Гар утас бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Холыг ойртуулж, хоёрыг учруулах гар утас нь өнөөдөр бидний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Амьсгалах агаар, ундаалах ус мэт хэрэгцээтэй болсон гар утас нь хүний бие организмд хичнээн их хор хөнөөл учруулж байдгийг та мэдэх үү? Ялангуяа бага насны хүүхдүүд өдөржин утсаар тоглох нь тэдний өсөлт, хөгжилд сөргөөр нөлөөлж байдаг аж. Иймд гар утас ашигладаг хүн бүхэнд анхааруулга болгож тус төхөөрөмж нь бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байдаг тухай мэдээллийг бэлтгэлээ.

Гар утас бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

1 Нойр хулжаах

Унтахын өмнө олон цаг гар утсаар оролдох, ашиглах нь таны нойрыг хулжааж цаашлаад нойргүйдэх өвчтэй болгож ч мэднэ. Учир нь дэлгэцний хэт тод гэрэл нь нойр үүсгэгч "мелатон" дааврын ялгаруулалтыг багасгаж, нойрыг хулжаадаг төдийгүй нүдний хараанд мэдэгдэхүйц сөргөөр нөлөөлж, тархины эд эсүүдийг хэдэн мянгаар нь үхүүлж байдаг. Иймд та унтахдаа гар утас, таблет, зурагт зэргээ унтрааж, өөрөөсөө аль болох хол тавьж хэвшээрэй. Мөн шөнөжин утсаараа оролдож сайтар амарч чадаагүйн улмаас маргааш нь эрч хүчгүй, ядарсан байдалтай өдрийг өнгөрүүлэх болно. 

Нойр хулжаах

2 Халдвар тархана

Та гар утсаа арчиж, ариутгадаг уу? Бид өдөр тутамдаа угаалгын өрөө орох, олон нийтийн газраар явах, эмнэлэг орох, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ гар утсаа авч явдаг. Харин тэдгээр газруудын нян, бактери таны утсанд наалддаг аж. Нэгэн судалгаагаар гар утсанд төрөл бүрийн бактер наалдаж, агуулагдаж байдаг болохыг батласан бөгөөд хүмүүсийг гар утасны хэрэглээгээ багасгах хэрэгтэйг сануулсан юм. Ядаж л та гар утсаа арчиж, гараа тогтмол угааж байх хэрэгтэй ба эс бөгөөс аймшигт халдварт өвчин тусах магадлал өндөр болно. Мөн болж өгвөл угаалгын өрөө орохдоо гар утсаа орхиж байгаарай. 

Халдвар тархана

3 Зүрх өвдөнө

Гар утаснаас ялгарах цахилгаан эрчим хүч нь зүрхэнд сөргөөр нөлөөлж, эсийн "мембран" буурч, зүрхний хэм алдагдаж ч мэднэ. 2012 онд хийсэн судалгаагаар гар утас нь зүрхэнд маш муу нөлөөтэй болохыг баталсан бөгөөд энэ нь цусны даралтыг өсгөж, биеийг тавгүйтүүлдэг аж. Иймд та гар утсаа энгэрийн халаасандаа хийж, зүрхтэйгээ ойр байлгахаас ямагт сэргийлж эрүүл  мэнддээ анхаарах хэрэгтэй. 

Зүрх өвдөнө

4 Нөхөн үржихүйд нөлөөлнө

Эр, эм хүмүүсийн хамгийн гол чухал зүйл бол үр хүүхэд төрүүлж, удмаа үлдээх билээ. Гэтэл гар утаснаас болж хүүхэд төрүүлэх, бүрэлдүүлэх чадваргүй болно гэдэг аймшигтай. Энэ нь ялангуяа эрчүүдэд нөлөөлдөг бөгөөд гар утаснаас ялгарах цацраг нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг удаашруулж, зогсонги байдалд хүргэдэг юм. Үүгээр үл барам эсүүдийн тоог цөөрүүлж, хүүхэд бүрэлдэх явцыг зогсоодог болохыг судлаачид батлаад байгаа билээ. 

Нөхөн үржихүйд нөлөөлнө

5 Стресс нэмэгдүүлнэ

Та хэдэн минут болоод л гар утсаа гаргаж ирэн оролддог бол хэдийн стрессд автжээ. Бодит амьдрал дээрх зүйлсэд анхаарлаа хандуулахаа больж, уурлаж бухимдан, утгагүй аашлах нь хэт их хэрэглэж байгаа гар утастай холбоотой юм шүү. Энэ нь мэдрэлийн системд нөлөөлж, бухимдуулдаг төдийгүй гар утасны чимээ, чичиргээ зэрэг нь асуудлыг улам бүр дордуулдаг. Мэдээж стресс бол бүх өвчний гол суурь тул та тус байдал удаан үргэлжилбэл мэдрэлийн ядаргаанд орж, өвчний үүр болохыг үгүйсгэхгүй. 

