“WhatsApp”-аар дүрсээ харж ярьдаг боллоо

Хамгийн их хэрэглэгчидтэй мессенжер болох "WhatsApp" аппликейшн нь хүмүүсийн хэрэглээ болоод 6 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд 1 тэрбум гаруй хүнийг эгнээндээ нэгтгэж, өдөр тутмынх нь салшгүй хэрэглээ болж чадсан төдийгүй үргэлж шинийг эрэлхийлж, шинэчлэгдэж байдаг нь хэрэглэгчдэд таалагддаг байна. Харин өнөөдөр тус аппликейшн нь дүрсээ харж ярих боломжийг хэрэглэгчдэд бий болгож өгсөн нь онцлох үйл явдал болоод байгаа юм. Ингээд хамтдаа "WhatsApp" аппликейшны тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя.

“WhatsApp”-аар дүрсээ харж ярьдаг боллоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үүссэн түүх

Анх 2010 онд Ян Коум (Jan Koum) гэх эрхэм тус аппликейшнийг зохион бүтээж "Yahoo Messenger"-ийг бут цохисон юм. Хүмүүст түүний бүтээл таалагдаж, ихээр хэрэглэх болсноор үүнийг Фэйсбүүк компани сонирхож, 2014 онд 22 тэрбум доллараар худалдаж авсан билээ.

Үүссэн түүх

2 "WhatsApp" аппликейшн

Холыг ойртуулж, хоёрыг учруулах тус аппликейшн нь бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон билээ. Дэлхий даяар ойролцоогоор нэг тэрбум хүн найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байхын тулд "WhatsApp"-ийг ашигладаг. Энэ нь түргэн шуурхай, найдвартай, хялбар үйлчилгээг санал болгодог тул амжилттай байгаа юм. Тус аппликейшн нь зурвас, зураг, бичлэг илгээх болон дуудлага хийх боломжтой төдийгүй үнэгүй хэрэглэж болдог гэдгээрээ давуу талтай аж.

"WhatsApp" аппликейшн

3 Нууцлал

"WhatsApp" мессенжер шинэчлэлт хийж таны мэдээллийг шифр буюу нууцлал хийх бүрэн чадвартай болсон юм. Ингэснээр "WhatsApp" хэрэглэдэг тэрбум гаруй хэрэглэгчийн мэдээлэл нууцлалтай болж байна гэсэн үг билээ. Танд зурвас явуулсан хүн болон таны дунд тэрхүү зурвас болон контент харагдах бөгөөд гаднаас гуравдагч этгээд унших, ашиглах боломжгүй гэсэн үг юм. Энэ нь хэрэглэгчдийг илүү их татах болж, нэр хүндийг нь өсгөж чадсан төдийгүй технологийн салбарт дэвшил хийсэн.

Нууцлал

4 Дүрсээ харж ярих

Харин энэхүү аппликейшн нь ахин шинэчлэгдэж, дүрсээ харж ярих боломжийг үүсгэжээ. Маш олон хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу тус шинэчлэлийг хийсэн бөгөөд энэ нь хүн бүрт таалагдаж байгаа юм. Хэрэв та энэхүү шинэчлэлтийг хийх бол ердөө "Update" хийхэд хангалттай бөгөөд анх удаа ашиглах гэж байвал гар утасныхаа аппликейшний дэлгүүрээс "WhatsApp" гэж бичээд татаж аваарай. Учир нь бүх төрлийн үйлдлийн системтэй гар утсанд үнэгүй татаж авч, суулгах боломжтой.

Дүрсээ харж ярих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()