1
Илүү бодит юм шиг хэрнээ айдас төрүүлэхүйц
Техник технологи өндөр хөгжихийн зэрэгцээ сүүлийн жилүүдэд үйлдвэрлэгдэж байгаа секс хүүхэлдэйнүүд өмнөхөө бодвол илүү бодит болсон бөгөөд заримыг нь сайн анзаарч харахгүй бол хүн байна гэж андуурахаар хийгддэг болсон ажээ. Энэ нь нэг талаасаа хэрэглэгчдийн сэтгэлд ихээр нийцэж байгаа хэдий ч, нөгөө талаасаа айдаст автахад хүргэж байна гэж үзэж байгаа юм.
2
АНУ-д олон нийтийн газар секс хүүхэлдэйгээ авч явахыг хуулиар зөвшөөрдөг
Мэдээж хэрэг секс хүүхэлдэйгээ олон нийтийн газар авч явах нь бусдыг садар самуунд уруу татсан гэмт үйлдэл болох учраас дэлхийн олон улс орнуудад хориглодог байна. Харин эрх чөлөөний эх орон гэгддэг АНУ-д хуулиараа секс хүүхэлдэйгээ хаана ч авч явж, болох бөгөөд энэ нь хувь хүний эрхийн асуудал гэж үздэг ажээ.
3
Хамгийн сайн найзууд байж чаддаг
Секс хүүхэлдэйг хүмүүсийн дийлэнх нь бэлгийн дур хүслээ хангах зорилгоор худалдаж авдаг нь нууц биш юм. Гэвч ганцаардсан, уйтгар гунигт автсан, хүмүүстэй харилцаж, холбоо тогтоохоос залхсан хүмүүс ч гэсэн секс хүүхэлдэйг худалдаж авч, зөвхөн найз нөхдийн харилцаатай байхыг эрхэмлэдэг байна. Тэдгээр хүмүүсийн үзэж байгаагаар хүнээс илүү секс хүүхэлдэй өөрсдийг нь маш сайн ойлгодог гэнэ.
4
Өндөр үнэтэй зарагддаг
Нэг үетэй харьцуулахад секс хүүхэлдэйг үйлдвэрлэгчдийн дунд асар их өрсөлдөөн гарах болсон бөгөөд уг өрсөлдөөнийг секс хүүхэлдэй худалдаж авдаг хэрэглэгчдийн хэрэгцээ бий болгож байгаа юм. Секс хүүхэлдэй зарж, борлуулах зах зээл байгаа учраас компаниуд хамгийн шилдэг секс хүүхэлдэйнүүдийг үйлдвэрлэхийг зорьж байгаа ажээ. Мэдээж хэрэг хэр зэрэг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлнэ төдий чинээ үнэ өртгийн хувьд өөр хоорондоо харилцан адилгүй байдаг байна. Өнөөдөр ойролцоогоор хамгийн үнэтэй секс хүүхэлдэй 10.000 доллар буюу монгол төгрөгөөр бол 20 гаруй сая төгрөгний үнэтэйгээр борлуулагдаж байгаа аж.
5
Зарим хүмүүс өмнөх амрагаа дурсаж, секс хүүхэлдэй авдаг
Хүн бүрийн хайр сэтгэл дандаа бүтэмжтэй байдаггүй бөгөөд ямар нэгэн шалтгааны улмаас хайртай хүнээ алдах, тавьж явуулах хэрэгтэй болох үе хүн бүрт тохиолддог билээ. Насан туршдаа хамтдаа энэ хорвоог туулна гэж бодож явсан хүн нь нэг л өдөр дэргэдээс нь холдон одоход ямар ч хүнд асар их гуниг, уй гашуу авчирдаг бөгөөд зарим хүмүүс тэрхүү уй гашуу, уйтгар гунигаа дарахын тулд хайрлаж явсан хүнтэйгээ адилхан царай төрхтэй секс хүүхэлдэй худалдаж авч, хайр сэтгэлийн холбоогоо цаашид хэвээр үргэлжлүүлэхийг хүсдэг гэнэ. Энэ төрлийн хүмүүсийг сэтгэцийн өвчтэй болсон учраас ийм үйлдэл хийхэд хүрсэн гэж тайлбарлах хүмүүс цөөнгүй байх бөгөөд тэд борлуулагдаж байгаа секс хүүхэлдэйн дотор хайрттай нь адилхан царай төрхтэй секс хүүхэлдэй байхгүй бол захиалгаар яг ижилхэнийг хийлгэдэг байна.
