1
Толгойгоороо хойш гэдийн, эрүүгээ аль болох дээшээ сунгаж өргө. 5 секунд өргөөд, 5 секунд амрах маягаар 15 удаа давтаарай.
2
Амаа хамгийн томоороо ангайгаад, хэлээ гарга. Мөн л 5 секунд хийгээд 5 секунд амарна. Энэ дасгалын 10 удаа давтаж хийгээрэй. Хэлний булчинг ажиллуулахад эрүүний булчин давхар чангарч өгдөг.
3
Толгойгоо гэдийлгэж 10 секнуд тааз руу хараад буцаад доошлуулж шал руу харна. Үүнийг 10 удаа давтаарай.
4
Хүзүүгээ 2 тийш нь ээлжлэн гилжийлгэх маягаар тус бүрд нь 5 секунд байлгана. Үүнийг дор хаяж 6 удаа давтаарай.
5
Амаа том ангайн хэлээ доод шүдэндээ хүргэн 1 минут болно. Нэг хийхдээ 2 удаа давтаж болно.
6
Давхар эрүүгээ 30 секунд орчим зөөлөн товшиж, алгадаж өгөөрэй. Байнга тогтмол хийж чадвал цусны эргэлт сайжирч, ахиж давхар эрүүг
7
Гараараа эрүүгээ “V” хэлбэрээр барин нааш цаашаа хөдөлгөөрэй. 30 секунд хийгээд амраад 3 удаа давтаж хийнэ.
8
Эдгээрээс хамгийн амархан дасгал нь доошоо харж хэвтээд, орны толгойд эсвэл хатуу өндөр дэрэн дээр эрүүгээ тааруулж тавина. Мөрөө хөдөлгөхгүйгээр толгойгоо дээш өргөөрэй. Үүнийг 2 даа давтаж хийнэ.