1
Сул үлбэгэр байх
Муур тань тоглохгүй, идэхгүй зүгээр л хэвтээд байна уу? Тус шинж тэмдэг нь зүрхтэй холбоотой байдаг бөгөөд зүрхний ажиллагаа нь муудсан амьтад ядарч сульдаж эхэлдэг байна.
2
Хоолонд дургүй болох
Хоолноос татгалзаж, дургүй болох нь амьтад ямар нэгэн өвчин туссан байх магадлал өндөр. Халдварт өвчлөлүүд нь тэдний биеийг тавгүйтүүлж, хоолны дуршлыг нь үгүй хийнэ.
3
Хачин байрлалаар зогсох
Гэрийн тэжээмэл амьтад зогсолтоороо өөрсдийн эрүүл мэндээ илэрхийлж үзүүлэх нь элбэг. Жишээлбэл нохой, муур зэрэг нь сүүлээ хавчиж, хөл дээрээ бөгтийн тогтож байвал энэ нь бөөрний асуудалтай байгааг илтгэдэг аж.
4
Орон доор нуугдах
Хэрвээ таны нохой, муур ор, буйдан доогуур нуугдаж, гарч ирэхгүй байвал ямар нэгэн зүйл нь өвдөж, тавгүй байна гэсэн үг юм. Иймд та гэрийн тэжээмэл амьтнаа яаралтай малын эмнэлэгт аваачиж үзүүлээрэй.
5
Биеэ долоох
Нохой, муур зэрэг амьтан биеийнхээ аль нэг хэсгийг долоогоод байвал тухайн газрыг нь сайтар ажиглаж хараарай. Амьтан шархадсан хэсгээ шүлсээрээ долоож эдгээдэг тул тус хэсэгтээ гэмтсэн байхыг үгүйсгэхгүй.
6
Бөөлжих
Хэрэв гэрийн тэжээмэл амьтан тань шалтаангүй бөөлжөөд эхэлвэл энэ нь хоолны хордлого байх магадлал хамгийн өндөр байдаг. Үүнээс гадна ходоодны үрэвсэл, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа муудсан байж болно.
7
Түргэн түргэн амьсгалах
Амьсгал нь түргэсч, жоохон гүйгээд л амьсгаадаж байвал гэрийн тэжээмэл амьтнаа яаралтай эмнэлэгт аваачиж үзүүлээрэй. Энэ нь зүрхтэй холбоотой байх мэдэх бөгөөд хэт их ядарсан, стресс зэргээс үүдэлтэй байдаг юм. Тус байдал удаан үргэлжилвэл амьтны амь насанд ч аюул учруулж мэдэх аж.
8
Гаслах
Амьтад өвдсөн, ямар нэгэн зүйл нь болохгүй, тухгүй байгаа тохиолдолд эзэндээ дохио өгөх үүднээс гасалж, гийнаж байдаг юм. Үүнийг нь тоолгүй орхиж хэрхэвч болохгүй бөгөөд ихэвчлэн халуурсан, толгой нь өвдөх, зүрх нь дэлсэх, ядрах, сульдах тохиолдож зөөлөн гийнаж эхэлдэг билээ.
9
Бие засахдаа тавгүйрхэх
Муур тань шээж чадахгүй гийнаж байна уу? Энэ нь бэлгийн замын ямар нэгэн халдвар, савны өвчин зэрэгтэй хамааралтай юм. Тэд ч бас хүнтэй адил өвдөж, шаналж байдгыг ухаарч, яаралтай эмнэлэгт аваачиж үзүүлээрэй.
10
Толгойгоо хананд наах
Нохой, муур зэрэг амьтад толгой нь өвдөж, мэдрэлийн системд нь ямар нэгэн асуудал гарахад толгойгоороо хана тулж зогсдог аж. Энэхүү өвдөлт нь нэлээн хүчтэй байх бөгөөд сүүлдээ гийнаж эхэлдэг байна.
11
Бөгшүүлэх
Амьтад ханиад хүрсэн үедээ бөгшүүлж, сульдаж эхэлдэг юм. Ханиад нь хүндэрсээр амь насанд нь халдаж ч мэдэх тул эртнээс эмчлэх хэрэгтэй.
12
Хавдах
Та өдөр бүр гэрийн тэжээмэл амьтнаа шалгаж, биеийнх нь аль нэг хэсэг хавдсан эсэхийг хянаарай. Хэрвээ хаа нэгтээ хавдсан байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй. Эсвэл гэрийн аргаар хавдрыг бууруулах арга хэмжээ аваарай.
13
Хөл нь доголох
Амьтад санамсаргүй байдлаар хөлөө гэмтээх нь элбэг байдаг. Харин үүнийг нь яаралтай олж мэдэж, эмчлэхгүй бол тэд насан туршдаа доголон болж ч мэднэ. Энэ бүхэн нь ердөө л таниас хамаарах юм шүү.
14
Нүд нь гархилах
Ядарч, сульдсан, бие нь тавгүйтсэн үед муур болон нохойны нүд нь гархилж, хэвтэхээс өөр зүйл хийдэггүй билээ. Энэ үед нь та байгаа байдлыг нь анзаарч, хүндэрсэн гэж үзвэл эмнэлэгт хандах хэрэгтэй аж.
15
Өтгөн хатах
Нугасны гэмтэл, хавдар, хордлого зэрэг өвчлөлийн үед амьтдын өтгөн хатаж эхэлдэг. Үүнээс гадна цусаар шээж, халуурах гэх шинж тэмдэг илэрдэг байна. Энэ үед нь та яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.