Хүүхэд даарснаас болж ханиад томуу, хатгалгаагаар өвчилдөггүй. Харин өвчтэй хүний нус, шүлс, цэрээр дамжин халдварладаг.
Илрэх шинж тэмдгүүд:
- Хамар битүүрэх, нус гоожих
- Нойрондоо муудах (ялангуяа нярай, хөхүүл насныхан)
- Хоолой сөөх
- Ханиах
- Халуурах
- Хөхөндөө/хоолондоо муудах
- Арьсаар тууралт гарах
Хүүхдээ хэрхэн сэргийлэх вэ?
- Ханиад томуугаар өвчилсөн хүнээс хол байлгах, намар, өвөл, хаврын цагаар (9-р сараас 4-р сар) олон хүнтэй газраар (дэлгүүр, автобус, зах) хүүхдээ авч явахгүй байх.
- Гараа байнга угаах, гараа угаагаагүй хүнийг хүүхэддээ хүргэхгүй байх.
- Ханиах, найтаахдаа нэг удаагийн цаасан алчуураар амаа таглах хэрэгтэй. Учир нь ханиах найтаах үед вирус агаарт цацагдаж түүгээр нь хүүхэд амьсгалдаг.
- Гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийж тоос тоосонцоргүй орчин бүрдүүлэх, тамхи татахгүй байх.
- Хоол хүнсээ амнаас аманд хийхгүй байх, хүүхдийн аяга халбага тусдаа байх.
1
Шингэн зүйл ихээр уух
Халуун бүлээн цай, кофе байнга уухаас гадна буцалсан усыг өдөр бүр уугаарай.
2
Нүүрээ утах:
Хамар чинь битүүрсэн бол, буцалсан ус эсвэл лемонтой халуун усан дээр нүүрээ утаарай. Утлага хийхдээ толгой дээрээ алчуур тавьж тонгойх хэрэгтэй. Харин хэт устайгаа ойртож нүүрээ түлж болохгүй шүү.
3
Нусаа нийх:
Нусаа байнга татах сүүлдээ толгой өвдөхөд хүргэдэг тул нусаа нийгээрэй. Харин нусаа нийхдээ хамрынхаа нүхний нэг талыг дарж байгаад ээлжилж нийх хэрэгтэй шүү.
4
Амрах:
Ханиад томууны үед хамгийн гол нь гэртээ дулаан хөнжилдөө амрах бөгөөд эдгэхээс өмнө нь гадуур гарах хэрэггүй.
5
Жин тавих:
Синус буюу хамар дух чамархайн хавийг хэлнэ. Тэр хэсэгтээ халаасан алчуур тавиарай.
6
Давхар дэртэй унтах:
Ханиад томуутай үедээ хоёр давхар дэрийг дэрлэж унтаарай.