1
Дасгал хөдөлгөөн хийх
Бүх төрлийн дасгал нь хүний бие эрүүл саруул байхаас гадна аз жаргалтай байх гол үндэс болдог аж.
2
Ямар нэг зүйлд хэт донтохоос зайлсхийх
Аливаа зүйлд донтох нь хэсэг хугацаанд л таныг сатааруулж уур бухимдал стрессээс салгаж буй мэт боловч цаагуураа таны бие, сэтгэлд муу нөлөө үзүүлж байдаг. Утсаа байнга оролдож хэрэггүй зүйлсд амьдралын алтан цагаа үрэхийн оронд өөртөө илүү их аз жаргал мэдрүүлэх зүйлсийг олж тархин дахь дофамины хэмжээгээ нэмэгдүүлээрэй.
3
Биеэ хоргүйжүүлэх
Биеэ хоргүйжүүлж байх нь дархлааны систем муудаж, дофамины хэмжээ буурахаас сэргийлэх хамгийн чухал арга юм. Та бие хоргүйжүүлэх ногоон өнгийн хүнсний ногоо, жимс зэргийг өдөр бүрийн хоол хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй.
4
Сэргээгч хүнс хэрэглэх
Ихэнх уургийн найрлагад байдаг Тирозин нэртэй амин хүчил нь тархины Дофамин ялгаралтыг нэмэгдүүлдэг байна. Тиймээс та байгалийн сэргээш хүнс болох Тирозиноор баялаг ногоон цай, тарвас, гадил, авокодо болон хар шоколадыг байнга хэрэглэж байх нь тустай юм.
5
Дуу хөгжим сонсох
Дуу хөгжим сонсох нь хэдий хэсэг хугацаанд үргэлжлэх ч гэсэн хүний тархиндах дофамин хамгийн хурдан нэмэгдэх хүчин зүйл аж. Өөрт таалагдсан сайхан дуу сонсоход тэр дороо сэтгэл сэргэдэг нь ийм учиртай аж.
6
Төлөвлгөө гаргаж байх
Хувийн зохион байгуулалт тэр дундаа өдөр бүрийн төлөвлөгөө гаргах түүнийгээ цаасан дээр бичиж тэмдэглэх, гаргасан төлвөлгөнийхөө дагуу ажиллах зэрэг нь мөн дофамины хэмжээг тухайн өдөрт хангалттай нэмэгдүүлдэг байна.
7
Бүтээлч хандалагтай болох
Аливаа зүйлд уран бүтээлчээр хандах нь хүний анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлж өгдөг. Дуу дуулах, шинэ зүйл сурах, зураг зурах, өөрийн гараар ямар нэг зүйл урлах зэрэг нь бие сэтгэл тань тааламжтай байх бас нэгэн хүчин зүйл болдог аж.
8
Бясалгал хийх
Бясалгал хийх нь сэтгэл санааг сайхан болгож илүү эрч хүчтэй амар тайван байхад тань тусалдаг. Байнга бясалгал хийж сурснаар та өдөр бүрийн бухимдал ,тавгүйтэл зэргээс хялбархан салах боломжтой.