6
Гэр бүлийн гишүүн болдог
Дээр дурдсанчлан хүмүүсийн хувьд секс хүүхэлдэйг янз бүрийн шалтгаанаар худалдаж авдаг бөгөөд тэдгээрийн шалтгаануудын нэг нь гэр бүлийн аль нэг гишүүнээ алдсан нөхцөлд түүний үлдээгээд одсон хоосон орон зайг нөхөх зорилгоор секс хүүхэлдэйг худалдаж авдаг гэнэ. Ингэснээр секс хүүхэлдэй зарим айл өрхийн гэр бүлийн гишүүн болж, хамтдаа амьдарч байгаагаас өөрцгүй байдаг ажээ.
7
Европчууд секс хүүхэлдэйг тэмцээнд ашигладаг
Харин Европийн хэд хэдэн орнуудад секс хүүхэлдэйг сонирхолтой уралдаан, тэмцээнд ашигладаг бөгөөд тухайлбал Литва улсад "National Men's Day" гэх нэртэй тэмцээн зохион байгуулдаг бол манай хойд хөрш болох ОХУ-д "Bubble Baba Challenge" гэх нэртэй тэмцээн зохион байгуулагддаг байна. Уг тэмцээнүүд нь эрчүүдэд зориулсан бөгөөд хамгийн хурдан хугацаанд секс хүүхэлдэйг усанд унагалгүй голын цаана хүргэх ёстой гэнэ.
8
200 секс хүүхэлдэйний эзэд
Итгэх эсэх нь таны дур ч гэлээ, дэлхий дээр 200 секс хүүхэлдэйтэй хүн гэж байдаг байна. Гэхдээ хүн гэхээсээ илүүтэй хүмүүс гэж хэлвэл зохимжтой бөгөөд Боб болон Лиззи гэх хосууд өнөөдрийг хүртэлх хугацаанд 200 гаруй секс хүүхэлдэй худалдаж авсан байна. Хамгийн хачирхалтай нь тэд секс хүүхэлдэйг гэр бүлээ өнөр олуулаа болгож зорилгоор худалдаж авсан бөгөөд Боб "Би хэзээ ч секс хүүхэлдэйнүүдтэйгээ бэлгийн харилцаанд орж байгаагүй. Тийм зүйл угаасаа ч болохгүй" хэмээн хэлж байсан байна. Сонирхуулж хэлэхэд хосуудын худалдаж авсан секс хүүхэлдэйнүүдийн хамгийн хямдхан нь 4.500 доллар бол, хамгийн үнэтэй нь 150.000 доллар ажээ. Тэд хамтдаа зурагт үзэж, өглөө болон оройны хоол идэж, аялалд явж, спортоор хичээллэдэг гэнэ.
9
Зарим эрчүүд тэдэнтэй гэр бүл болдог
АНУ-ын Мичиган мужид амьдардаг уг залууг ойр дотны хүмүүс нь "Davecat" хэмээн хочилдог бөгөөд тэрээр 3 секс хүүхэлдэйтэй гэрлэсэн нэгэн юм. Түүний эхнэрүүд болох Сидоре Куронеко, Муриел, Элена нар нь түүнийг энэ хорвоо ертөнц дээрх хамгийн аз жаргалтай эр хүн болгодог хэмээн тэрээр хэлж байжээ. Түүнчлэн "Тэд хэдийгээр амьсгалж чадахгүйгээс гадна оюун ухаангүй ч гэлээ, би тэдэнд хэнээс ч илүү хайртай" гэж өөрийн секс хүүхэлдэйнүүдээрээ бахархан хэлэх дуртай аж. Cонирхуулахад, сүүлийн үед Япон улсад секс хүүхэлдэйтэй гэр бүл болох нь ихсэж байгаа гэнэ.
10
Японд зарим эмсийн хүрээлэнгүүд секс хүүхэлдэй ашигладаг
Сүүлийн жилүүдэд эрчүүд биеэ үнэлэгчдээс илүүтэйгээр секс хүүхэлдэйнүүдийг илүүд үзэх болсон бөгөөд энэ нь биеэ үнэлэгчдийн ашиг орлогыг бууруулж байгаа хэмээн Японы биеэ үнэлэгчид ихэд бухимдангуй байгаа гэнэ. Үүний хамгийн том шалтгаан нь биеэ үнэлэгчидтэй нэг шөнийг өнгөрөөснөөр бэлгийн замын өвчин тусах магадлалтай гэж үзэж байгаатай холбоотой бөгөөд энэ хандлагыг ажигласан Японы эмсийн хүрээлэнгүүд эхнээсээ секс хүүхэлдэйнүүд ашиглах болсон байна. Ингэснээр тэдний ашиг орлого нь буцаад нэмэгдэж эхлэх хандлагатай болжээ.
