1
Бяслагтай макарони гоймон
Орц:
- Макарони гоймон (эсвэл хүссэн паста гоймон байж болно) - 2 аяга
- Үрсэн бяслаг - 2 аяга
- Сүү - 1 аяга
- Тахианы шөл амтлагч - 5 аяга (усанд найруулна)
- Давс - 1 цайны халбага
Хийх арга:
Гоймон болон тахианы шөлөө будаа агшаагчиндаа хийгээд 15 минут халааж буцалгаарай. Дараа нь сүү болон бяслагаа нэмж хутгаад 20 минут байлгана. Будаа агшаагчаас шалтгаалаад хоол чанах хугацаагаа 10 минут уртасгаж болно.
2
Ногоотой өндөгний омлет
Орц:
- Өндөг - 6 ширхэг
- Үрсэн бяслаг - 2 цайны халбага
- Давс,перец - амталгаагаар
- Оливын тос - 3 цайны халбага
- Сармис - 1хумс
- Амтат чинжүү ( улаан, шар) - 1 ширхэг
- Төмс - 1 ширхэг
- Ногоон хулуу - 1 ширхэг
Хийх арга:
Та ногоогоо хэрчиж бэлтгээд оливын тосондоо хийж хайруулын тавганд бага зэрэг хуурна. Үүндээ нэг хумс сармисаа бүхлээр нь нэмж давс перецээр амтлаарай. Будаа агшаагчиндаа нэг цайны халбага оливын тос хийгээд өндөг, бяслаг болон давс перецээ нэмнэ. Дээр нь хуурч бэлтгэсэн ногоогоо хийгээд тус хольцоо сайтар хутгаад будаа агшаагчаа асаагаарай. Ингээд л таны хоол 15-20 минутын дараа хоол бэлэн болсон байх болно.
Энэхүү хоолыг та хөргөгчид 3 хүртэл хоног хадгалж идэх боломжтой.
3
Чилитэй тахиа
Орц:
- Тахианы цээж мах- 500 гр
- Улаан шош - 1 лааз
- Нунтаг чили - 1 цайны халбага
- Улаан лоолийн соус - 1 аяга
- Чилитэй амтлагч - 5 цайны халбага
- Орегано - 2 цайны халбага
- Давс перец- амтлагаагаар
Хийх арга:
Тахианы цээж махаа жижиг татаж бэлдээд будаа агшаагчинд хийж багахан усанд чанаарай. Ингээд болсон махан дээрээ бусад орцуудаа нэмээд будаа агшаагчаа асаахад л хангалттай.
4
Будаатай хуурга
Орц:
- Зайдас - 1кг
- Бор будаа - 2 аяга
- Хэрчсэн сармис - 5 цайны халбага
- Сонгино - 1 ширхэг
- Амтат чинжүү - 1 ширхэг
- Улаан перец - 1 цайны халбага
- Тахианы шөл амтлагч - 3 аяга (усанд найруулна)
Хийх арга:
Бор будаан дээрээ тахианы шөлөө нэмээд агшаана. Хайруулын тавганд зайдсаа шараад ялгарсан тосыг нь шүүж авч дээр нь сонгино болон чинжүүгээ нэмж хуурна. Будаа агшмагц амталж шарсан зайдас болон бусад орцоо нэмж хутгаад дахин будаа агшаагчаа асаагаад 15-20 минутын дараа гэхэд хоол бэлэн болно.
5
Чанасан өндөг
Орц:
Хийх арга:
Будаа агшаагчиндаа ус болон өндгөө хийнэ. Агшаагчаа асаагаад 20 минут болоход өндөг гүйцэт болсон байх аж.
6
Туна загастай будаатай хуурга
Орц:
- Лаазалсан туна загас - 1 ширхэг
- Оливын тос - 1 цайны халбага
- Бос эсвэл цагаан будаа - 1 аяга
- Тахианы шөл амтлагч эсвэл ус - 1 аяга
- Хүссэн ногоогоо жижиглэн хэрчиж хийж болно
Хийх арга:
Эхлээд будаагаа агшаана. Бэлэн болсон будаан дээрээ ногоо болон туна загасаа хийж хутгаад дахин 5-10 минут агшааж байлгаарай.
7
Будаатай эрдэнэ шиштэй хуурга
Орц:
- Шош эсвэл лууван - 1 аяга
- Күйно будаа - 1 аяга
- Чихэрлэг эрдэнэ шиш - 1 лааз
- Тахианы зутан шөл - 1 лааз
- Хар олив - 1 лааз
- Ус - 2/1 аяга
- Улаан лоолийн шөл амтлагч - 2 цайны халбага
Хийх арга:
Будаа агшаагчиндаа күйно будаа болон ус, тахианы зутан шөлөө хийгээд будаагаа агшаана. Эрдэнэ шиш болон лууван, хар оливоо печенд 2 минут халааж бэлэн болгоорой. Ингээд агшсан будаатай хольж хутгаад таны хоол бэлэн болох юм.
8
Синнамон гадилтай овьёосны каш
Орц:
- Овьёос - 1 аяга
- Ус - 1 аяга
- Синнамон - 1 цайны халбага
- Гадил - Нэг ширхэг
- Сүү - 2 цайны халбага
- Маалингын үр - 2 цайны халбага
- Хатаасан цангис жимс (хүссэн хатаасан жимсээ хийж болно)
- Зөгийн бал - 1 цайны халбага
Хийх арга:
Овьёос, ус, синнамон болон гадилаа будаа агшаагчиндаа хийнэ. Үүнийгээ хольж хутгаад будаа агшаагчаа асаагаарай. Ингээд болмогц нь үлдсэн орцуудаа дээрээс нь нэмж хутгаад л болох аж.
Та сайхан хооллоорой.