Нуруундаа гартай хүү дэлхийг гайхшруулж байна

Бид та бүхэндээ сүүлийн үед цахим ертөнцийг шуугиулаад байгаа 2 настай Балба хүүг танилцуулж байна. Түүнийг Гаураба Калп (Gauraba Culp) гэдэг бөгөөд төрөхдөө нуруундаа илүү гартай төржээ.  Ингээд бид та бүхэндээ бяцхан биедээ ахадсан зовлонг тээж байгаа өрөвдөлтэй хүүгийн тухай мэдээллийг хүргэе.

Нуруундаа гартай хүү дэлхийг гайхшруулж байна

1

Түүний 3 дахь гар нь хөдөлдөггүй бөгөөд ердөө ургацаг хэлбэртэй тогтсон байна. Харин эмч нар үүнийг тайлбарлахдаа ихэр дүүгийнхээ гарыг биедээ тээж төрсөн хэмээн үзжээ.

2

Тус улсад 1500 орчим ургийн гажиг, эд эрхтний эмгэгтэй хүүхдүүд төрдөг байна. Энэ нь агаарын бохирдол, усны эрүүл ахуйн хэрэглээтэй холбоотой аж.

3

Хүүгийн эцэг эх хүүхдийнхээ илүү гарыг бурхны бэлэг хэмээж байгаа ч, энэ нь цаашлаад хүүхдийг өсч том болоход нь бусдад дээрэлхүүлэх, гадуурхагдах нөхцөл бүрдэнэ хэмээн санаа нь зовж байгаа тухай хэлжээ.

4

Тиймдээ ч тэд эмнэлгийн байгууллагад хандаж, тэрхүү илүү гарыг авахуулахыг хүсчээ.

5

Тус гар нь зүгээр ч нэг ургацаг бус, хүүгийн нуруутай бэхлэгдсэн болохыг эмч нар тогтоосон байна. Тиймээс ч хагалгааг нарийн тооцоолж хийхгүй бол цаашлаад хүүгийн амь насанд ноцтой аюулыг учруулж болох гэнэ.

6

Бяцхан хүүтэй ижил зовлонтой хүүхдүүд ганц нэгээр дуусахгүй олон юм. Ялангуяа Энэтхэг, Индонез, Хятадын нутгуудаар иймэрхүү эмгэгтэй хүүхдүүдийн тоо өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлжээ.

7

Бие бялдрын хөгжил сэтгэхүйн хувьд хэвийн, өөрт ямар нэгэн зовиургүй мэт боловч, хүүхдийг өсч томрох тусам биеийн илүү хэсэг нь маш их дарамт учруулж, цаашлаад амьдралд нь муугаар нөлөөлөх юм.

8

Иймд хүүгийн эцэг эх хүүхдийнхээ илүү гарыг авахуулах хүндхэн шийдвэрийг гаргажээ. Учир нь хүүхдийг жаахан байхад нь авахуулахгүй бол томрох тусам эрсдэл, аюул нь нэмэгдэнэ гэж үзсэн байна. 

9

Тэд удаан хугацаанд зөвлөлдсөний эцэст хагалгаанд орохоор шийдэж, урьдчилсан шинжилгээнд орж байгаа юм.

10

Түүнийг эдгэрнэ гэж найдъя.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()