Дуучин О.Баянмөнх эргэн ирлээ

Нийтийн дууны ханхүү, хатад гэгддэг С.Жавхлан, Баясгалан болон Бат-эрдэнэ нарын нэг үе болох Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин, ая зохиогч О.Баянмөнхийн цоо шинэ 5 клипийг нэгтгэсэн "Кино концерт"-г хүргэж байгаадаа баяртай байна. Тэрээр хоорондоо уялдаа холбоотой эдгээр 5 бүтээлээрээ Эх орон, үр хүүхэд, эх үрийн холбоо, анд нөхөрлөлийн нандин холбоосыг харуулахыг зорьжээ. 

Дуучин О.Баянмөнх эргэн ирлээ

Тугал хариулж явсан залуу, туг барихаар эргэж ирсэн нь...

Түүний амьдрал, уран бүтээл бусад дуучдаа бодоход тийм ч дардан байсангүй. Зарим нэг нь "юун Баянмөнх гэдэг дуучин вэ" гэж гайхах биз. Түүний тухай сонссон амьдралынх нь товч түүхийг та бүхэндээ сонирхуулъя. 

2000 оны эхээр нийтийн дууны ханхүү нар мандан бадарч, хүн болгон л Жавхлан, Баясгалан гэж байх үед тэрээ СУИС-г 2003 онд төгсөөд Хөвсгөл нутгийнхаа зүг ажиллаж амьдрахаар явсан гэдэг. Эр хүнд амьдралын том жижиг бэрхшээл тулгардагын адил түүний анхных нь амьдрал бүтэлгүйтэж, хэсэг хугацаанд борс дарсыг хүртэж, алдаа оноогоо дэнсэлж явсан нь саяхан... 

Тугал хариулж явсан залуу, туг барихаар эргэж ирсэн нь...

Нэгэн цагт түүний ангийн анд гавъяат дуучин Самандын Жавхлан "миний муу найз хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа ч, дэндүү чадалтай дуучин юм шүү. Би найзыгаа чадах бүхнээрээ дэмжих болноо хэмээн нулимас дуслуулж байсан" гэдэг. Тэрээр хэлсэндээ ч хүрч түүнийг дэмжсэн юм. Мэргэжлийн сургуулийг дуучин мэргэжлээр төгссөн О.Баянмөнх олонд танигдаж од болох боломж байсан ч, сумын клубт нутгийнхаа ард түмнийг баясгаж, алс хөдөө нутагт соёл урлагыг хөгжүүлэх үйлст чадах бүхнээ зориулсан билээ.

Гэвч авъяасыг хав дарж болдоггүй гэдэг шиг, дуулах дуртай хөдөөний бор залууг хүсэл тэмүүлэл нь зүгээр суулгасангүй. Тэрээр улсынхаа нийслэлд эргэн ирж, хань ижил үр хүүхэдтэй болон амьдрал нь одоо л нэг тогтож явна. Өнөөдөр Монголын ард түмэндээ, тэр дундаа зохиолын дууны салбарт хожим ирсэн ч, эрч хүчээр дүүрэн эргэн ирсэн авъяаслаг энэ залууг бид алга ташин угтан авах нь зүйтэй болов уу.

Түүний харц, царайнд нь ямар их амьдралын хатуу бэрхийг туулсан нь бэлхэнээ харагдана. Ингээд "Тугал хариулж явсан хүү, туг барихаар ирлээ" дуунд дуртай Монголчууд минь хүлээн авна уу!

Ихэнхи уран бүтээлчид дуу болгонд зориулан тусад нь клип бүтээдэг бол, тэрээр өөрийн 5 бүтээлээ нэг бүхэл болгож хооронд нь уялдаа холбоо гаргаж зохиомжилсоноор, зохиолын дууны салбарт шинэ өнгө төрхийг оруулж ирж байгаа юм. 

Шинээр төрсөн энэ 5 дууныхаа аяыг өөрөө зохиосон гэхээр үнэхээр гайхалтай. Уг кино концертийг "Face", "35" студийн авъяаслаг залуус хамтран бүтээсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.