Эрчүүд бүсгүйчүүдэд юу гэж худал хэлдэг вэ?

Хайрыг бадрааж, хамтдаа олон жил аз жаргалтай, урт удаан амьдарна гэдэг эрэгтэй, эмэгтэй хүнээс асар их ухаан, тэвчээрийг шаардаж байдаг. Харин зарим тохиолдолд эрчүүдийн хэлэх худал үгс хэрээс хэтэрч, эмзэг турьхан бүсгүйчүүдийг гомдоох нь бий. Тэдний хэлсэн үгэнд итгэхийг үнэхээр хүсэх боловч худал гэдгийг мэдсэн цагт хайр үгүй болж ч мэднэ. Ингээд бүсгүйчүүдийн итгэхийг хүсдэг эрчүүдийн худал үгстэй танилцъя. 

Эрчүүд бүсгүйчүүдэд юу гэж худал хэлдэг вэ?

1 "Би танай гэр бүлд хайртай"

Хосуудын харилцаа шинэхэн үед бүсгүйн найз залуу, нөхөр нь "Би танай гэр бүлийнхэнд хайртай. Үнэхээр гайхалтай хүмүүс юм" хэмээн хэлэхэд дургүй хүн гэж үгүй. Гэвч түүний хэлсэн үгс худал байсан болох нь сүүлд илэрдэг юм. Муудалцах бүрийдээ гэрийнхнийг тань муулж, доромжлох нь гомдмоор бөгөөд цаашлаад дорд үзэх хандлага илэрч ч магадгүй юм. Хэдийгээр бид чин сэтгэлээсээ тус үгэнд итгэхийг хүсэх боловч бодит байдал дээр биелэлээ олох нь цөөхөн билээ. 

"Би танай гэр бүлд хайртай"

2 "Би орой болтол ажиллана"

Мэдээж цаг наргүй ажиллаж байж амжилтанд хүрэх нь өнөөгийн нийгмийн гол үзэл суртал болсон тул эрчүүд ар гэрээ авч явахын тулд амрах ч завгүй ажилладаг. Харин тэд үнэхээр завгүй ажиллаж байгаа болов уу? Замдаа таарсан бүсгүйтэй айлгүйтэж суугаа болов уу? гэх асуулт гэргий бүрийн сэтгэлд зурсхийн орж ирнэ. Үнэн хэрэгтээ байнга оройтож, ажилтай гүйх залуус эхнэр, найз бүсгүйгээ хуурч байх магадлал өндөр байдаг боловч тэднийг хэт их ажиллаа хэмээн хий хоосон хардах нь утгагүй зүйл билээ.

"Би орой болтол ажиллана"

3 "Би зөвхөн чиний тухай боддог"

Энэ үг нь бүсгүй хүнийг хамгийн аз жаргалтай болгодог. "Тэр зөвхөн намайг л хайрладаг" гэх бодол нь бүсгүйг юу юунаас илүүтэй баярлуулж, хорвоогийн хамаг сайхныг хүртсэн мэт жаргалд умбуулдаг маш хүчтэй үг билээ. Мэдээж энэ үгэнд хүн бүхэн итгэхийг хүснэ. Харин бодит байдал дээр эр хүн ганцхан бүсгүйг сэтгэлдээ тээж, өдөр шөнөгүй бодно гэдэг бараг л худал болов уу. Ядаж л хажуугаар зөрөх сайхан бүсгүйг харж, хуучин амрагуудаа дурсах нь мэдээж.

"Би зөвхөн чиний тухай боддог"

4 "Би зүгээр"

Хосуудын харилцаа удаан үргэлжлэх тусам тэд нэг нэгнийхээ нүд рүү хараад л үнэн ярьж байгаа эсэхийг нь мэдэж чаддаг болдог. Эрчүүдийн тухайд зарим тохиолдолд буруутай хийсэн зүйлээ үгүйсгэж, хуурамч баг зүүх нь бий. Харин тэдний хэлэх үгэнд бүсгүйчүүд үнэхээр итгэхийг хүсэх боловч гаргаж байгаа царай нь бүхнийг илтгэнэ. Үүнээс гадна инээмсэглэсэн нүүрнийх нь цаана асар их асуудал нуугдаж байгааг мэдсээр байтал "Би зүгээр. Ямар ч асуудалгүй" гэх нь ямар ч бүсгүйд өөрт нь итгэдэггүй юм байна гэх бодлыг төрүүлдэг ажээ. 

"Би зүгээр"

5 "Зүгээр л гарыг чинь атгаад унтана"

Эрчүүд ихэнхдээ танилцаад удаагүй, шинэхэн хайртдаа тус үгийг хэлдэг. Эгэл даруу бүсгүй залуугийн үгэнд хууртаж, гарыг нь чанга гэгч нь атгаж унтах боловч удалгүй залуу түүнийг оролдож, өөрийгөө эр хүн болохыг мэдрүүлэхийг хичээнэ. Магадгүй энэ нь тэдний хэлдэг хамгийн худал үг биз ээ. 

