1
Эрээн тирко болон сул хээтэй өмд
Ийм төрлийн хувцас нь эмэгтэйчүүдийн хөлийг богино, бүдүүн харагдуулахаас гадна эрчүүдэд онцгүй сэтгэгдлийг төрүүлдэг ажээ.
2
Хээтэй сул цамц болон өргөн нэвсгэр цамц
Эдгээр нь бүсгүйчүүдийн биеийн галбирыг алдагдуулахаас гадна хэт нэвсгэр, унжгар харагдуулдаг. Мөн тус загварын хувцасны доогуур өмд өмсдөггүй нь, эрчүүдийн гайхшралыг бардаг гэнэ шүү.
3
Трикон дээр шорт өмсөх
Богино шортыг халуун өдөр ихэвчлэн өмсдөг. Тиймээс сэрүүн өдрүүдэд триконы дээгүүр шорт өмсөхыг эрчүүд ойлгодоггүй байна.
4
Барби ягаан хувцас
Яг л жаахан охин мэт сэтгэгдлийг төрүүлдэг ажээ.
5
Хэт чамин гялтгар хувцас
Шөнийн цэнгээний газар, үдэшлэгийг санагдуулдаг учир өдөр тутамдаа ийн хувцасласан бүсгүйчүүдэд эрчүүд дургүй байна.
6
Олон хуниастай хувцас
Олон хуниас нугалаастай хувцас нь эрчүүдэд мөн л таалагддаггүй ажээ.
7
Уранхай цоорхой хувцас
Хэдийгээр бүсгүйчүүдэд загварлаг санагддаг хэдий ч, эрчүүдийн хувьд үнэхээр онцгүй сэтгэгдлийг төрүүлдэг гэнэ шүү.
8
Хэт богино юбка
Бүсгүйчүүдийг хэт задгай, эрээ цээргүй харагдуулдаг тул явдалтай нэгэн мэт сэтгэгдлийг төрүүлдэг байна.
9
Бойтог
Өвлийн улиралд, охид бүсгүйчүүдийн дотны анд болсон бойтгон гутал нь эрчүүдийн хувьд үнэхээр онцгүй сонголтын нэгт тооцогддог.
10
Хадаасан өсгийтэй өндөр ултай, түрүүтэй гутал
Яг л цэнгээний газрын тайчигч эмэгтэй шиг санагдуулдаг тул эрчүүд энэ төрлийн хувцаслалтанд дургүй байна.
11
Эрчүүдэд таалагддаг хувцаслалт
Харин тэд энгийн хэрнээ ихэмсэг, илүү эмэгтэйлэг байдалд татагддаг ажээ.
Та үүнтэй санал нэг байна уу?