Царай төрхөөрөө эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?

Царай төрх нь бидний бие организм, дотоод эрхтний үйл ажиллагааг илтгэж байдаг толь билээ. Нүүрэн дээр гарсан батга, толбо, улайж хуурайших зэрэг нь таны хийж байгаа үйлдэл, идэж байгаа зүйлс зэрэгтэй шууд холбогдож байдаг аж. Иймд бид та бүхэндээ хэрхэн царай төрхөөрөө эрүүл мэндээ шинжих тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Царай төрхөөрөө эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?

1 Туранхай нүүр

Нүүрээрээ хэт туранхай, шанааны яс нь товойж харагддаг төдийгүй хичнээн идсэн ч таргалдаггүй хүмүүс гэж байдаг. Энэ нь та хангалттай хэмжээний шим тэжээлийг авч чадахгүй байгаатай холбоотой юм шүү. Биед уураг, тэжээл дутагдсанаар нүүрээр турж эцэн өвчтэй хүн шиг харагддаг билээ. 

Туранхай нүүр

2 Нүүр хавагнах

Хэрэв нүүр тань хавагнаж хүндхэн байдал үүсээд байгаа бол ажил, амралтаа зөв зохицуулж, аль болох сайтар амрах хэрэгтэй. Учир нь стресс ядаргаа нь нүүр хавагнах гол шалтгаан болдог юм. Үүнээс гадна бөөр, давсагны өвчлөлөөс нүүр, бие хавагнах талтай. Бидний царай, бие эрхтний толь гэгддэг учраас, өөрт илэрсэн өөрчлөлтийг яавч тоолгүй өнгөрөөж болохгүй юм.

Нүүр хавагнах

3 Үрчлээс

Мэдээж нас ахихын хэрээр нүүрэнд үрчлээс тогтох нь хэвийн үзэгдэл билээ. Гэвч та наснаасаа эрт үрчлээтэж, арьс тань суларч эхлэх нь эрүүл мэндтэй шууд холбоотой аж. Ихэвчлэн буруу зуршил, наранд хэт удаан байсны улмаас нүүрэнд үрчлээс үүсэж, гэмтдэг байна шүү. 

Үрчлээс

4 Хуурай арьс

Буруу хооллолт, шим тэжээлийн дутагдлаас болж арьс хуурайшиж, өнгө төрхөө алддаг гэдгийг та мэдэх үү? Арьсаа хичнээн арчилж, үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэсэн ч үр дүнгээ үзүүлэхгүй бол амьдралын хэвшлээ өөрчлөөд үзээрэй. Ялангуяа эрдэс бодис, амин дэмээр баялаг жимс ногоог сонгож, өдөр тутамдаа идэж хэрэглэснээр тухайн асуудал шийдэгдэнэ. 

Хуурай арьс

5 Арьс улайх

Хэт их кофе уух нь арьс улайх гол шалтгаан болдог юм. Кофенд агуулагдах кафейн нь эд эсэд нөлөөлж, хуурайшихад хүргэдэг бөгөөд энэ нь арьсыг улаан болгож байдаг. Үүнээс гадна тамхи татах, согтууруулах ундаа ихээр хэрэглэх нь ч арьсыг улайлгах талтай. Иймд та муу зуршлаа хаяж, кофены хэрэглээгээ багасгаарай. 

Арьс улайх

6 Арьс, нүд шарлах

Хэрвээ таны нүдний эргэн тойрон, арьс, нүдний цагаан шарлаж эхэлсэн бол, цөсний ялгаралт нэмэгдсэн эсвэл шар өвчин туссан байж болзошгүй юм. Шар өвчин нь элгэнд муугаар нөлөөлдөг тул, хэрвээ тус өвчнөөр өвчилсөн бол нарийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Мөн аль болох сайн унтаж амарч, стресс уур бухимдлаас хол байх хэрэгтэй.

Арьс, нүд шарлах

7 Цонхийх

Царай цонхийж, өнгөө алдах нь ядаргаа, цус багадалт зэрэгтэй холбоотой. Таны амьдралын буруу хэвшил, өөрийгөө амрааж чадахгүй байгаагийн улмаас царай цонхийж, эрч хүч, баяр хөөргүй болж эхэлдэг юм. Үүнээс гадна биед төмөр дутагдсанаас болж төмөр дутагдалын цус багадалт үүсч, үүнээс үүдэн царай төрх ядрангуй, цонхигор харагдаж мэднэ.

Цонхийх

8 Нүдний дор хар хүрээ үүсэх

Дутуу нойртой хонох, ядрах, стресс, архи, тамхи зэргээс үүдэж нүдний дор хар хүрээ үүсдэг байна. Энэ нь тухайн хүний гоо үзэсгэлэнг үгүй хийж, бусдын нүдэнд эвгүй харагдуулдаг. Та хичнээн их ажилтай байсан ч өдөрт 8 цаг унтаж, алжаал ядаргаагаа тайлж байх хэрэгтэй юм. Нүдний дор харлах нь ядаргаатай шууд холбоотой аж. 

Нүдний дор хар хүрээ үүсэх

9 Батга

Нүүрэн дээр батга гарах нь таны ходоод гэдэс болон гармоны өөрчлөлт зэрэгтэй холбоотой. Буруу хооллолт, хэт их сахарын хэрэглээ зэрэг нь ходоод гэдсийг шархлуулж, гармоны өөрчлөлтөнд хүргэдэг аж. Аль болох эрүүл хооллох нь гоо сайхан төрх, эрүүл биеийг танд цогцлоох юм. 

Батга

10 Ам орчмоор үрчлээс бий болох

Инээх дуртай, хаа явсан газраа чанга инээн, аз жаргалыг мэдэрдэг хүмүүст тус асуудал тулгардаг аж. Мэдээж инээх нь хамгийн сайн эм гэдэг бөгөөд та энэхүү асуудлаас ангжирахын тулд С витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх, амтат жимс, шинэхэн ногоог түлхүү идэж байхыг зөвлөж байна. 

Ам орчмоор үрчлээс бий болох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()