1 "Dreamer" фэйсбүүк хуудас

"Авьяаслаг Монголчууд" шоуны хагас финалын эхний 8 үзүүлбэр 11-р сарын 13-ны өдөр тусгаар тогтнолын ордныг доргиож, Монголчуудын нүдийг хужирласан билээ. Харин шоу өндөрлөсөн даруйд Монгол түмэн Шижирбатын үзүүлбэрийг магтан сайшааж, өвөрмөц байсныг нь онцолсон юм. Харин удалгүй түүний үзүүлбэрийн бичлэгийг Англи тайлбартайгаар "Dreamer" гэх хуудас фэйсбүүкт байршуулсан бөгөөд энэ нь дэлхий олон мянган хүмүүст таалагдаж хэдхэн хоногийн дотор 10 сая үзэлт авч чаджээ. Үүнээс улбаалан түүний үзүүлбэр дэлхий нийтээр түгэх болсон гэхэд хилсдэхгүй бизээ.

"Dreamer" фэйсбүүк хуудас

2 "Dr. Sunday Adeljaja" фэйсбүүк хуудас

Харин удалгүй тус бичлэг гадны "Dr. Sunday Adeljaja" гэх фэйсбүүк хуудас дээр тавигдаж нийт 38 сая үзэлт авч, хамгийн их дэлхийд алдаршсан Монгол бичлэг болж хувирсан юм. Энэхүү бичлэгт ирсэн магтаал, сайшаалууд нь Монгол хүн гэх утгаараа омогших, огших сэтгэл төрүүлж байсныг нуух юун. Шижирбат тус үзүүлбэрээрээ хэн ч байсан хичээж, зүтгэх л юм бол хүрч чадахгүй оргил гэж байдаггүй болохыг батлан харуулсан юм.

"Dr. Sunday Adeljaja" фэйсбүүк хуудас

3 DJ "Alan Walker"-ийн гайхшрал

Өдгөө 19 настай, Норвегийн алдарт DJ, продюсер Алан Волкер (Alan Walker) бол Шижирбатын үзүүлбэртээ ашигласан "Faded" дууны зохиогч юм. "Youtube" хуудаснаа 776 сая үзэлттэй "Faded" дуу нь Алан Волкерыг дэлхийн хэмжээний од болоход гол түлхэц болсон байдаг. Харин алдарт DJ залууд Шижирбатын үзүүлбэр таалагдсан бөгөөд "Үнэхээр гайхалтай" хэмээн уулга алдан өөрийн цахим хуудсандаа хуваалцжээ.

DJ "Alan Walker"-ийн гайхшрал

4 DJ "Sam Feldt"-ийн хамтран ажиллах санал

Монгол түмнийг гайхшруулах зүйлс үүгээр дууссангүй. Голландын нэрт DJ болох Сэм Фелдт (Sam Feldt) авьяас чадвар нь ундарсан, шинийг эрэлхийлэгч Шижирбатыг үнэлж, албан ёсны фэйсбүүк хуудсаар нь дамжуулан хамтрах ажиллах санал тавьж, өөрийн и-мэйл хаягаа үлдээсэн юм. Мэдээж дэлхийд нэр алдраа цуурайтуулсан чадварлаг уран бүтээлчтэй хамтарч ажиллах нь Шижирбатын хувьд нэр төрийн хэрэг байх нь гарцаагүй бөгөөд одоогоор финалын шатандаа бэлдээд тун ч завгүй байгаа тэрээр удахгүй хамтран ажиллах саналд нь хариу өгч, таатай мэдээ дуулгана гэдэгт найдаж суугаа хүмүүс олон байгаа аж. 

DJ "Sam Feldt"-ийн хамтран ажиллах санал

5 "9 GAG" сайтад тавигдсан

"9 GAG" сайт нь 2008 онд байгуулагдсан бөгөөд дэлхий нийтэд алдар нэрээ цуурайтуулж, амжилттай яваа билээ. Энэхүү сайт нь фэйсбүүк хуудаснаа 31.2 сая лайктай, твиттерт 6.99 сая, инстаграмд 32.8 сая дагагчтай юм. Дэлхий нийтийг хамарсан тус томоохон сайтын "9 GAG TV" хэсэгт нь сонирхолтой бичлэгүүд тавигддаг төдийгүй олон сая үзэлт, хандалт авдаг аж. Харин энэхүү шалгуур өндөртэй, нэр хүнд сайтай сайтад Шижирбатын үзүүлбэр ч мөн тавигдсан нь гайхалтай гэнэтийн бэлэг болсон юм. Монголчуудын авьяас чадвар хүн бүрт танигдаж, Монгол гэх нэр дэлхийн сонорт хүрсэн нь үнэхээр бахархалтай хэрэг билээ. 

"9 GAG" сайтад тавигдсан

6 "Mashable" сайтад тавигдсан

Дэлхийн алдарт "www.mashable.com" сайтад "Энэхүү үзүүлбэрийг бэлтгэх гэж ямар их хичээл зүтгэл, дасгал сургуулилалт орсон гэдгийг бид төсөөлж ч чадахгүй. Монголын бүжигчин Б. Шижирбат нь графикч мэргэжилтэй бөгөөд бүжиг, график хоёроо хослуулан, гайхалтай үзүүлбэр бэлтгэж хүн бүрийг алмайруулаад байна. Ингээд түүний "Авьяаслаг Монголчууд" шоуны хагас финалд зориулан бэлтгэсэн үзүүлбэрийг толилуулж байна" хэмээжээ. Энэ нь Монгол түмний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд цар хүрээ нь өргөн тархсан, алдар нэртэй сайтад тавигдана гэж хэн төсөөлөх билээ. Ингээд Монгол телевизийн "Дэлхийд Гайхагдах Монгол Авьяас" уриа нь биеллээ олж, Монгол хүү дэлхийн тавцанд гарах цаг ойртсоор байгаа нь хүн бүрийг догдлуулж байгаа юм.

"Mashable" сайтад тавигдсан

Хагас финалын үзүүлбэр

Эхний шатны үзүүлбэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()