Бодит амьдрал дээрх гүнжүүд

Өнөөдөр бид та бүхэндээ дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй, эрдэм мэдлэг, авьяас чадвартай гүнж нарын тухай өгүүлэх нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэхийг зорьлоо. Улс, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, ард түмнийхээ өмнө зөв үлгэр дуурайлал үзүүлж байдаг тэднээр бахархаад баршгүй юм. Ингээд хамтдаа тэдний амьдралын хэв маяг, хобби, авъяас чадвартай танилцацгаая.

Бодит амьдрал дээрх гүнжүүд

1 Анне (Anne)

II хатан хаан Элизабет (Elizabeth)-ийн охин болох Анне гүнж нь сайн үйлсэд гар бие оролцсоор ирсэн нэгэн бөгөөд тэрээр 1976 оны Монтреал (Montreal)-ийн Олимпийн их наадамд морин спортын төрөлд оролцож, 24 дүгээр байр элзэж байжээ. Түүнчлэн 1986-1994 оны хооронд Дэлхийн Морин Спортын Холбооны тэргүүнээр ажиллаж байсан юм.

Анне (Anne)

2 Зара Филлипс (Zara Phillips)

Анне гүнжийн охин болох тэрээр секс тоглоом үйлдвэрлэдэг компаниад хөрөнгө оруулалт хийж, олныг гайхшралд оруулж явсан нэгэн бөгөөд түүний морин спортын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Их Британи улсын нэрэмжит хүндэт медалиар шагнаж байжээ. Түүнээс гадна 2006 онд дэлхийн алдарт "Glamour" сэтгүүл Их Британийн оны шилдэг эмэгтэй тамирчнаар Зараг нэрлэж байсан аж.

Зара Филлипс (Zara Phillips)

Хувийн амбицаа гэр бүлээсээ илүү тавьдаг Зара, Английн хатан хааны гэр бүлээс хамгийн анх автомашины сурталчилгаанд тоглосон бөгөөд 2007 онд түүний тоглосон "Land Rover" жийпний реклам олны хүртээл болж байв.

3 Кэйт Миддльтон (Kate Middleton)

Хүмүүс түүнийг Кэйт Миддльтон (Kate Middleton) гэх нэрээр нь илүү сайн мэдэх биз ээ. Тэрээр 1987 онд сургуульд сурч эхэлсэн хэдий ч, бусад хүүхдүүдийн түүнийг дээрэлхэх, ад үзэхээс болж, 13 настайдаа сургуульд сурахаа больсон байна. Харин үзэсгэлэнтэй бүсгүй 2001 онд Эндрьюс (Andrews)-ийн их сургуульд элссэн бөгөөд удалгүй хунтайж Уиллиам (William)-тай тэнд танилцжээ. Тэд 2003 оноос болзож эхэлсэн бөгөөд Жорж Александер (George Alexander) болон Чарлотт Элизбает Диана (Charlotte Elizabeth Diana) гэсэн хөөрхөн хүүхдүүтэй юм.

Кэйт Миддльтон (Kate Middleton)

4 Бийтрис (Beatrice)

Йоркийн гүн болох Эндрьюгийн хамгийн том охин болох Бийтрис нь дөнгөж 19 настай бөгөөд улсынхаа хамгийн том дэлгүүрт ажилладаг гэнэ. Тэрээр спортоор хичээллэх сонирхолтой нэгэн бөгөөд жил бүр Их Британи улсын нийслэл Лондон хотноо зохион байгуулагддаг олон нийтийн марафоныг өөрийн нэрэмжит болгосноос гадна 2010 онд болсон марафонд өөрийн биеэр оролцож байжээ.

Бийтрис (Beatrice)

Сайн үйлсэд идэвхтэй оролцдог түүний хувьд ядарч, зүдэрсэн улсынхаа ард иргэдэд сэтгэл санаа болон эд материалын туслалцаа үзүүлэхээс хэзээд буцдаггүй бөгөөд энэ нь түүний үргэлж хийхийг хүсдэг зүйлсийн нэг гэнэ.

5 Южин (Eugiene)

Бийтрис гүнжийн дүү болох Южин 2012 онд Ньюкастль (Newcastle)-ийн их сургуулийг Английн утга, уран зохиолын чиглэлээр төгсөж, бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд тэрээр нэг удаа их дэлгүүрээс хөхний даруулга хулгайлж байгаад баригдаж байсан нэгэн юм. Тухайн үед Южинийг агуу Англи гүрний ёс журмыг уландаа гишгэж, үнэхээр шившигтэй үйлдэл хийлээ хэмээн цахим ертөнцөөр шуугиж байжээ.

