Хуурайшсан арьсаа гэрийн нөхцөлд хэрхэн чийгшүүлэх вэ?

2016-11-13, 15:01
56,073

Хүйтэн сэрүүний улиралд бидний арьс бусад улирлаас илүү хагарч хуурайшдаг билээ. Чийгшил дутагдаж таталдсан арьсаа болсон болоогүй тохиромжгүй бүтээгдэхүүнүүд хэрэглэн улам нөхцөл байдлыг хүндрүүлдэг. Харин гэртээ байдаг гар доорх хүнсний бүтээгдэхүүн ашиглан хэрхэн арьсаа дотроос нь ч тэр, гаднаас нь ч тэр чийгшүүлэх аргыг бид та бүхэндээ бэлтгэн хүргэж байна.

Хуурайшсан арьсаа гэрийн нөхцөлд хэрхэн чийгшүүлэх вэ?

1 Сүү болон зөгийн бал

Сүүний хүчил нь үрэвссэн арьсанд онцгой нөлөө үзүүлдэг аж. Харин зөгийн бал арьсанд маш сайн чийгшил өгдөг. Хүйтэн сүүн дээр зөгийн бал нэмж хольж хутгаад, үрэвссэн болон хуурайшсан арьсан дээрээ нимгэн түрхэнэ. Ингээд 10-15 минут байлгаад бүлээн усаар угаагаарай. Зөгийн бал, сүүг хольж арьсандаа түрхсэнээр чийгшил тэжээл өгөхөөс гадна арьсан дээрх нян бактерийг устгаж өгдөг байна.

Сүү болон зөгийн бал

2 Кокосны тос

Кокосын тос нь хамгийн хурдан задардаг учир биед маш олон эерэг нөлөө үзүүлдэг ид шидтэй аж. Орой унтахаасаа өмнө нүүр болон биеийн арьсандаа нимгэн түрхэж өгвөл арьсыг зөөлөн толигор болгохоос гадна чийглэг гэрэлтсэн болгодог юм байна.

Кокосны тос

3 Оливын тос

Оливын тос бол хамгийн эрүүл тос гэдгийг хүн бүр сайн мэддэг билээ. Оливын тосыг шууд савнаас нь нүүр цэвэрлэгч хөвөнд шингээн нүүр болон биендээ түрхсэнээр арьсыг өнгөлөг толигор, чийглэг болгодог. Оливын тос түрхэхэд арьсны нүхийг бөглөдөггүй учир тослог ихдэж, батга үүсэхвий гэж битгий санаа зовоорой.

Оливын тос

4 Шар буурцаг

Хүйтэн хуурай цаг агаараас болж арьсны уян хатан чанар алдагддаг. Тэгвэл шар буурцаг нь арьсны уян хатан чанарыг сэргээж, үрчлээтэхээс сэргийлэн залуужуулдаг байна. Та шар буурцагтай хоол хэрэглэн дотроосоо арьсаа эмчлэхээс гадна шар буурцагны тосыг өдөр бүр хэрэглэж заншаарай.

Шар буурцаг

5 Ногоон цай

Ногоон цайнд ойролцоогоор 3000 гаруй ашигтай бодис агуулагддаг. Энэхүү шидэт ундаа нь мөн таны арьсыг эрүүл, чийглэг байлгахад тустайгаас гадна сэвх, нөсөө толбыг бүдгэрүүлдэг. Долоо хоногт хоёроос гурван удаа ногоон цайг хөлдөөж нүүрээ арчилж болохоос гадна та уусан ногоон цайныхаа шаарыг нүүрэндээ чийгшүүлэх маск болгон тавьж болдог байна.

Ногоон цай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()