1
Дундад зууны үед “хиймэл шүд”-ийг амь үрэгдсэн цэргийн шүдээр хийдэг байжээ.
2
Мексикийн генерал Санта Анна хөлөө тайруулсныхаа дараа, хөлөндөө зориулж оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулсан байна.
3
Османы удирдагч “Нэгдүгээр Ибрагим” маш олон хүний амийг зэрэг хороожээ. Зүгээр ч нэг хүмүүс биш өөрийнх нь эхнэр болон татвар эмс гээд нийт 300-аад хүн байв. Шалтгаан нь тун энгийн, түүний нэг эхнэр нь өөрийг нь араар тавьсанаас болжээ.
4
Эртний Ромын үед, амаа хүний шээсээр зайлдаг байжээ.
5
Ацтекийн сүмийн ариусгалын үеэр буюу 1487 онд, 20 мянга орчим хүнээр өргөл хийсэн байна.
6
Эртний Египетийн үед зарц нарын биед “зөгийн бал” түрхдэг байсан бөгөөд энэ нь фараонаас ялааг үргээх зорилготой байжээ.
7
12-р зууныг хүртэл амьтдад хүртэл “хуулийн хариуцлага” тооцож байсан байна.
8
Нэгдүгээр Петр эхнэрийнхээ “нууц амрагийг цаазласан” бөгөөд тасарсан толгойг өрөөнд нь, архитай шилэнд хадгалуулдаг байжээ.
9
15-р зууны үед Европчууд хүний мах иддэг байжээ. Учир нь тэр үед энэ нь элдэв өвчнөөс хамгаалдаг хэмээн үздэг байв.
10
20-р зууны эхэн үед “тамхины үйлдвэрүүд” сурталчилгаандаа эмч нарыг ашиглаж байжээ.
11
Хятадад 755 онд “Люшаны бослогын үеэр” 30 сая орчим хүн нас барсан байна. Тухайн үед энэ нь дэлхийн хүн амын 1/6 хувь байжээ.
12
Дэлхийн 1-р дайны үед Америкийн цэргийн анги нийт 18 нисгэгчтэй байжээ.
13
Англи болон Занзибар улс нэгэн өдөр дайн зарласан бөгөөд дөнгөж 38 минут л үргэлжилжээ.
14
Дэлхийн 2-р дайны үеэс эхлэн Британичууд танкандаа цай чанах бүхий л хэрэгсэлүүдийг тавьдаг болсон байна.
15
1982 онд “Ки-Уэст” хот АНУ-аас тусгаарлагдсанаа мэдэгджээ. Ингээд тэр даруй Нэгдсэн Улсуудад дайн зарлаж АНУ-аас “нэг тэрбум орчим” гадаад тусламж гуйсан байна.
16
Детройт хотын эрхийг Саддам Хусейнд бэлэглэж байжээ.
17
Сүүлийн 3,5 мянган жилийн дотор 200 орчим хүн “АБСОЛЮТ ЕРТӨНЦӨД" ( Энэхүү ертөнц нь бодит байдлаас хэтэрхий ангид хол хөндий ) амьдарч байсан байна.
18
Хамгийн их цус урсгасан 10 дайны 7 нь Хятад улсад болж байжээ.
19
Майячууд хүмүүсийн зүрхийг сугалж, үүгээрээ өргөл хийдэг байжээ.
20
Эртний Египетэд фараон нас барах тохиолдолд, бусад амьд зарцуудыг нь хамт оршуулдаг байв.
21
Ромын удирдагч Коммодус нэгэн удаа бүх тахир дутуу иргэдийг цуглуулж, тэднийг хооронд нь зодолдуулж байжээ .