Южин (Eugiene)

6 Мэри (Marie)

Дани улсын хунтайж, ирээдүйн хаан ширээг залгамжлагч Фредерик (Frederik)-ийн эхнэр болох түүний жинхэнэ нэрийг Мэри Элизбает Доналдсон (Marie Elizabeth Donaldson) гэдэг бөгөөд Шотланд улсын иргэн ажээ. Гэр бүлийнхэн нь удалгүй Австрали улсыг зорьсон бөгөөд Мэри 2000 оны Сиднейн Олимпийн их наадмын үеэр өөрийн ирээдүйн сүйт залуутайгаа танилцаж байв. Үүнээс хойш хосууд дотносож, 2002 оны 8 дугаар сард Дани улсыг зорьж, нэг жилийн дараа сүй тавьцгаасан юм.

Мэри (Marie)

7 Викториа (Victoria)

Швед улсын гүнж болох Викториа нь сайн үйлсийн аянд гар бие оролцохоос гадна хүнд өвчтэй хүмүүст тусламжийн гараа сунгахыг аль болох эрхэмлэдэг нэгэн ажээ. Түүний энэрэнгүй сайхан сэтгэлийн хүчинд өнөөдөр Шведэд олон хүн өвчин зовлонгоосоо ангижирч, сайхан амьдарч байгаа юмсанж.

Викториа (Victoria)

Харин тэрээр заяаныхаа ханьтайгаа 2002 онд анх танилцаж байсан бөгөөд түүний хайртай залууг Дэниел Уэстлинг (Daniel Westling) гэдэг бөгөөд 2010 онд болсон хосуудын хуриманд ойролцоогоор 1200 зочин ирж байсан гэдэг.

8 Мэделин (Madeleine)

Викториа гүнжийн дүү болох тэрээр морин спортоор хичээллэдэг бөгөөд морь унах нь түүний хамгийн ихээр хийх дуртай зүйлсийн нэг гэнэ. 1998 онд Шведийн нийслэл Стокгольм хотод зохиогдсон морин спортын тэмцээнд 2 дугаар байр эзлэж байсан нь үүнийг гэрчлэх биз ээ. Түүний хувьд Амек гаралтай Английн бизнесмен Кристофер О'Нилл гах залуутай гэр бүл болсон бөгөөд өдгөө Лилиан Мэри (Lilian Mary) болон Николас Пол (Nicholas Paul) гэсэн хоёр хүүхэдтэй ажээ.

Мэделин (Madeleine)

9 Метте-Мэрит (Matte Merit)

Норвегийн гүнж Метте-Мэрит нь эгэл жирийн айлд төрсөн бөгөөд гоо үзэсгэлэнтэй түүнийг хунтайж Хаакон (Haakon) олж харсан бөгөөд өөрийн эрхгүй сэтгэл алдарсан гэдэг. 2001 онд хосууд гэр бүл болж, нижгэр хурим хийж байжээ. НҮБ-ын шугамаар дэлхийн ядуу буурай улс орнуудад туслах сайн үйлсийн ажлыг өөрийн биеэр хариуцан хийдэг түүнийг хамгийн өгөөмөр, нинжин сэтгэлтэй нэгэн гэж үзэх хүмүүс олон байдаг байна.

Метте-Мэрит (Matte Merit)

10 Марта Луйс (Martha Louise)

Норвегийн хаан Харалд (Harald) болон хатан хаан Сонжа (Sonja) нарын охин болох Марта Луйс нь хунтайж Хааконы эгч бөгөөд Англи болон Голландын онгон зэрлэг байгальд морь унах туйлын дуртай нэгэн юмсанж. Тэр ч үүднээсээ Марта 2000 онд спортын чиглэлээр сурч, төгссөн бөгөөд түүнийг спортоос өөр зүйл мэддэггүй хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүй байдаг байна. Харин Марта тэдгээр хүмүүст хандан "Би бол би. Тэд бол тэд. Миний юу хийх нь миний мэдэх хэрэг" хэмээн хэлж байжээ.

Марта Луйс (Martha Louise)

11 Сириваннавари Нариратана (Sirivannavari Nariratana)

Тайландын гүнж Сириваннавара нь 1987.01.08-ний өдөр улсынхаа нийслэл Бангкок хотноо төржээ. Түүний ээж нь хааны удмын хүн биш бөгөөд Ювадхида Полпрасерт (Yuvadhida Polprasertha) гэх Тайланд улсад нэлээдгүй нэр алдартай жүжигчин байдаг бол аав нь хунтайж Маха Ведзирелогкорна (Maha Vevzhirelongkorna) юм. Тэрээр бизнесийн салбарт амжилттай хөл тавьсан нэгэн бөгөөд түүний үндэслэсэн хувцасны брэндүүд ганц Тайланд гэлтгүй Франц, ОХУ-д нэр алдар нь түгсэн алдартай брэнд болтлоо өсч, дэвшсэн байна. Түүнчлэн бадминтоны спортоор хичээллэх дуртай бөгөөд 23 удаагийн уралдаан, тэмцээнд амжилттай оролцож байжээ.

