Гэрээ хэрхэн цэгцтэй, цэмбэгэр харагдуулах вэ?

Таны гэр зай багатай байж болно. Гэвч илүү дутуу зүйлгүй, маш цэвэрхэн байвал гоёмсог атлаа үзэмжтэй харагддаг. Мөн заавал үнэтэй тавилга, эд материал авахын оронд зарим зүйлсийг өөрийн гараар урлаж хийснээр дахин давтагдашгүй, цор ганц бүтээл амилах юм. Ийнхүү та бүхэндээ гэрээ хэрхэн цэгцтэй, цэмбэгэр харагдуулах тухай мэдээллийг хүргэж байна. 

Гэрээ хэрхэн цэгцтэй, цэмбэгэр харагдуулах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тууз ашиглаж хөшиг тогтоох

Хөшигнийхээ өнгө дагуу туузыг ашиглаж, хөшгөө тогтоож болно. Энэ нь гэрт тань өнгө үзэмж нэмэх аж. 

Тууз ашиглаж хөшиг тогтоох

2 Хөшгөө чимэглэ

Эгэл жирийн цулгуй хөшгөө гарын доорх материал ашиглаж, үзэмж сайтай, дэгжин болгох боломжтой. Танд ердөө л оёдлын машин болон гоёмсог тууз байхад хангалттай. 

Хөшгөө чимэглэ

3 Цэцгийн саваа чимэглэх

Цэцгийн саваа өөрийн уран сэтгэмжээр чимэглээд үзээрэй. Энэ нь ямар ч байж болох тул дуртай зүйлсээ бичиж, будан, нааж болох юм. 

Цэцгийн саваа чимэглэх

4 Гэрлийн шилээ будах

Хэрэв танд зурах, будах авьяас байгаа бол гэрлийн шилээ будаж чимэглээрэй. Ихэвчлэн хар өнгийн паламестр ашиглаж, гоёмсог болгож будаж болно.

Гэрлийн шилээ будах

5 Гэрлийн шилээ чимэглэх

Та гарын доорх материал ашиглаж, гэрлийн шилээ бусдаас өвөрмөц, онцгой болгоорой. Энэ нь гэрийг тань загварлаг, сонин содон харагдуулна. 

Гэрлийн шилээ чимэглэх

6 Гараар хийсэн цаг

Нимгэн модыг дугуй болгож, бэлтгээд өөрийн хүслээр будаж чимэглэнэ. Дараа нь тоонуудаа бичээд, цагийн зүүг тогтооно. Ингээд л та мөнгө үрэхгүйгээр гоёмсог цагтай болох юм. 

Гараар хийсэн цаг

7 Дарсны шүүгээ бэлтгэх

Та эдлэж, хэрэглэхээ больсон сав, шургуулгаа бага зэрэг засварлаад гоёмсог дарс хадгалах шүүгээ болгох боломжтой. Хамгийн гол нь таны мэдрэмж тухайн бүтээлийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ. 

Дарсны шүүгээ бэлтгэх

8 Буланг ашиглах

Хоосон буланг ашиглаж, мод, тавиур тогтоогоод цэвэрхэн атлаа дэгжин аяганы тавиуртай болох боломжтой. 

Буланг ашиглах

9 Амтлагчны тавиур бэлтгэх

Хэрэв гал тогооны шүүгээ тань дүүрсэн бол жижиг мод ашиглаж, амтлагчны тавиур бэлтгэж болно. Ингэхдээ та амтлагчуудаа адил хэмжээтэй саванд ялгаж хийх хэрэгтэй. 

Амтлагчны тавиур бэлтгэх

10 Шүүгээний хаалга ашиглах

Гал тогооны шүүгээний хаалгандаа багтахгүй байгаа эдлэл хэрэгслээ тогтоож болно. Ингэхдээ хаалган дээр хэд хэдэн өлгүүр тогтооход хангалттай юм. 

Шүүгээний хаалга ашиглах

11 Сэтгүүл хийх сав

Хэрэв та жижиг зайг ч гайхалтайгаар ашиглаж чадвал гэрээ цэгцтэй харагдуулаад зогсохгүй мөнгөө хэмнэж чадна. Жишээлбэл шүүгээнийхээ хажуу талд дундаж хэмжээтэй төмөр тогтоогоод доор нь тавиур болгож, нарийн мод эсвэл пластик зүйл суурилуулна. 

Сэтгүүл хийх сав

12 Хаалгаа чимэх

Та зотон даавуун дээр өөрийн дуртай зургаа зурж, чимэглээд хаалган дээрээ наагаарай. Энэ нь гэрийг тань өнгөлөг, үзэмж сайтай харагдуулна гэдэгт итгээрэй. 

