1
Үүссэн түүх
Анх 2010 онд Ян Коум (Jan Koum) гэх эрхэм тус аппликейшнийг зохион бүтээж "Yahoo Messenger"-ийг бут цохисон юм. Хүмүүст түүний бүтээл таалагдаж, ихээр хэрэглэх болсноор үүнийг Фэйсбүүк компани сонирхож, 2014 онд 22 тэрбум доллараар худалдаж авсан билээ.
2
"WhatsApp" аппликейшн
Холыг ойртуулж, хоёрыг учруулах тус аппликейшн нь бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон билээ. Дэлхий даяар ойролцоогоор нэг тэрбум хүн найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байхын тулд "WhatsApp"-ийг ашигладаг. Энэ нь түргэн шуурхай, найдвартай, хялбар үйлчилгээг санал болгодог тул амжилттай байгаа юм. Тус аппликейшн нь зурвас, зураг, бичлэг илгээх болон дуудлага хийх боломжтой төдийгүй үнэгүй хэрэглэж болдог гэдгээрээ давуу талтай аж.
3
Нууцлал
"WhatsApp" мессенжер шинэчлэлт хийж таны мэдээллийг шифр буюу нууцлал хийх бүрэн чадвартай болсон юм. Ингэснээр "WhatsApp" хэрэглэдэг тэрбум гаруй хэрэглэгчийн мэдээлэл нууцлалтай болж байна гэсэн үг билээ. Танд зурвас явуулсан хүн болон таны дунд тэрхүү зурвас болон контент харагдах бөгөөд гаднаас гуравдагч этгээд унших, ашиглах боломжгүй гэсэн үг юм. Энэ нь хэрэглэгчдийг илүү их татах болж, нэр хүндийг нь өсгөж чадсан төдийгүй технологийн салбарт дэвшил хийсэн.
4
Дүрсээ харж ярих
Харин энэхүү аппликейшн нь ахин шинэчлэгдэж, дүрсээ харж ярих боломжийг үүсгэжээ. Маш олон хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу тус шинэчлэлийг хийсэн бөгөөд энэ нь хүн бүрт таалагдаж байгаа юм. Хэрэв та энэхүү шинэчлэлтийг хийх бол ердөө "Update" хийхэд хангалттай бөгөөд анх удаа ашиглах гэж байвал гар утасныхаа аппликейшний дэлгүүрээс "WhatsApp" гэж бичээд татаж аваарай. Учир нь бүх төрлийн үйлдлийн системтэй гар утсанд үнэгүй татаж авч, суулгах боломжтой.