Үзэсгэлэнтэй харагдах 30 нууц

Дайны үед цэргүүд буу зэвсгээ агсан, уухайлан байлддаг шиг, бүсгүйчүүд ч гэсэн нүүр будалт, үс засалтаар өөрсдийгөө зэвсэглэж, өдөр бүрийг итгэл дүүрэн өнгөрүүлдэг юм. Иймд охид бүсгүйчүүддээ зориулаад, дур булаам, төгс төгөлдөр харагдах бяцхан нууцуудыг дэлгэхээр бэлтгэлээ. 

Үзэсгэлэнтэй харагдах 30 нууц

1 Үс

Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. Аятайхан янзалсан үс таныг үзэсгэлэн төгөлдөр харагдуулж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Гэвч бүсгүй та үсээ гоё болгох гэсэндээ өдөр бүр индүү хэрэглэдэг юм биш биз? Энэ нь маш буруу үйлдэл юм. Иймд та бүхэндээ үсний индүү, хайч ашиглахгүйгээр үсээ ороох аргыг танилцуулъя.

  • Үсний тууз эсвэл толгойн кистийг зурагт үзүүлснээр зүүж өгнө. Үсээ бага зэрэг чийгтэй байхад нь зүүвэл илүү тохиромжтой. Ингээд маргааш өглөө нь үсээ задлахад та маш үзэсгэлэнтэй болсон байх болно.
  • Мөн өглөө бүр үсээ угаас нь үзүүр хүртэл самнаж байгаарай. Энэ нь таны үсийг гялалзсан, намирсан болгоно.

Үс

2

  • Үсний лакыг шууд үсэндээ цацах нь үсийг гэмтээж, унахад хүргэдэг. Иймд та үсний лакаа будаг тараагч сойз руу цацаж, үсэндээ түрхээрэй.
  • Зуны улиралд үсээ нарны хорт цацраг, өвлийн улиралд хүйтэн салхи зэргээс хамгаалж тогтмол малгай өмсөх хэрэгтэй.
  • Торгон материалтай дэр нь үс унахаас сэргийлдэг.
  • Үсний тослогийг багасгахын тулд норгосон үсэндээ хүүхдийн цацлагийг түрхэж, массаж хийн, савандаж угаагаад усаар зайлна.

3

  • Үсний зиг заг хавчаар хэрэглэхдээ дээш нь биш доош харуулж зүүх хэрэгтэй. Ингэснээр хавчаар үсэнд сайн тогтож, сугарч гарах асуудал үүсэхгүй.
  • Шампунийг зөвхөн хуйхандаа түрхэж угаах бол ангижруулагчийг хуйхнаас 2 см-ийн зайд үсэндээ түрхэж хэрэглэнэ. 

4

  • Үсний буржгар байдлыг бүхэл өдрийн турш хадгалахыг хүсвэл нэг халбага далайн давсыг 0.5 л эрдэст устай хольж, шүршигч саванд хийнэ. Харин үүнийгээ үс рүүгээ цацаж өгөх юм. 
  • Аль болох бүлээн усаар үсээ угааж байх хэрэгтэй. Хэт халуун ус нь үсийг гэмтээж, гялалзсан байдлыг нь алдагдуулдаг. 

5 Хөмсөг

Хөмсөг нь нүүрний зөв төрхийг бүрдүүлэхэд хамгийн гол нөлөөг үзүүлдэг. Цэвэрхэн төгс хөмсөг нь ямар ч бүсгүйг үзэсгэлэнтэй харагдуулдаг билээ. 

  • Хөмсөгөө зулгаахаас өмнө арьсаа бага зэрэг чийгшүүлж, бүлээн усаар арчиж өгөөрэй.
  • Хөмсөгнийхөө бүх хэсгийг будах биш үс ургаагүй хэсгүүдийг л нөхөж будах хэрэгтэй.
  • Мөн та хөмсөгөө хэрхэн зөв будах талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Хөмсөг

6 Нүд

Нүд бол нүүр будалтын хамгийн чухал хэсэг билээ. Гоёмсог нүд нь таныг дур булаам, дэндүү үзэсгэлэнтэй харагдуулна. 

