Адал явдалд дурлагсдын заавал очих 17 газар

Хорвоо ертөнц, байгаль эх дэлхийд үзэж, харах гоё сайхан зүйлс дуусашгүй арвин бөгөөд тэр бүгдийг өөрийн нүдээр үзэх шиг сайхан зүйл гэж үгүй юм. Тиймээс ч бид та бүхэндээ зориулж, адал явдалд дурлагсдын заавал очиж үзэх ёстой газруудын тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Адал явдалд дурлагсдын заавал очих 17 газар

1 "Үхлийн зам" - Парагвай

"Death Road" буюу "Үхлийн зам" гэх нэртэй уг аюултай газрыг 1930-аад оны үед шоронгийн хоригдлуудаар бариулж байсан бөгөөд Ла Паз (La Paz)-аас Боливын Коройко (Coroico) хүртэл 56 км газар үргэлжилдэг байна. 1998 онд уг газар аялж явсан 18 дугуйчин амь насаа харамсалтайгаар алдаж байжээ. Мөн жил тутам 200-300 жуулчны аминд хүрдэг гэсэн судалгаа хүртэл байдаг аж.

"Үхлийн зам" - Парагвай

2 "Petronas ихэр цамхаг" - Куала Лумпур

Малайз улсын нийслэл Куала Лумпур хотод орших уг нүсэр байгууламж нь 2004 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр барилга гэсэн тодотголтой байжээ. Нийт өндөр нь 452 метр бөгөөд жуулчдыг мягмар гаригаас пүрэв гаригийн хооронд ирж, үзэж сонирхохыг зөвшөөрдөг байна. Сонирхуулж хэлэхэд, дэлхийн алдарт "Hitman" киноны шинэ анги болох "Hitman 2: Silent Assassin" киноны зураг авалтыг уг газар хийж байжээ.

"Petronas ихэр цамхаг" - Куала Лумпур

3 "Karakoram" - Хятад, Пакистан

1959-1979 оны хооронд буюу нийт 20 жилийн хугацаанд уг замыг бүтээх ажлыг 810 Пакистан, 200 Хятад ажилчид нийлж хийсэн бөгөөд 4693 метр өндөр, 1300 км урт үргэлжилдэг аж. Жил бүр адал явдал эрэлхийлсэн олон зуун жуулчид уг газарт хүрэлцэн ирдэг гэнэ.

"Karakoram" - Хятад, Пакистан

4 "Burj Khalifa" - Дубай

Дэлхий дээрх хамгийн өндөр барилга болох Бурж Халифа нь нийт 829 метр өндөр бөгөөд нийт 1.5 тэрбум долларын үнэ өртгөөр баригдаж байжээ. Уг сүрдмээр байгууламжийн ерөнхий загварыг Адриан Смит (Adrian Smith) гэх эрхэм гаргасан байна. Харин нэрний хувьд АНЭУ-ын ерөнхийлөгч Халифа бин Зайед Аль Наяхан (Khalifa bin Zayed Al Nayhan)-д хүндэтгэл үзүүлж, ийн нэрлэсэн аж. Нийт 167 давхартайгаас гадна 57 цахилгаан шат, 8 урсдаг шаттай бөгөөд хамгийн дээд талын давхруудаас Дубай хотыг тольдон харахад үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг төрүүлдэг байна.

"Burj Khalifa" - Дубай

5 "Ojos del Salado" - Чили, Аргентин

Өмнөд Америк тивд орших өндөрлөг уулсыг ийн нэрлэдэг бөгөөд уг газар хамгийн хачирхалтай нь дэлхийн хамгийн өндөр цэг дээр байрлах нуур байдаг аж. 6400 метрийн өндөрт орших уг нуурыг нутгийн иргэд харагдах байдлаар нь "Усан сан" гэж нэрлэх нь ч бий.

"Ojos del Salado" - Чили, Аргентин

6 "Angel Falls" - Венесуэл

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, онгон байгал бүхий газар нутагтай Венесуэл улсыг зорих жуулчдын тоо их байдаг бөгөөд 979 метрийн өндөрт орших алдарт "Angels Falls" хүрхрээг үзэж, мэлмийгээ баясгахыг зорьдог гэнэ. Уг газрыг АНУ-ын онгоцны нисгэгч Жимми Энжел (Jimmy Angel) гэх хүний нэрээр нэрлэсэн бөгөөд түүний жолоодож явсан онгоц харамсалтайгаар уг газар осолдож байжээ. Зургаадугаар сараас арван хоёрдугаар сарыг жуулчдын сар гэж үздэг байна.

"Angel Falls" - Венесуэл

7 "Millau Viaduct" - Франц

Франц улсад орших уг гүүр нь дэлхийн хамгийн өндөр гүүр бөгөөд 343 метрийн өндөрт байдаг байна. 2004 онд барилгын ажил дуусч, ашиглалтанд орж байжээ.

"Millau Viaduct" - Франц

8 "Mauna Kea" - Хавай

Хавайд орших Мауна Кеа галт уул нь дэлхий дээрх хамгийн өндөр галт уул бөгөөд 10.200 метрийн өндөрт байдаг аж. Түүнээс гадна уг галт уул нь 1 сая жилийн настайгаас гадна 4500 жилийн өмнө анх бий болсон гэж үздэг байна.