"Зүгээр л гарыг чинь атгаад унтана"

6 "Чи хуучин найз бүсгүйгээс маань илүү халуухан"

Шинэ найз бүсгүйгээ хуучин найз бүсгүйгээсээ үргэлж илүү хөөрхөн, дур булаам гэдгийг хэлж өгөх нь хосуудын харилцааг улам бүр асааж байдаг. Энэ үгийг ч бүсгүйчүүд сонсох дуртай боловч үнэн эсэх нь тун ч эргэлзээтэй. Тэд ердөө хайртдаа тал засах гэсэн үүднээс энэхүү үгийг ашиглах нь бий. 

"Чи хуучин найз бүсгүйгээс маань илүү халуухан"

7 "Анхны болзоо"

Анхны болзоон дээрх түүний гаргаж буй зан чанар, аливаад хандаж байгаа хандлага гээд бүх зүйл ихэнх тохиолдолд худал байх нь бий. Тэд үүнийг танд таалагдаж, сэтгэлд тань нийцэхийн тулд хийж байгаа бөгөөд тэдний жинхэнэ мөн чанар, дотоод сэтгэл нь цаг хугацааны эрхээр тодорч, гарч ирдэг нь нууц биш юм. Тиймээс сонголтоо яарч хийлгүй, түүнийг эхлээд сайтар таньж мэдэх нь чухал юм. 

"Анхны болзоо"

8 "Би чамайг сонсож байна"

Хосуудын дунд тохиолддог хамгийн төвөгтэй асуудлуудын нэг бол хэрүүл, маргаан билээ. Энэ үед эрчүүд гол төлөв чимээгүй байхыг эрхэмлэдэг бөгөөд эсрэгээрээ эмэгтэйчүүд маань үглэхийг жинхэнэ утгаар нь үзүүлдэг гэдэгтэй маргах хүн гарахгүй гэж найдаж байна. Хэтэрхий их үглэхээс залхсан эрчүүд хайртынхаа хэлж, ярьж байгааг сонсохгүй байгаа юм шиг жүжиглэх нь бий. Энэ нь харин ч эсрэгээрээ эмэгтэйчүүдийн уурыг барах бөгөөд асуудлыг улам даамжруулдаг гэдгийг санахад илүүдэхгүй юм. 

"Би чамайг сонсож байна"

9 "Би насанд хүрэгчдийн кино ерөөсөө үздэггүй"

Насанд хүрэгчдийн кино ядахдаа нэг ч удаа үзэж байгаагүй эр хүн гэж энэ хорвоо ертөнц дээр бараг байхгүй биз ээ. Тэд бол насанд хүрэгчдийн кино студийг ажилчдаа тэжээх мөнгөтэй байлгаж байгаа цорын ганц үзэгчид гээд хэлчихэд төдийлөн буруудахгүй болов уу. Сексийн мэдлэг, чадвараа сайжруулах болон хааяа нэг бэлгийн дур хүслээ нууцхан хангах үүднээс насанд хүрэгчдийн кино үздэг ажээ. 

"Би насанд хүрэгчдийн кино ерөөсөө үздэггүй"

10 "Би чиний уруулын будганд дуртай"

Эрчүүдийн хамгийн ихээр худлаа хэлдэг үгнүүдийн нэг бол энэ бөгөөд тэд төрөлхийн уруулын будганд туйлын дургүй хүмүүс байдаг бөгөөд уруулын будгийн амт болон түүнээс гарах үнэр тэдэнд таатай мэдрэмжийг төрүүлдэггүй байна. Харин үүний оронд таны уруулыг ямар нэгэн будаггүйгээр үнсэхийг хүсдэг гэнэ шүү.

"Би чиний уруулын будганд дуртай"

11 "Чиний даашинз чамайг үнэхээр гайхалтай харагдуулж байна"

Эрэгтэй хүн бол төрөлхийн уран цэцэн үгтэй хүмүүс байдаг бөгөөд олон бүсгүйчүүд тэдний ярианд болж сэтгэл алдрах тохиолдол байдаг байна. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд маань хайртай залуугаасаа өмсөх хувцас, зүүх гоёл, чимэглэлээ асууж, аль нь илүү тохирох тал дээр зөвлөгөө авдаг билээ. Гэвч тэдний хэлж байгаа үгэнд төдийлөн итгэсний хэрэггүй л болов уу. Энэ тохиолдолд тэд таны асуусан асуултанд ач холбогдол өгч, үнэн сэтгэлээсээ хариулахаас илүүтэйгээр тэгсхийж хандах нь түгээмэл байдаг байна.

"Чиний даашинз чамайг үнэхээр гайхалтай харагдуулж байна"

12 "Энэ үдэш зөвхөн эрчүүдээрээ л шөнийг өнгөрөөх болно"

Тэд найз охид, эхнэрүүдээсээ ингэж хэлээд нэг өдрийн виз арайхийн даруулдаг хэдий ч, бодит байдал дээр зөвхөн эрчүүдээрээ байх нь юу л бол. Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэж үг байдгийг энэ тохиолдолд та ойлгох болно. Учир нь тэд хэзээ ч зөвхөн эрчүүдээрээ шөнийг өнгөрөөхгүй бөгөөд мэдээж хэрэг цэнгээний газар орж, хэн нэгэн бүсгүйг аль хэдийн нүдэлсэн байдаг нь нууц биш юм.

"Энэ үдэш зөвхөн эрчүүдээрээ л шөнийг өнгөрөөх болно"

Та үүнтэй санал нэг байна уу? Өөр нэмэх зүйл байвал бичиж, үзэл бодлоо хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()