Сарын дотор бэлхүүсээрээ турах 16 алхам

Гоолиг сайхан бэлхүүс эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл гэхэд хилсдэхгүй. Гэхдээ та яаж, хэрхэн, түргэн хугацаанд бэлхүүсээ нарийхан гоолиг болгох вэ гэдгийг мэдэх үү? Бидний танд дуулгах аргууд нь заавал фитнес төв зорих шаардлагагүйгээр гэртээ хийх боломжтой гэдгээрээ онцлог бөгөөд бэлхүүсээр турах цогц алхмуудыг хүргэж байна. Ингээд бэлхүүсээр турах шалгарсан аргуудтай танилцъя.

Сарын дотор бэлхүүсээрээ турах 16 алхам

1 Өглөөний хоол

Өглөө бүр та шим тэжээл, эрдэс бодисоор баялаг хүнсийг сонгож хэрэглэснээр эрүүл төдийгүй гоолиг сайхан биетэй болох боломжтой. Ингэхдээ голдуу өндөг, шош, самар, гол мах, шинэхэн жимс, хүнсний ногоо зэргийг ашиглаж, амттай, тэжээллэг өглөөний цайг бэлтгээрэй. 

Өглөөний хоол

2 Сайтар амрах

Өөртөө амралтыг олгохгүй, дутуу нойртой явсны улмаас бэлхүүсээр таргалж, бүдүүрэх хандлагатай байдаг. Энэ нь стресстэй шууд холбоотой бөгөөд таргалалтын гол суурь үндэс гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Тиймээс өдөр бүр дор хаяж 7 цаг унтаж, өдөр цайны цагаараа 15 минут агаар амьсгалж, юу ч бодолгүй нүдээ аньж, тайван амраарай. Мөн унтлагын өрөөг зөвхөн унтахдаа ашиглах хэрэгтэй төдийгүй ингэснээр амрахад илүү тухтай таатай байх болно. 

Сайтар амрах

3 Өдөрт 10,000 алхах

Та ямар нэгэн байдлаар өдөрт 10,000 удаа алхсанаар эрүүл амьдралын хэвшлийг цогцлох төдийгүй гэдсээрээ турах аж. Жишээлбэл цахилгаан шатны оронд шатаар алхах, ойрхон газарлуу алхаж байх гэхчлэн өдөрт тутмын амьдралын хэвшилдээ явган алхахыг заавал оруулаарай. Энэ нь таны илүүдэл калорыг шатааж, гоолиг сайхан бэлхүүстэй болох хүслийг тань биелүүлэх юм. 

Өдөрт 10,000 алхах

4 Бүхэл үрийн талх хэрэглэх

Бүхэл үрийн талх нь эрүүл хүнс төдийгүй өөхийг хайлуулж, тураадаг байна. Энэ нь арьсны дор нуугдсан илүүдэл өөх, махтай тууштай тэмцдэг төдийгүй хэрэглэж эхлээд удаагүй байхад л үр дүнгээ үзүүлдэг юм. Зүгээр тураагаад ч зогсохгүй биеийг тань эрүүлжүүлж, урт удаан аз жаргалтай амьдралд хөтөлнө.

Бүхэл үрийн талх хэрэглэх

5 Ус уух

Их хэмжээний ус ууснаар биеэс хорт бодисууд гадагшилж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг хэмээн эрдэмтэд үздэг билээ. Та өдөр 8 аяга ус ууж хэвших хэрэгтэй төдийгүй шээс тань өнгөгүй болж эхэлбэл хангалттай хэмжээний ус ууж байгаагийн нотолгоо болох юм. Турах хамгийн шилдэг арга бол ус уух гэдэгтэй маргах хүн үгүй биз. Мөн та хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа зэргээс ямагт татгалзаж явах хэрэгтэй гэдгийг мартуузай. 

Ус уух

6 Калори шатаах дасгал

Мэдээж дасгал хөдөлгөөн хийлгүйгээр турна гэдэг бүтэшгүй зүйл билээ. Эхлээд та калор шатааж, бэлхүүс нарийсгах эрчимт дасгалыг хийх хэрэгтэй юм. 

  • Дугуй унаж, хурдаа нэмнэ. Эхний 20 секунд өндөр хурдтай дугуйгаа жийх бол 10 секунд удаан жийж, амьсгалаа гаргана. Тус дасгалыг 10 удаа давтаж хийгээрэй.
  • Та унадаг дугуй, спиннинг дугуй зэргээс сонгон дасгалаа хийх боломжтой.
  • Үүнээс гадна заавал дугуй унахын оронд шатаар дээш доош гүйж, калороо шатааж болно. 

Калори шатаах дасгал

7 Суулт

Суулт хийснээр өгзөг томорч, биеийг өв тэгш галбиртай болгох төдийгүй гэдэсний булчинг чангалах тустай. 

  • Гэдсээ чангалж, гараа тэнийлгэж зогсоно.
  • Тус байрлалаас биеэ хойш түлхэж, доош суугаарай.
  • Ингэхдээ нугалсан өвдөг 90 градус байх ёстой төдийгүй тус байрлалаа 5 секундийн турш хадгална.
  • Дасгалаа 20-25 удаа хийгээд 10 секунд амарч, 3 удаагийн давтамжтай хийгээрэй.

