Канад бүсгүй Монголчуудын тухай ингэж бичжээ

2016-11-15, 19:20
79,717

Рут Камнитцер (Ruth Kamnitzer) нь Канад улсын иргэн бөгөөд Монгол улсад ирж, бидний аж амьдрал, байгал орчин, эх үрийн хүйн холбооны талаар төрсөн сэтгэгдлээ бичсэнийг гадны хэд хэдэн сайтууд онцолжээ. Харин бид та бүхэндээ түүний бичсэн зүйлийг нэмэлт хачиргүйгээр хүргэе гэж бодлоо. Түүний бичсэн зүйлийг уншихад өөрийн эрхгүй Монгол хүн болж төрснөөрөө омогшиж, бахархах ажээ.

Канад бүсгүй Монголчуудын тухай ингэж бичжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Монгол орон үнэхээр сайхан байгалтай

"Монгол үнэхээр сайхан байгалтай. Хөвсгөл далай, өндөрт сүндэрлэх уулс, говь, хангай гээд Монгол улсад үлдсэн дурсамж бүхэн минь үнэхээр сайхан байдаг. Магадгүй та бүхэн Монголыг зорих гэж байгаа бол зундаа ирвэл тохиромжтой. Хөдөө нутгийн үзэсгэлэн гоо, морь мал, элэгсэг ард түмэн нь таныг халуун дотноор угтах болно. Миний биеийн нэгээхэн хэсэг Монголд үлдчихсэн шүү" хэмээн манай улсын гайхалтай сайхан байгалийг шагшин магтсан байна.

Монгол орон үнэхээр сайхан байгалтай

2 Амьдралдаа сэтгэл хангалуун байдаг

"Тэд тийм ч баян тансаг амьдралтай хүмүүс биш бөгөөд өөртөө байгаадаа сэтгэл хангалуун амьдардаг болох нь харагдсан. Энэ нь магадгүй уудам тал нутаг, ус, гол мөрөн, уужим сайхан сэтгэлтэй байдагтай нь холбоотой байж болох юм. Хөдөө би муухай аашилсан, уурлаж бухимдсан хүн бараг олж хараагүй. Харин хотын иргэдийн хувьд бага зэрэг бухимдсан, ямар нэгэн зүйл рүү яарч, тэвдэж байгаа юм шиг санагдсан. Дээрээс нь хотын амьдрал надад тийм ч таатай санагдаагүй. Харин хөдөө бол сонирхолтой сайхан байсан шүү. Цэвэр агаарт, голын хөвөнд байх үнэхээр сэтгэлд хүрсэн" хэмээн Канад бүсгүй сэтгэгдлээсээ хуваалцжээ.

Амьдралдаа сэтгэл хангалуун байдаг

3 Хөдөөний зам нь бартаатай

Түүний хувьд Монголын хөдөө нутагт явж байхад замын зүг чиг заагч тэмдэглэгээнүүд шиг ойлгомжгүй зүйл байгаагүй гэнэ. Энэ талаар "Тэд тэмдэглэгээг голдуу уулзвар, салаа зам дээр бус хаа тохиромжтой газар нь зоодог. Өөрөөр хэлбэл эдгээр тэмдэглэгээний дагуу зөв замаар явна гэдэг эргэлзээтэй. Жуулчны баазуудын байрлуулсан тэмдэглэгээ бүр ч аюултай санагдсан" хэмээн хэлжээ. Түүнээс гадна хөдөөний замуудын ихэнх нь эвдэрч хэмхэрсэн байснаас гадна автомашин явахад маш хүндрэлтэй байсан хэмээн хэлжээ.

Хөдөөний зам нь бартаатай

4 Цагаан идээ бол ид шидийн гэмээр хоол

"Монголчууд буянт малынхаа ашиг шимийг хүртэж, цагаан идээгээр хооллож ирсэн уламжлалтай юм билээ. Цагаан идээ хүний биед тал бүрийн ашиг тустай болохыг тэд надад хэлж өгсөн. Мөн шүд болон бусад эд эрхтэнд хэрэгтэй гэдгийг мэдэж авсан" хэмээн цагаан идээний тухай төрсөн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Түүний хувьд хамгийн гайхалтай санагдсан нь цагаан идээнд шүдэнд нэн хэрэгтэй бактери устгагч, өвөрмөц кальци, кали ихээр агуулагддаг болохыг ойлгож авсан гэнэ.

Цагаан идээ бол ид шидийн гэмээр хоол

5 Хүүхдээ хөхүүлэх уламжлал нь гайхалтай

Канад эмэгтэй Рут Камнитцер Монголд зочилж байсан бөгөөд хөхүүл хүүхэдтэйгээ Монголд аялаад ирсэн тэрээр Монголын нийгэмд хөхүүл эхчүүдэд хандах хандлага өөрийнх нь улс оронтой харьцуулахад огт өөр бөгөөд хүмүүс хүүхдээ хөхүүлж буй эхчүүдэд байдаг л нэг энгийн зүйл мэтээр хандаж, гайхсан, сонирхсон болон эвгүйцсэн шинж огт гаргадаггүй тухай бичжээ. "Энэ нь тэдний Монгол гэр бүлүүд уламжлал, ёс заншилдаа гэр хэмээх жижигхэн орчинд бүгд нэг дор амьдардаг учраас хөхүүл эхчүүд мөөмөө нуугаад байх ямар ч шаардлага байдаггүйтэй холбоотой биз ээ" хэмээн бичсэн байна.

Тэрээр мөн цааш үргэлжлүүлэн "ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас 2005 онд монгол эмэгтэйчүүдийн 82% нь хүүхдээ 12-15 сар хүртэл нь хөхүүлдэг бол, 65% нь 20-23 сар хүртэл нь хөхүүлдэг гэсэн судалгаа гаргаж байсныг би уншсан. Энэ үнэхээр үнэн юм байлээ. Тэдний эх үрийн холбоо үнэхээр өндөр сэтгэгдлийг надад төрүүлсэн" хэмээн хэлжээ.

Хүүхдээ хөхүүлэх уламжлал нь гайхалтай

Та санал нэг байна уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()