Хаалгаа чимэх

13 Хөлний гишгүүр

Хөлний гишгүүрээ тод өнгөөр будаж чимэглээрэй. Заавал гоё сайхан байлгахдаа гол нь биш өвөрмөц болгохыг зорих хэрэгтэй. 

Хөлний гишгүүр

14 Угаалгын өрөөний шалавч

Та нарийн мод ашиглаж угаалгын өрөөндөө гишгүүр хийж болно. Ингэхдээ модоо жижиг болгон хувааж, жигд болгож цэвэрлэнэ. Дараа нь мод тус бүрээ голоор нь хувааж, хулдаасан дээр тус бүрчлэн шахаж наагаарай. 

Угаалгын өрөөний шалавч

15 Ханаа чимэглэх

Та гэрээр дүүрэн хөглөрөх сонин содон зүйлсийг ашиглаж, цулгуй ханаа чимэглэж өнгө оруулаарай. Заавал үнэтэй эдлэл авч ханандаа наах биш донжийг нь олж мэдрэмжтэй нэг цэг тавихад хангалттай байдаг юм шүү. 

Ханаа чимэглэх

16 Зургийн жааз урлах

Хамаг бүхэн бороо мэт арилавч харин гэрэл зураг хөрс шороо мэт үлдэнэ хэмээх сайхан үг байдаг. Иймд та ч бас өнгөрсөн үеийн дурдатгал болсон гайхалтай зурагнуудаа чимэглэж, ханандаа өлгөөрэй. 

Зургийн жааз урлах

17 Хаалгаа чимэглэх

Хаалгандаа багахан өнгө нэмж, тод өнгийн будаг ашиглаж чимэглээд үзээрэй. Энэ нь гэрийг тань улам бүр өнгөлөг, сайхан харагдуулна. 

Хаалгаа чимэглэх

18 Ханаа будах

Та харанхуй нөмөрч, өнгөө алдсан өрөөгөө будаж, засч яагаад болохгүй гэж? Ердөө л ханаа будаж, шинэхэн обой наахад л цоо шинэ мэт болно шүү дээ. 

Ханаа будах

19 Эвхдэг тавиур хийх

Та эвхдэг тавиур худалдаж аван ханандаа байрлуулаарай. Энэ нь зай хэмнэхээс гадна гэрийн тань үзэмжийг нэмэгдүүлнэ. 

Эвхдэг тавиур хийх

20 Өлгүүрээ гоёх

Энгийн нэг өлгүүр биш өнгө өнгийн гоёлтой бол ямар вэ? Догь биздээ? Та өнгийн будаг, наалт, цавуу зэргийг ашиглаж өлгүүрээ яаж ч чимэглэж болох юм. 

Өлгүүрээ гоёх

21 Хоосон буланд номын тавиур хийх

Хоосон зайг гайхалтай ашиглах санаанууд танд төрж байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Харин номын тавиур худалдаж авах мөнгөө цааш нь хийгээд, зайгаа хэмнэж жижигхэн тавиурыг буландаа хийж болох аж. 

Хоосон буланд номын тавиур хийх

22 Гал тогооны өрөөгөө чимэглэх

Гал тогооны өрөөгөө чимэглэж, энгийн цулгуй байхаас илүүтэй сонин содон зүйлсээр дүүргэж, гоёорой. Энэ нь гэрийн гишүүн бүрт таалагдаж, зочилсон хүмүүсийг алмайруулах нь тодорхой юм.

Гал тогооны өрөөгөө чимэглэх

23 Зураг тогтоох

Та зураг тогтоох гэж заавал ханаа өрөмддөг цаг ард хоцорчээ. Ердөө л сайн чанарын хоёр талдаа наалддаг туузыг цаасан дээр нааж, зурагтайгаа холбож тогтоох аж. 

Зураг тогтоох

24 Зураг байрлуулах схем

Та зурагт үзүүлсэн байрлалаас санаа авч ханандаа зургаа тогтоогоорой. 

Зураг байрлуулах схем

25 Хивсээ зөв байрлуулах

Та хивсээ зөвхөн ширээн дороо бус буйдангийнхаа доор ч мөн багтааж, том хивс авч дэвсээрэй. Энэ нь гэрийг тань дулаахан, үзэмж сайтай харагдуулна гэдэгт итгэлтэй байж болно. 

Хивсээ зөв байрлуулах

26 Илүү тавиур хийх

Та хөргөгчнийхөө ард жижгэвтэр тавиур байрлуулаад л хэрэгтэй зүйлсээ хадгалж болох нь байна шүү. 

Илүү тавиур хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()