"Mauna Kea" - Хавай

9 "Jeddah цамхаг" - Саудын Араб

Барилгын ажил нь бүрэн гүйцэт хийгдэж дуусаагүй байгаа хэдий ч, уг цамхагийг үзэж сонирхохоор жилд олон зуун жуулчид Саудын Араб улсыг зорьдог байна. 172 метрийн өндөрт орших энэхүү нүсэр байгууламжийн нийт үнэ өртөг нь 1.2 тэрбум доллар бөгөөд 80000 тонны жинтэй төмөр гангаар хийгдэж байгаа юмсанж. Загварыг нь дээр дурдаж байсан Адриан Смит гэх эрхэм гаргажээ.

"Jeddah цамхаг" - Саудын Араб

10 "La Rinconada" - Перу

5100 метрийн өндөрт орших энэхүү өвөрмөц онцлог бүхий газар нь Перу улсад байдаг бөгөөд 50.000 хүн амьдардаг байна. "Уурхайчдын хот" хэмээн нэрлэдэг уг газрын эргэн тойрон замбараагүй байх бөгөөд ийм нөхцөлд хүмүүс яаж амьдардаг болохыг үзэж сонирхох хүсэлтэй жуулчид цөөнгүй байдаг гэнэ.

"La Rinconada" - Перу

11 "Everest" - Балба

Дэлхийн оргил цэг болох Эверестийн талаар өмнө сонсож байгаагүй, мэдэхгүй хүн гэж байхгүй биз ээ. 8848 метр өндөр уг ууланд авиралт хийж байгаад харамсалтайгаар амь насаа алдаж байсан хүмүүсийн тоо олон бөгөөд эсрэгээрээ улсынхаа төрийн далбааг мандуулж чадсан хүмүүс ч олон байдаг байна. Хамгийн анх Эверестийг тэртээх 1953 онд олж харсан гэдэг бөгөөд анхны авиралтыг Эдмунд Хиллари (Edmund Hillary) болон Апа Шерпа (Apa Sherpa) гэх хүмүүс хийж байжээ.

"Everest" - Балба

12 "Geiranger Fjord" - Норвеги

Норвеги улсыг жил бүр олон зуун жуулчид зорих хамгийн том шалтгаан бол Гейрангер Фьорд гэх байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд "UNESCO"-ийн зүгээс уг газрыг эко орчин бүрдсэн гайхалтай байгал хэмээн өргөмжилж байжээ. Нэн ховордсон ан амьтад, уул толгод, ус мөрөн, хүрхрээ гээд жуулчдын нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгах олон зүйл энэхүү газарт байдаг байна.

"Geiranger Fjord" - Норвеги

13 "Voronya агуй" - Украйн

Доош 1710 метрийн гүн уг агуйг шинжээчид дэлхийн хамгийн гүнзгий агуугаар тодруулсан бөгөөд 2001 онд анх Украйны шинжээчид олж, илрүүлж байжээ. Воронья гэдэг нь орос хэлээр "хэрээ" гэсэн утгатай үг бөгөөд Украйнчууд уг газрыг "Хэрээний агуй" гэж нэрлэдэг юмсанж.

"Voronya агуй" - Украйн

14 "Peak Victory" - Киргизстан

Уг газар нь 7000 метрийн өндөрт орших оргил бөгөөд ЗХУ-ын уулчид анх олж, нээж байсан байна. Тэртээх 1938 болон 1943 онуудад ЗХУ-ын уулчид уг оргил руу авиралт хийж байжээ. 

"Peak Victory" - Киргизстан

15 "Glen хавцал" - Юта, АНУ

Жуулчдын хамгийн ихээр очдог газруудын нэг болох Глений хавцал нь анх 1879 оноос эхэлж ингэж нэрлэгдэх болсон бөгөөд 1963 оноос даланг барих барилгын ажлыг эхлүүлж байсан байна. Ихэнх жуулчид сэлэх, ууланд авирах, завиар аялах, загасчлах зорилгоор уг газрыг зорьдог гэнэ.

"Glen хавцал" - Юта, АНУ

16 "Elba Итали зоогийн газар" - Хятад

Манай урд хөрш болох Хятадад орших Элба нь дэлхий дээрх хамгийн өндөрлөг газарт үйл ажиллагаагаа явуулдаг зоогийн газар юм. Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, уг зоогийн газар 423 метрийн өндөрт байрладаг аж. Төрөл бүрийн гоймонтой хоолнууд болон амтат пиццагаараа уг газар алдартай бөгөөд олон зуун жилийн турш хадгалсан чанартай, тансаг амттай дарснууд зөвхөн энд худалдаалагддаг гэнэ. Тийм ч учраас энэхүү зоогийн газраар үйлчлүүлэнгээ байгалийн сайхныг тольдон харахыг хүссэн жуулчид олон байдаг юмсанж.

"Elba Итали зоогийн газар" - Хятад

17 "Hyperion" - Калифорни, АНУ

Дэлхийн хамгийн өндөр моднууд АНУ-ын Калифорни мужид байдаг бөгөөд хамгийн өндөр нь ойролцоогоор 115 метр байдаг аж. Калифорнид орших Редвүүд (Redwood)-ийн үндэсний парк нь 600 жилийн настай бөгөөд эко орчин жинхэнэ утгаараа энд оршиж байгаа талаар "National Geographic"-ийн зүгээс онцолж байжээ.

"Hyperion" - Калифорни, АНУ

Танд эдгээр газруудын аль нь илүү их таалагдаж байна вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()