13 каратын маргад эрдэнийн шигтгээтэй бөгжийг хийх явц

13 каратын маргад эрдэнийн шигтгээтэй (1 сая 250 мянган долларын үнэтэй) бөгжийг дархлах үйл явцыг харуулсан сонирхолтой фото нийтлэлийг хүргэж байна. Энэхүү үнэт бөгжний эх биеийг цагаан алтаар хийж, сийлж гаргасан нарийн хэсгүүдийг нь каратын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний алмаазан шигтгээгээр бүрж, цагаан алтан угалзуудыг хооронд нь 280 0.7мм-ийн диаметртэй арай том алмаазан шигтгээгээр холбожээ. Ингээд жинхэнэ хувьтай хүний гарыг чимэх учиртай, хамгийн үнэтэй эрдэнийн чулууд болон цагаан алтаар урласан гайхалтай бөгжийг хэрхэн хийж байгаа үйл явцыг танд хүргэж байна.

13 каратын маргад эрдэнийн шигтгээтэй бөгжийг хийх явц

Цагаан алтыг цутгахаас өмнө лааны тосоор бөгжний хэлбэрийг цутган гаргажээ

Юуны өмнө бөгжний деталь бүрийг маш нарийн сийлж, хуурайдах ёстой. Учир нь эдгээр хэсгүүдийг дараа нь нийлүүлж гагнасны дараа зарим далдлагдсан хэсгүүдэд нь хүрч, засах бараг боломжгүй болдог байна.

Бөгжний эх биеийн хэсгүүдийг нийлүүлж гагнасны дараах байдал.

Нүүрэн талаас нь харуулвал

Арын байдал

Дундуур нь оруулах арай том хэмжээний алмаазнуудад зориулсан суурийг байрлуулсны дараа.

Эхний удаад 0,7 мм-ийн диаметртай жижиг бриллиантуудыг шигтгэх суурийг нарийн хэсгүүд дээр гаргаж өгчээ.

Шигтгээний суурь бүр бөгжин дээр өөрийн гэсэн дараалалтайгаар байрлана. Тиймээс яг хаана нь, аль нь байрлахыг мэдэхийг тулд ийм байдлаар эхлээд дэлгээс зураг дээр байрлуулж үздэг байна.

Чулуунуудыг хараахан суулгаагүй байгаа шигтгээний сууринууд

Шигтгээнд зориулсан цагирагуудыг байрлуулсны дараа

Одоо бөгжний эх бие дээр бүх шигтгээг суурилуулахад бэлэн болжээ.

Бриллиантуудыг шигтгэх үйл явц

Бриллиантан чулуудыг үргэлжлүүлэн шигтгэж байна

Гол шигтгээний тогтоогч

Зи ингээд энэ бүхний эцэст уран дархан алтан гараараа ийм  нэгэн үнэт бүтээлийг бий болгожээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()