Сириваннавари Нариратана (Sirivannavari Nariratana)

12 Иман бинт Аль Хуссейн (Iman bint Al Hussein)

Йордан улсын гүнж болох Иман Хуссейн нь 1983.04.24-ний өдөр Амман гэх газар төрсөн бөгөөд цэргийн алба хаасан эр зоригтой бүсгүй юм. Боловсролын хувьд АНУ-ын Фэй болон Марет (Fay, Maret)-ийн ахлах сургуулиудад суралцаж, амжилттай төгссөнөөс гадна Их Британийн Цэргийн академийг онц дүнтэйгээр дүүргэсэн нэгэн ажээ. 2008 онд алдарт "Forbes" сэтгүүлээс зарласан дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 20 гүнжийн нэгээр түүнийг нэрлэж байсан байна.

Иман бинт Аль Хуссейн (Iman bint Al Hussein)

13 Мариа Лаура

Бельгийн гүнж Лаура 1993 онд Брюссель дэх Синт-Жан Берчман (Sint Jan Berchman)-ийн коллеж болон Сэйнт Жон (St. John)-ийн нэрэмжит Олон улсын их сургуульд сурч, амжилттай төгсөж байжээ. Герман, Франц, Голланд болон Хятад хэлээр чөлөөтэй ярьдаг байна. Харин тэрээр Францын "LVMH" гэх брэнд бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн гаргадаг дэлгүүрт ажилладаг гэнэ.

Мариа Лаура

14 Мэри Шарлотт Касираги Помелин (Marie Charlotte Casiraghi Pomelin)

Сэтгүүлч болон бизнес эрхлэгч мэргэжилтэй тэрээр Европ тивийн хамгийн жижигхэн газар нутагтай Монако улсын гүнж юм. Түүнийг жүжигчин Грэйс Келли (Grace Kelly)-тэй адилхан төрхтэй гэж үзэх хүмүүс олон аж. Фото зураг авах болон хувцасны загвар зохион бүтээх хоббитой тэрээр 2012 онд "Gucci"-ээс гаргасан гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царайгаар тодорч байсан нэгэн юм. Түүнчлэн морин спортоор хичээллэх дуртай ажээ.

Мэри Шарлотт Касираги Помелин (Marie Charlotte Casiraghi Pomelin)

15 Мэри Паскале (Marie Pascale)

Веницийн гүнж болох Паскале нь Франц гаралтай бөгөөд 30 гаруй кинонд дүр бүтээсэн авъяаслаг жүжигчин бүсгүй юм. 2007 онд олны хүртээл болсон "Pretty in Pink" гэх киноны Эннетт (Annette)-ийн дүрээр хүмүүс түүнийг илүү сайн мэдэх биз ээ. 2003.09.25-ны өдөр үзэсгэлэнт бүсгүй маань Веницийн хунтайж Эмануэле Филиберто (Emanuele Filiberto)-той гэр бүл болж байжээ.

Мэри Паскале (Marie Pascale)

16 Сиханизо Дламини (Sihanizo Dlamini)

Свазиландын хаант улсын гүнж болох 23 настай тэрээр Англи болон АНУ-д боловсрол эзэмшсэн бөгөөд жүжигчин мэргэжилтэй нэгэн юм. Түүний эцэг болох хаан Мсвати (Mswati) нийт 14 эхнэртэйгээс гадна 24 хүүхэдтэй ажээ.

Сиханизо Дламини (Sihanizo Dlamini)

17 Сонам Дечен Ванчук (Sonam Dechen Wangchuk)

Бутан улсын хаан Жигме Синге Ванчук (Jigme Singye Wangchuk) болон хатан хаан Доржи Вангмо Ванчук (Dorji Wangmo Wangchuk) нарын охин Сонам гүнж нь алдарт Стэнфорд (Stanford) болон Харвард (Harvard)-ийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй гүнж нарын нэг хэмээн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөгддөг байна.

Сонам Дечен Ванчук (Sonam Dechen Wangchuk)

18 Александра Жосефин Дереси Шарлотт (Alexandra Josephine Therese Charlotte)

Люксембург улсын гүнж болох Александра нь уран зохиол, түүх болон философийн чиглэлээр улсынхаа хамгийн сайн сургуулийг төгссөн бөгөөд түүн шиг олон төрлийн хоббитой гүнж тун цөөхөн аж. Тэрээр морь унах, теннис тоглох болон цанаар гулгах дуртай гэнэ. Түүнээс гадна Франц, Англи, Герман болон Испани хэлтэй юмсанж.

Александра Жосефин Дереси Шарлотт (Alexandra Josephine Therese Charlotte)

Танд эдгээр гүнжүүдийн хэн нь хамгийн үзэсгэлэнтэй санагдаж байна?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()