Стресс нэмэгдүүлнэ

6 Сонсгол муудна

Гар утаснаас ялгарах хорт цацраг нь чихний зөөлөн эдийг гэмтээж, сонсголыг муутгадаг. 2006 онд цахилгаан эрчим хүч, анагаах ухааны судалгааны багийнхан гар утас хүний чихэнд хэрхэн нөлөөлж байгаа тухай шинжилгээ хийж үр дүнгээ зарласан юм. Үүнд "Гар утасны хорт цацраг туяа, цахилгаан эрчим хүч зэрэг нь чихэнд сөргөөр нөлөөлж, өвчлөлд хүргэдэг. Эхэндээ чих халуу дүйгж, дүнгэнэх шинж тэмдэг илрэх бол энэ нь аажмаар дордож сонсголын бэрхшээлтэй болж мэднэ" хэмээжээ. 

Сонсгол муудна

7 Хараа муудна

Хамгийн үнэтэй болоод эмзэг эрхтэн болох нүдээ хайрлаж хамгаалахгүй бол нэг л мэдэхэд орчлон хорвоог харж чадахгүй болж мэднэ. Ялангуяа гар утасны дэлгэцнээс ялгарах хорт туяа нь нүдний эвэрлэг бүрхэвчийг гэмтээж, харааг муутгаж байдаг. Мэдээж удаан хэрэглэх тусам үүний үзүүлэх сөрөг нөлөө ихсэх бөгөөд харааг улам бүр муутгаж, хөгжлийн бэрхшээлтэй болгохыг үгүйсгэх аргагүй юм. Хэрэв таны нүд аргаж, хорсох гэхчлэн шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж, арга хэмжээ авахаас гадна гар утастай харьцах хугацаагаа зааглаж өгөөрэй. 

Хараа муудна

8 Осолд орох магадлал өндөр

Замын хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярих, мессеж бичих зэргийг хориглосон боловч дүрэм зөрчиж, анхаарлаа утсандаа сарниулж яван осол гаргах жолооч нар олон байдаг. Хэдхэн хором зарцуулж, гар утсандаа хүрэх төдийд л та алтан амиа эрсдэлд оруулж буй хэрэг болно. 

Осолд орох магадлал өндөр

9 Хүзүү, нурууны өвчин

Хэрвээ та утсаар ярихдаа байнга мөр, эрүү хоёроо ашиглаж, хавчуулж ярьдаг бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Тус байрлалаар утсаар удаан хугацаанд ярьснаар хүзүү, нуруу хөшиж өвчтэй болдог юм. Үүнээс гадна мессеж бичих, утсаа барьж ярихад хуруу гар нь мөн л хэт их ачаалал авч, шөрмөс татах, үрэвсэх зэрэг шинж тэмдгүүдтэй тулгарч болохыг та мэдэх үү?

Хүзүү, нурууны өвчин

10 Тархины хорт хавдар

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гар утаснаас ялгарах радио долгион нь тархинд асар их сөрөг нөлөөтэй болохыг зарласан билээ. Энэ нь тархины зөөлөн эд эсүүдийг гэмтээж ажиллагаагүй болгох төдийгүй цаашлаад тархины хорт хавдартай болгож ч мэднэ. Гар утсыг 20-25 жилийн турш тасралтгүй өдөр бүр ашигласан хүмүүс энэхүү хорт хавдартай болох магадлал харьцангуй өндөр байдаг аж.

Тархины хорт хавдар

Та бүхэндээ гар утасны хорт цацрагаас өөрийгөө хамгаалах бяцхан зөвлөмжийг хүргэе.

  • Гар утсаа чихэндээ нааж ярихын оронд чанга яригчийг ажиллуулж, өөрөөсөө хол тавиарай.
  • Боломжтой бол утсаар бага ярьж, биеэр уулзах эсвэл компьютер ашиглаж яриарай.
  • Цахилгаан шатанд гар утас ашиглаж болохгүй.
  • Унтахдаа гар утсаа өөрөөсөө хол байршуулах хэрэгтэй.
  • Цэнэглэж байхдаа гар утсаар оролдож болохгүй.
  • Гар утсаа хувцасныхаа халаасанд бус цүнхэндээ хийж авч яваарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()