11
Хүмүүс секс хүүхэлдэйний талаар буруу ойлголттой байдаг
Ихэнх хүмүүсийн хувьд секс хүүхэлдэй худалдан авч буй хүмүүсийг хараад бэлгийн гаж донтон, сэтгэцийн өвчтэй гэж дүгнэдэг нь бичигдээгүй хууль гэлтэй. Гэвч үнэн хэрэгтэй энэ нь хүний хэрэгцээ бөгөөд зарим улс оронд эмчилгээний зориулалтаар секс хүүхэлдэйг ашиглах тохиолдол ч байдаг байна. Тухайлбал АНУ-д гэхэд бэлгийн сулралтай болсон эрчүүдэд сексээс хэрхэн таашаал авахыг секс хүүхэлдэйн дээр туршиж үзэхийг эмч нар санал болгодог гэнэ. Энэ нь ч үр дүнтэй эмчилгээ болдог аж. Түүгээр барахгүй дээр дурдсанчлан ганцаардалд хэт автсан, сэтгэл санааны гүн хямралд орсон хүмүүсийн сэтгэл санааг тайтгаруулж өгдөг бөгөөд үүнийг эмч нар болон сэтгэл судлаачид нэг ёсондоо тэдгээр хүмүүст амьдрах урам зориг хайрлаж байна гэж үздэг ажээ.
12
Олон төрлийн зориулалттай секс хүүхэлдэйнүүд байдаг
Секс хүүхэлдэй үйлдвэрлэгчдийн уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хүргэсэн хамгийн анхны шалтгаан нь хүмүүсийн бэлгийн дур хүслийг хангах байсан бөгөөд өнөөдрийн байдлаар төдий чинээ дэлхий даяар хэдэн арван төрлийн секс хүүхэлдэйнүүд үйлдвэрлэгдсээр байгаа юм. Тухайлбал орал, анал, "BDSM" зэрэг сексийн төрлүүдэд зориулж, өөр хоорондоо харилцан адилгүй хэв, загвартай секс хүүхэлдэйнүүд үйлдвэрлэгддэг аж. Орал секс хийхэд зориулагдсан секс хүүхэлдэй гэхэд чанар болон эдэлгээнээсээ хамаараад 500-50.000 долларын үнэтэйгээр борлуулагддаг байна.
13
Эрэгтэй секс хүүхэлдэйнүүд сүүлийн жилд эрэлттэй байгаа
Секс хүүхэлдэй худалдан авагчдын дйилэнх хувийг буюу 90%-ийг эрчүүд эзлэдэг байсан бол сүүлийн жилүүдэд 10%-иар буурсан гэсэн үзүүлэлт гарсан бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн секс хүүхэлдэй худалдан авах сонирхол нэмэгдсэнтэй холбоотой юм. Тийм учраас секс хүүхэлдэй үйлдвэрлэгчид сүүлийн үед царайлаг, гоё бие хаатай секс хүүхэлдэйнүүд үйлдвэрлэн гаргах болжээ.
14
Бэлгийн гаж хүслээ секс хүүхэлдэйгээр хангадаг
Насанд хүрэгчдийн болон порно кинонуудад гардаг бэлгийн гаж харилцааг бодит амьдрал дээр туршиж үзэхийг хүсдэг эрчүүд цөөнгүй байдаг бөгөөд энэ нь тэдний шинэ зүйлийг туршиж үзэхийг туйлаас хүсдэг зан чанартай нь салшгүй холбоотой аж. Гэвч тэдний гаж хүслийг биелүүлж өгөх, зөвшөөрөх эмэгтэй хүн өдрийн од шиг цөөхөн байх нь дамжиггүй юм. Тиймээс тэдгээр эрчүүд секс хүүхэлдэй худалдан авч, бэлгийн этгээд гаж хүслээ хангадаг гэнэ.
15
Тэдэнтэй секс хийдэг
Хүүхэдтэй болж чадахгүй учраас эхнэртэй болох боломжгүйгээс гадна эмэгтэй хүнд бэлгийн таашаал өгч чадахааргүй жижиг бэлэг эрхтэнтэйгээсээ болж, эмэгтэй хүнтэй ойртохоосоо эмээдэг эрчүүдийн хувьд бэлгийн амьдралд тулгамддаг асуудлаа секс хүүхэлдэй худалдан авч шийддэг бөгөөд энэ нь тэдэнд эмэгтэй хүнтэй унтахаас дутахааргүй сайхан мэдрэмжийг төрүүлэхээс гадна хүссэн үедээ бэлгийн харилцаанд орох боломжтойгоороо сайхан сэтгэгдэл төрүүлдэг байна.
Та үүнтэй санал нийлэх үү?