1
Цус багадалт
Үргэлж ядраад байгаагийн тань шалтгаан цус багадалт байж болно. 20 хүн тутмын 1 нь цус багадалтай байдаг төдийгүй үүнийгээ анзаарахгүй явсаар хүнд шатанд хүрэх нь элбэг. Иймд та цус төлжүүлэх үйлчилгээтэй хоол хүнс, эм тариа, витамин зэргийг тогтмол хэрэглэх шаардлагатай юм.
2
Архаг ядаргаа
Ажил ажил гэж гүйсээр амьдралын хамгийн чухал зүйл болох эрүүл мэндээ гаргуунд гаргах хүмүүс олон байдаг. Хэт их ажилласны улмаас ядаргаанд орж, үргэлж л толгойны өвчтэй, дээр нь хамаг бие хөндүүр лэж байна уу? Тус өвчнийг бүрэн гүйцэт эмчилж, эрүүл мэнддээ анхаарахгүй бол асуудал улам бүр даамжирна гэдгийг санах нь зүйтэй.
3
Бамбайн хордлого
Бамбайн хордлоготой хүн хэт их цочромтгой, сэтгэлийн хөдлөл ихтэй болох төдийгүй байнга ядарч, сульдаж, гар, хөл нь салганаж эхэлнэ. Тус өвчин нь хүнийг асар ихээр тураах төдийгүй жин хаях тусам улам их ядарч, хэвтэрт ч орж мэднэ. Энэ нь ихэвчлэн бүсгүйчүүдэд тохиолдох өвчин бөгөөд эмчийн хяналтанд 1-1.5 жил эмчүүлсний эцэст цоо эрүүл болох боломжтой байдаг юм.
4
Унтаж байхад амьсгал тасалдах
Нас тогтсон эрчүүдэд илүүтэй илрэх тус өвчин нь унтаж байхад амьсгал нь тасалдаж, аймшигтай чимээтэй хурхиралт болж сонсогддог аж. Энэ нь цусны хүчил төрөгчийн түвшинг бууруулдаг төдийгүй шөнөжингөө хүнд амьсгалсны улмаас маргааш нь ядарч эхэлдэг байна. Мөн согтууруулах ундаа, тамхи зэргийг хэрэглэсний дараа унтахад тус өвчин нь илүүтэй илэрч, байдлыг улам дордуулдаг аж.
5
Чихрийн шижин
Нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь биеийн эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчныг чихрийн шижин гэж нэрлэдэг. Энэ үед хүний цусан дахь сахарын хэмжээ өсч, таргалдаг юм. Үүнээс гадна амархан ядарч, босч суухдаа хүртэл төвөгшөөх болдог. Иймд өвчнөө эмчлүүлэхгүй удвал амь насанд ч аюул учруулж болзошгүй билээ.
6
Дутуу амрах
Бидний үргэлж ядарч, сульдаж байгаагийн шалтгаан нь улирлаас бус зөв зохистой тайван унтаж чадаагүйгээс болдог байна. Амар тайван болоод хангалттай унтах нь бидэнд өдрийг эрч хүчтэй, аз жаргалтай өнгөрүүлэхэд хамгийн чухал нөлөөг үзүүлдэг бөгөөд эрүүл зөв амьдралын хамгийн гол хүчин зүйл болдог.
7
Сэтгэл гутрал
Хүмүүс янз бүрийн шалтгаан, бэрхшээл, сэтгэлийн угт мэдрэх таагүй зүйлээс болж сэтгэл гутралд ордог. Энэ үед өглөө орноосоо босч, ажилдаа явах сонирхолгүй болох төдийгүй байнга туйлдаж, ядрахыг мэдэрдэг юм. Нэг ёсондоо бүх зүйлийг үл тоож, амьгүй бие болж хувирдаг. Энэ нь сэтгэл гутралын өвчин бөгөөд яаралтай эмчид үзүүлж, тусламж авахгүй бол улам бүр хүндрэх аюултай юм.
8
Хөл чичрэх
Хөл чичрэх өвчин нь орой унтах гээд орондоо орсны дараа илэрч, жирвэгнэж, хэцүүхэн байдалд оруулдаг. Үүний улмаас тухтай ч амарч чадалгүй дутуу нойртой явах нь ядаргаанд хүргэдэг аж. Өдөр бүрийг зовиуртай, ядралттай өнгөрүүлж явсаар нэг л мэдэхэд эдгээр нь хүндэрч таныг эмнэлэгт хүргэж мэдэх билээ.
9
Хэвлийн хөндийн үрэвсэл
Байнга буруу хооллож, ходоод гэдсээ шархлуулсны улмаас хэвлийн хөндийн үрэвсэл үүсдэг. Ингэснээр тухайн хүний хоолны дуршил буурч, турж эцдэг төдийгүй цаг ямагт ядарч, эрч хүчгүй, сул дорой болж хувирдаг юм.
10
Уур бухимдал
Угтаа бол таныг уурлуулах зүйл юу ч болоогүй, амьдрал хэвийн үргэлжилж байсан ч шалтгаангүйгээр уур хүрч, харсан бүх зүйлсээ аваад шидмээр санагддаг биздээ. Харин энэ нь нэг төрлийн өвчин бөгөөд бидний өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж, ядарч, туйлдах шалтгаан нь болдог аж. Эмч нарын хийсэн судалгаанаас үзэхэд 20 хүн тутмын 1 нь хэт их уур бухимдалтай байдаг хэмээсэн бөгөөд өөрийгөө хянаж чадахгүй, үргэлж уурлаж байх нь маш олон сөрөг талтай болохыг сануулжээ.
Та үргэлж ядардаг уу? Хэрэв тийм бол эдгээрээс аль нэг нь таарч байна уу?