Сайхан арьстай болох нууц

Хаврын улиралд нүүр хуурайшиж, өнгөө алдаад, арчлахад үнэхээр төвөгтэй болчихдог шүү дээ. Байдгаараа арчиж тордоод байхад л арьс хуурайшиж, уруул ам омголтоод байдаг бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Арьс сайхан байхад хамгийн чухал хүчин зүйл бол шөнийн бүтэн нойр болон, унтахын өмнөх арчилгаа, цэвэрлэгээ байдаг. Тиймээс өөгүй толигор, өнгөлөг арьстай хүмүүс орой бүр орондоо орохын өмнө эдгээр 5 зүйлийг хийж хэвшсэн байдаг гэнэ шүү. 

Сайхан арьстай болох нууц

1 Нүүрээ 2 удаа цэвэрлэх

Сайхан арьстай байхын хамгийн гол үндэс бол зөв цэвэрлэх явдал юм. Хэрвээ та нүүрээ хуучин хэрэглэдэг савангаараа угаасны дараа "Ингээд боллоо" хэмээн орхидог бол маш том алдаа шүү. Түүнчлэн будаг арилгах, нүүр цэвэрлэх хоёр ч тусдаа асуудал гэдгийг анхаараарай. Арьсыг хоёроос доошгүй удаа угааж байж бүрэн цэвэрлэгддэг. Юун түрүүнд та зориулалтын будаг арилгагчаар нүдний будаг, кремээ сайтар арилгаад, дараа нь хөөсөн цэвэрлэгчээр нүүрэндээ 2-3 минутын турш массаж хийн угаагаад, түүнийгээ бүлээн усаар зайлаарай. 

Нүүрээ 2 удаа цэвэрлэх

2 Нүх агшаах

Үүний дараа, таны хийвэл зохих хамгийн чухал зүйл бол нүх агшаах юм. Учир нь бид нүүрээ дутуу цэвэрлэснээс үүдэн арьсны гүнд хар батга болон бохирдол хуримтлагдаж, улмаар нүхжилт үүсдэг. Тэгвэл эхлээд юун түрүүнд халуун бүлээн алчуураар нүүрэндээ бигнүүр тавьж, дараа нь батгатай хэсгийг хар маскны тусламжтай хуулж авсны дараа мөсөөр жин тавих, эсвэл хүйтэн алчуураар бигнэж өгөөрэй. Гэхдээ нүх агшаах маскийг өдөр бүр биш, харин 7 хоногт 1-2 удаа тавихад л хангалттай. 

Нүх агшаах

3 Үхэжсэн арьсыг гуужуулах

Мэдээж арьс арчлах хамгийн чухал зүйлсийн нэг бол үхэжсэн арьсыг гуужуулах юм. Тухайн гуужуулагчний зориулалт, найрлагаас хамаарч арьсаа гуужуулах хугацаа нь ч харилцан адилгүй байдаг. Зөөлөн буюу усан, гелэн суурьтай гуужуулагчийг өдөр тутамдаа, харин ширүүн, элсэн ширхэгтэй гуужуулагчийг 7 хоногт дор хаяж 1 удаа хэрэглэж заншаарай. Ингэснээр таны арьсны өнгө сэргэж, хуурайшилт болон будаг шингэхгүй байх аюулаас бүрэн сэргийлэх боломжтой.

Үхэжсэн арьсыг гуужуулах

4 Хангалттай чийг, тэжээл өгөх

Нэгэнт арьсаа цэвэрлээд, гуужуулсан бол мэдээж хангалттай хэмжээний чийгшил өгөх нь зүйтэй. Хэрвээ та хуурай арьстай бол тосон суурьтай шөнийн тосыг, харин холимог болон тослог арьстай бол усан суурьтай шөнийн тосыг хэрэглэх нь зүйтэй. Гэвч шөнийн тосны хувьд усан суурьтай байх нь илүү тохиромжтой. Учир нь бүх л шөнийн турш арьс маань тослогтон, илүүдэл тослогийг гадагшлуулж, улмаар батга гарах магадлал ихэсдэг. Тосны сонголт гэдэг ийм чухал зүйл байдаг юм шүү, бүсгүйчүүд ээ! 

Хангалттай чийг, тэжээл өгөх

5 Үргэлж дээшээ харж унтах

Арьсаа зөвхөн сайн цэвэрлэсэн, чийгшүүлсэн тохиолдолд өнгөлөг, эрүүл харагдана гэсэн ойлголт байхгүй. Шөнө ямар байрлалтай унтдагаас ч мөн хамаарах асуудал юм. Тиймээс та аль болох дээшээ харж, өндөр биш дэр дэрлэж унтах нь арьсанд тань ээлтэй. Өндөр дэр байнга дэрлэвэл хүзүүний арьс маш амархан суларч, үрчлээтдэг гэдгийг санаарай. 

Үргэлж дээшээ харж унтах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()