Суулт

8 Кардио дасгал

Кардио дасгал нь биеийн илүүдэл өөхийг түргэн хугацаанд шатааж, хэдхэн хоногийн дотор гоолиг сайхан болгох шидтэй. Энэ нь биеийг чангалж, өөхийг шатаахаас гадна хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж байдаг тул хамгийн үр дүнтэй хэмээгддэг аж. 

  • Гүйх, алхах, эрчимтэй хөдөлгөөн зэрэг нь кардио дасгалд багтах юм.
  • Долоо хоногт 3 удаа тус дасгалыг хийхэд хангалттай. 

Кардио дасгал

9 Хүчний дасгал

Хүчний дасгал хийж, өөхөө хайлуулснаар бэлхүүс гоолиг нарийхан болох төдийгүй хэвлийн булчинг мэдэгдэхүйц хэмжээнд хөгжүүлнэ. Мөн хэвлийн дасгал хийх хэрэгтэй. Ингэхдээ гэдсээ байнга татаж, дасгалаа хийх бөгөөд чин сэтгэлээ зориулах ёстой юм. Та кардио дасгал бүрийнхээ дараа хэвлийн булчин чангалах дасгалыг 3 удаа 30-удаагийн давтамжтай хийгээрэй. 

Хүчний дасгал

10 Түргэн хоолыг март

Түргэн хоолонд агуулагдах хэт их давс, элсэн чихэр, хөөлгөгч бодис, калор зэрэг нь биднийг огцом таргалуулж, ходоодны үйл ажиллагааг үгүй хийж байдаг юм. Хэрэв та түргэн хоолонд донтсон нэгэн бол турах талаар бодоод ч хэрэггүй. Турах зорилго урдаа тавьсан л бол үүнээс татгалзаж аль болох хол яваарай. 

Түргэн хоолыг март

11 Тураах хүнсийг сонго

Хар шоколад, өндөг, авокадо, самар зэрэг нь тураах үйлчилгээтэй төдийгүй уураг, шим тэжээлээр таныг хангах юм. Иймд та эдгээр хүнсийг түлхүү хэрэглэж, турах тал дээр анхаарлаа хандуулаарай. 

Тураах хүнсийг сонго

12 Ислэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн

Алим, овьёос, интоор гэхчлэн ислэг ихтэй хүнсийг идэж хэрэглэснээр өөхийг шатааж, бэлхүүсээр тураадаг. Гэхдээ хэт их исэл агуулсан бүтээгдэхүүн нь ходоод, хоол боловсруулах эртний ажиллагааг саатуулж, шархлуулах сөрөг нөлөөтэй. Та өдөрт ойролцоогоор 10 г ислэгийг биедээ хуримтлуулах хэрэгтэй. 

Ислэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн

13 Бэлхүүсээ хэмжих

Ихэнх бүсгүйчүүд зөвхөн бэлхүүсээ хэмжиж, өөрийгөө таргалж, турсан эсэхээ мэдэхийг хичээдэг. Гэхдээ энэ нь буруу юм. Та заавал бэлхүүс болон ташаагаа хэмждэг байх хэрэгтэй бөгөөд эдгээрийг хооронд нь харьцуулж, дүнг гаргана. Ингэснээр та өөрийн биеийн бүтцээ тодорхойлж ямар дасгал тохирохоо мэдэх боломжтой. Ташааны тойргийн хэмжээнээс, бэлхүүсний тойргийн хэмжээгээ хасч, дүнг нь гаргаарай. 

Бэлхүүсээ хэмжих

14 Өдөр бүр жингээ үзэх

Та өдөр бүр жингээ үзэж, үр дүнгээ харж байх хэрэгтэй. Энэ нь цааш турах урам зориг, итгэлийг танд бэлэглэх бөгөөд дүгнэлт хийх боломжийг олгох юм. 

Өдөр бүр жингээ үзэх

15 Хамтрагчтай болох

Бусадтай хамтарч дасгал хийх нь илүү үр дүнд хүргэдэг. Нэг нэгнээ хурцалж, урам зориг хайрласнаар дасгал хийх нь улам бүр сонирхолтой болж эхэлнэ. Иймд та зорилго нэгэнтэй хамтарч дасгалаа хийж эхлээрэй. 

Хамтрагчтай болох

16 Бэлхүүсээр таргалах нь хичнээн аюултайг мэдэж авах

Бэлхүүс, гэдсээр хэт таргалах нь зүрх судасны өвчин, хорт хавдарт хүргэх аюултай. Даралт өндөрсөж, цусан дахь сахарын хэмжээ ихсэх төдийгүй зүрхний үйл ажиллагаа доголдож эхэлнэ. Бусдын нүдэнд тун ч онцгүй харагдах бөгөөд энэ нь таны эрч хүч, өөртөө итгэх итгэлийг хүртэл бага багаар сорох сул талтай билээ. 

Бэлхүүсээр таргалах нь хичнээн аюултайг мэдэж авах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()