Халуухан бүсгүйг өмнөө сөхрүүлэх 10 арга

Эрэгтэй хүн бүр халуухан бүсгүйг өөртөө дурлуулж, хажуудаа байлгахыг хүсдэг нь нууц биш. Мэдээж хүн бүр адилгүй боловч ихэнх эрчүүдийн хүсч сонирхдог бүсгүйчүүд нь царай төрх сайтай, халуухан биетэй байдаг нь маргахын аргагүй үнэн билээ. Харин тэднийг хэрхэн өөртөө дурлуулж, өмнөө сөхрүүлэх тухай мэдээллийг зөвхөн танд аминчлан хүргэхээр бэлтгсэн юм. 

Халуухан бүсгүйг өмнөө сөхрүүлэх 10 арга

1 Соёлтой, ухаалаг байх

Мэдлэг боловсрол өндөртэй, ухаалаг залуучууд ямар ч бүсгүйчүүдэд таалагддаг юм. Ингэхийн тулд та өөрийгөө хөгжүүлж, ухаалаг үгсээр яриагаа өрнүүлэх хэрэгтэй. Энэ нь бүсгүйчүүдийг соронзон мэт татах бөгөөд тэр дороо л танд хайлан урсаж, дурладаг юм. Үүнээс гадна үргэлж соёлч боловсон зангаа гайхуулах нь тэднийг өөртөө дурлуулах бас нэгэн шалгарсан арга билээ. 

Соёлтой, ухаалаг байх

2 Анхаарлаа хандуулах

Зөвхөн түүнд бүх анхаарлаа хандуулж, сэтгэлийг нь хөдөлгөх гээд үзээрэй. Энэ нь бүсгүйчүүдэд таалагдах нь гарцаагүй бөгөөд хэн нэгний хайр, халамжинд умбаж явна гэдэг сайхан зүйл болохыг мэдрэх аж. Хамгийн гол нь залуу та санаачлагатай байх ёстой төдийгүй үгээрээ бус үйлдлээрээ санаа тавьж, халамжлаарай. Гэхдээ аливаа зүйлсийн тунг нь хэтрүүлвэл хэрэггүй зүйл болдогтой адил хэт их асуудалд нь оролцож, хувийн орон зайг нь үгүй хийхээс сэргэмжлэх хэрэгтэй. 

Анхаарлаа хандуулах

3 Нүд рүү нь харах

Хүний нүд худлаа хэлдэггүй гэдэг. Иймд та таалагдаж байгаа бүсгүйнхээ нүд рүү нь ширтэж, чин зүрхний угаас хайрлаж байгаа гэдгээ мэдрүүлэхийг хичээгээрэй. Энэ байдал нь бүсгүйн зүрхийг догдлуулж, таныг өөр өнцгөөс харах боломжыг олгох болно. Ямартай ч дотроо хадгалж явснаас түүндээ хэлж, түрүүлж алхам хийх нь хайрыг тань цэцэглэхэд гол нөлөө үзүүлнэ. 

Нүд рүү нь харах

4 Хангалттай хэмжээний мөнгө зарцуул

Сүүлийн үед охид бүсгүйчүүд сэтгэл гэхээсээ илүүтэй ирээдүй, мөнгө төгрөг хардаг болсон нь маргахын аргагүй үнэн билээ. Халуухан бүсгүйд хэр хэмжээний их хөрөнгө зарцуулж бэлэг авч өгнө тэр хэмжээгээр танд татагдаж эхлэх болно. Харин хэт нарийлж, онцгүй зан гаргах нь гоё сайхан бүсгүйчүүдэд хэзээ ч таалагдахгүй төдийгүй танд нэг хором ч зарцуулахыг хүсэхгүй аж. 