  • Сормуусаа будахаас өмнө, хүүхдийн нунтаг будгийг бага зэрэг түрхэж өгөөрэй. Ингэснээр сормуус илүү өтгөн, урт харагдана.
  • Та үсний сэнсээрээ сормуус дэрвийлгэгчээ бага зэрэг халааж, бүлээн болгоорой. Харин одоо сормуусаа дэрвийлгээд, будахад урьд урьдныхаасаа илүү урт болсон байхыг анзаарна.

Нүд

7

  • Нүдний контураа зурахдаа кредит картаа ашиглаж болно. 
  • Хэрвээ та зөөлөн, дулаахан төрх гаргахыг хүсвэл хар өнгөнөөс татгалзаж, хүрэн бор өнгөөр нүдээ будаарай.

8

  • Сормуусны будгаа дээд зовхиндоо наахгүйн тулд нимгэн цаасыг ашиглахыг зөвлөе. 
  • Нүдээ илүү том харагдуулахын тулд нүднийхээ доод талыг цагаан өнгийн харандаагаар зураарай.

9 Арьс

Нүүрний хамгийн чухал хэсэг бол арьс юм. Өө сэвгүй сайхан арьс нь сайхан харагдахын нууц билээ.

  • Шаардлагатай бус нөхцөлд нүүрэндээ хүрсний хэрэггүй. Гарт тань нуугдсан олон мянган бактери нь батга гарах гол шалтгаан болдог юм.
  • Нүүрээ будаж, кремээ түрхэхээсээ өмнө та "Primer" хэрэглэж хэвшээрэй. Энэ нь таны будгийг сайтар шингээж өгөхөөс гадна нүүрний тослогийн хэмжээг тэнцвэржүүлдэг шидтэй.

Арьс

10

  • Зурагт үзүүлснээс санаа авч багсны сав хийгээрэй.
  • Та оливын тосыг аяга таваг угаагчтай хольж, бүлээн усанд хийгээрэй. Үүндээ багсаа угаах боломжтой. Энэ нь багсанд тогтсон будаг, бактерийг хормын дотор арилгана. 

11

  • Нүүрний тосоо хөргөгчинд бага зэрэг байлгаж, хөргөсний дараа түрхэх нь илүү гүн чийгшил өгнө.
  • Арьсаа кофений шаараар үрвэл зөөлхөн, торгомсог болно. 

12 Уруул

Охид бүсгүйчүүдийн хамгийн чухал, залуусын анхаарлыг татах "зэвсэг" бол хараа булаам булбарай уруул билээ. 

  • Та уруулын будгаа удаан тогтоцтой байлгахыг хүсвэл эхлээд урууландаа хуурай энгэсэг түрхэж, дараа нь уруулаа будаарай.
  • Цусны эргэлтээ сайжруулахын тулд урууландаа иллэг хийж байх хэрэгтэй.

Уруул

13

  • Уруулаа гялалзсан, гайхалтай харагдуулахдаа цагаан өнгийн харагдааг ашиглана.
  • Өдөр бүр урууландаа бальзам түрхэж, чийгшил өгч байгаарай. 

14 Хумс

Гоёмсог дэгжин хумс эмэгтэй хүнийг төгс төгөлдөр харагдуулдаг. Харин та хумсаа хэрхэн арчилдаг вэ?

  • Хумсны будгаа хурдан арилгахын тулд азтонд хөвөнгөө сайтар шингээж, хумсандаа 5-10 секунд байлгах хэрэгтэй
  • Хумсандаа цаас нааж, урд хэсгийг нь будах нь танд илүү хялбар байх болно.
  • Хумсаа шүдний оогоор өнгөлж болно. Энэ нь хумсыг илүү толигор, бат бөх болгох аж. 

Хумс

15 Хөл

  • Өдөржин яваад ядарсан хөлөө бүлээн усанд байлгаж амраагаарай. 
  • Хөлийн өсгийгөө зөөлөн болгохын тулд киви, ханборгоцой зэрэг жимсийг ашиглаж болно. Ингэхдээ жимсээр хөлийн өсгийгөө үрж, дараа нь бүлээн усаар зайлна. 

Хөл

Та өөрийн мэдэх гоо сайхны нууцаас бидэнтэй хуваалцаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()