Английн халуухан ихрүүдийн нууц

Гоо үзэсгэлэн гэдэг нь маш гүн гүнзгий ойлголт юм. Дотоод мөн чанар, цаанаасаа гэрэлтэх сэтгэл татам оршихуй байх, эс бөгөөс зүс царай харагдах байдалдаа анхаарч, сайхан биеийг цогцлооно гэдэг нь мөн л хэцүү юм. Үүний тулд тухайн хүнээс асар их тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат, амьдралын зөв хэвшил зэргийг шаарддаг. Тэгвэл та бүхэндээ гоо үзэсгэлэн хэмээх ойлголтод хүрч чадсан ихэр бүсгүйчүүдийн талаар мэдээллийг хүргэе.

Английн халуухан ихрүүдийн нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бүхий л цаг хугацааг хамтдаа...

Фитнесийг хэвшил болгон хичээллэж буй эдгээр ихэр охидыг Женни (Jenny), Люси Вест (Lucy West) гэдэг бөгөөд тэд амьдралынхаа бүхий л хугацааг хамтдаа өнгөрүүлсээр иржээ. Хамт ажиллаж, наргиж, фитнесээр хамтдаа хичээллэсээр өдгөө 2 жилийг ардаа үдсэн аж. Хэдий богино хугацаа мэт санагдаж болох ч, бодибилдинг, фитнессийн хүнд хэцүү дасгал хөдөлгөөнийг тууштай хийж, үр шимийг нь хүртсэн хүмүүс харьцангүй цөөхөн юм.

Бүхий л цаг хугацааг хамтдаа...

2 Дэм дэмэндээ, дээс эрчиндээ

Ихрүүд өдгөө 29 настай бөгөөд бодибилдингийн хэд хэдэн тэмцээнүүдэд амжилттай оролцсон байдаг. Амьдралынхаа бүхий л хугацаанд хамтдаа байсан ихрүүд дасгалаа хийхдээ ч харилцан нэгнээ дэмжин тусласаар одоогийн амжилтандаа хүрсэн аж.

Дэм дэмэндээ, дээс эрчиндээ

3 Өдөр бүр өөр мэдрэмж

Тэд 7 хоногт 12 цагийг бэлтгэлдээ зориулдаг байна. Түүнчлэн өдөр бүр харилцан адилгүй үүрэг бүхий дасгалуудыг биедээ тохируулан хийж, аажимдаа хүндрүүлсээр төгс бие галбирт хүрч чаджээ.

Өдөр бүр өөр мэдрэмж

4 Зөв техник

Даваа гарагт мөр, цээжний дасгал, Мягмар гарагт хөл, өгзөгний дасгалууд, Лхагва гарагт гарын дасгал, Пүрэв гаригт амраад, Баасан гарагт эргэн мөр, цээжний дасгал руугаа ордог байна. Дасгал бүрийн хооронд амарч, хангалттай сайн амьсгалах хэрэгтэй байдаг гэнэ.

Зөв техник

5 Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал

Женни хэлэхдээ “ Хэдэн өдөр дасгал хийлгүй биеэ амраахад, эргэн дасгалаа хийхэд илүү ядарч, ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс ч хэрвээ үнэхээр л гоо сайхан бие галбртай байж өөртөө итгэлтэй алхахыг хүсвэл дасгалыг нэгэнт эхлүүлчихээд гэнэт хийлгүй орхих нь, таны урьд урьдны хөлс хүчээ шавхан байж хийсэн хөдөлмөрийг талаар болгоно гэсэн үг юм” хэмээжээ.

Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал

6 Уураг сайтай хоол хүнс

Мөн хоолны дэглэмийг ч мөн мартаж болохгүй. Тэд дасгалынхаа хугацаанд аль болох уураг сайтай, тослоггүй, шим тэжээлтэй хоол хүнсийг сонгон хэрэглэдэг байна. Үүнд, өөх багатай бүх төрлийн мах, самар, шош, хүнсний ногоонууд багтана.

Уураг сайтай хоол хүнс

7 Идэвхитэй, хөгжилтэй дасгалууд

Тэд дасгал сургуулилтаа дарамт бус харин ч, илүү хөгжилтэйгээр идэвхитэй өнгөрүүлэх дуртай гэнэ. Мөн тэд хооллох дэглэм, дасгал сургуулилт зэргүүдээ үргэлж өөрчлөн, шинийг туршин шинэчилж байхыг илүүд үздэг байна.

Идэвхитэй, хөгжилтэй дасгалууд

8 Олны танил бүсгүйчүүд

Үзэсгэлэнтэй ихэр бүсгүйчүүд, цахим ертөнцөд хэдийн олны танил болсон бөгөөд өдгөө Инстаграм сайтад 5000 гаруй дагагчтай болсон байна. Мөн өөрсдийн цахим хуудсаар дамжуулан дасгал, хэрэгтэй мэдээ мэдээллүүдийг хүмүүстэй хуваалцдаг ажээ.

Олны танил бүсгүйчүүд

9 Сэтгэл санаагаа бэлдэх

Дасгал хийж, өөрсдийгөө өөрчлөхөд хамгийн чухал зүйлийн нэг бол хийж буй дасгал, дэглэмүүд бус харин сэтгэл санаа, өөрийгөө бэлдэх, бүрэн дүүрэн шийдэх л хамгийн хэцүү мөч гэнэ. Ихэнх хүмүүс сэтгэлийн хөдлөлөөр дасгал хийж, улмаар шантран хаяхад урьд байснаасаа ч илүү жин нэмэгддэг. Тиймээс сэтгэл санаагаа бэлдэж, чухам би чадна гэсэн итгэлээр дасгалаа эхлэхийг ихэр охид зөвлөж байна.

Сэтгэл санаагаа бэлдэх

10 Дүгнээд хэлэхэд...

Амжилттай яваа, сэтгэл өндөр байгаа хүмүүсийн амжилтын нууц нь гагцхүү өөрөө байдаг. Хүн бүрт дасгалын үр дүн дэглэм зэргүүд нь харилцан адилгүй. Тиймээс чухамдаа өөртөө тохирсон дасгалыг хийж, идэхийг хүссэн зүйлээ ид. Хамгийн гол нь би үүнийг идсэнээр миний биед ямар өөрчлөлт орох билээ? гэдгийг бодож байх хэрэгтэй. Хүнд хоол идсэнийхээ дараа хэвийн байдалдаа эргэн орохын тулд маргаашийг илүү эрч хүчтэй, ачаалал ихтэй өнгөрүүлэх хэрэгтэйг “Саак” зөвлөж байна.

Дүгнээд хэлэхэд...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()