Хангалттай хэмжээний мөнгө зарцуул

5 Нууцлаг бай

Зарим тохиолдолд нууцлаг залуу бүсгүйчүүдийн анхаарлыг татаж, сонирхлыг нь төрүүлдэг. Нэг ёсондоо хальт гарч ирэн бүсгүйн сэтгэлийг эзэмдсэн атлаа гэнэт алга болж, ахин гарч ирэх нь тэднийг солиоруулах шахдаг юм. Гэхдээ мөн л та өөрийн авьяас, мэдрэмжээ ашиглаж тунг нь тааруулахгүй бол эсрэгээрээ бүсгүйг залхаахыг үгүйсгэхгүй билээ. 

Нууцлаг бай

6 Хөгжилтэй бай

Эмэгтэй хүн бүрт хөгжилтэй, хөөр баяр бэлэглэгч эрчүүд таалагддаг нь гарцаагүй. Хошин шогийн мэдрэмж өндөртэй залуус ямар ч "Мөсөн хатан"-г өөрийн болгох чадалтай бөгөөд ганц хэлсэн үг нь уйтгар гунигийг үргээж, хэн ч бодож олоогүй галзуу зүйлсийг сэдэх тэднээс холдохыг хүсэх бүсгүй гэж үгүй. Харин та хөгжилтэй зан чанаргүй нэгэн бол дүр эсгэж, утгагүй зүйл ярих гэсний хэрэггүй. Зүгээр л өөрийнхөөрөө байхыг илүүд үзээрэй. 

Хөгжилтэй бай

7 Өөртөө итгэлтэй байх

Өөртөө итгэлтэй байх нь ямар ч хүний хувьд хамгийн авууштай зан чанаруудын нэг юм. Ямар ч зүйлийг өөртөө итгэлтэйгээр хийдэг бөгөөд хожим гарах үр дүнг  нь төдийлөн бодож үздэггүй бөгөөд энэ байдал нь халуухан бүсгүйд маш их таалагдана. Нэгэн хэвийн байдлаас залхсан бүсгүйчүүдэд өөртөө итгэлтэй залуу хамгаас их хэрэг болж, уйтгартай амьдралыг нь өөрчилж, эрх чөлөө, аз жаргалыг мэдрүүлж чаддаг юм. Харин одоо залуу та өөртөө итгэлтэй, зоригтой байж өвөрмөц алхам хийгээд үзээрэй. 

Өөртөө итгэлтэй байх

8 Цор ганц бай

Мэдээж халуухан бүсгүйг урхидах гэж маш олон залуус хичээж байдаг. Харин та тэднээс өөр, онцгой байснаар түүнийг өөрийн болгох боломжтой. Тиймээс зүгээр л өөрийнхөөрөө, бусдаас онцгой байх хэрэгтэй бөгөөд түүний хэзээ ч харж, мэдэрч байгаагүй зүйлсийг сэтгэж хийх нь зүрхийг нь уярааж, соронзон мэт татаж эхэлдэг билээ. 

Цор ганц бай

9 Сээтэгнэх

Сээтэгнэх бол халуухан бүсгүйг урхидах хамгийн шилдэг арга билээ. Уран яруу үгсээрээ бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг уярааж, өөртөө дурлуулах бөгөөд энэ нь тухайн эр хүнээс багагүй мэдрэмж, үгийн баялаг зэргийг шаардах аж. 

Сээтэгнэх

10 Романтик байдлыг бий болго

Романтик байдлыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж энэ хорвоо дээр бараг байхгүй болов уу. Зөвхөн та хоёрын орой байх ёстой мэт сэтгэгдлийг түүнд төрүүлэхүйц гоёмсог ширээ засч, лааны гэрэлд амттай хоол идэж, дарс шимэнгээ түүндээ ямар их хайртай болохоо заавал хэлээрэй. Мөн түүнд гэнэтийн сюрприз барихаар төлөвлөж байгаа бол яг одоо цаг нь гэдгийг бүү мартаарай.

Романтик байдлыг бий болго

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()