Бидний амьдралыг өөрчилсөн бүтээлүүд

Бид бүгдийн өдөр тутмын хэрэглээ болсон эд зүйлс нь зохион бүтээгдээгүй бол амьдрал хэрхэн өрнөх байсан нь хачирхалтай. Харин эдгээр бүтээлийг хүмүүс тогтмол хэрэглэх боловч хэн, хаана, хэрхэн бүтсэнийг нь огтхон ч анзаарч, судалдаггүй билээ. Тиймээс уншигч олныхоо мэдлэгт бага ч атугай нэмэр болох үүднээс Швед улсын нэр дээр бүртгэлтэй хамгийн гайхалтай бүтээлүүдийг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Бидний амьдралыг өөрчилсөн бүтээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Кока Кола"-ийн шил

2016 онд Кока Кола компанийн 130 жилийн ой тохиосон бөгөөд яах аргагүй энэ цаг үеийг эзлэсэн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани билээ. Харин тус брэндийн ундааны шил нь маш өвөрмөц төдийгүй барих, авч явахад гарт тухтай байдлыг мэдрүүлдэг. Колаг Жон Пембертон (John Pemberton) бүтээж, олонд таниулсан байдаг ч шилийг нь Александр Самуэлсон (Alexander Samuelsson) гэх Швед эрхэм зохион бүтээжээ. 

"Кока Кола"-ийн шил

2 Онгоцны сэнс

Орчин цагийн агаарын тээврийн салбарт хамгийн чухал зүйлсийн нэгд тооцогддог онгоцны сэнсийг 1836 онд нэрт зохион бүтээгч Жон Эрикссон (John Ericsson) загварыг гарган бүтээж, зохиогчийн эрхийг авсан байдаг билээ. 

Онгоцны сэнс

3 Цахилгаан

Хувцас хэрэглэлийн салшгүй нэгэн хэсэг болсон цахилгааныг 1917 онд Гидеон Сундбэк (Gideon Sundbäck) зохион бүтээжээ. Түүний энэхүү бүтээл, хувцас загварын салбарт өнөөдөр ч ноёрхсон хэвээр байна. 

Цахилгаан

4 Хөгжим

Швед улс нь дэлхийд хөгжим, соёл урлагаараа дээгүүр байр эзлэдэг төдийгүй олон алдарт хамтлаг, дуучидтай билээ. Тэдний нэг нь бид бүхний сайн танил "ABBA" хамтлаг,  DJ "Avicii" зэрэг юм. 

Хөгжим

5 Температур хэмжигч

Дэлхийн бүхий л улс орон бүрт хэрэглэгддэг температур хэмжигчийг математикч, одон орон судлаач Андерс Цельс (Anders Celsius) хөгжүүлэн бүтээжээ. 

Температур хэмжигч

6 Хэт авиан оношлогооны аппарат

Хэт авиан оношлогооны аппаратыг Швед улсад зохион бүтээсэн болохыг та мэдэх үү? 1970-аад оны үед Инге Эдлер (Inge Edler), Австрийн судлаач Карл Хэлмут Херц (Carl Hellmuth Hertz)-тэй хамтарч ажиллаж тус төхөөрөмжийг бүтээсэн байдаг. 

Хэт авиан оношлогооны аппарат

7 Агаарын камер

Саран дээр хамгийн анх хөл тавьсан улс бол яах аргагүй Америк билээ. Харин үлдсэн хүмүүст сарыг ойроос харах боломжыг олгосон улс бол Швед юм. Тус улсын зохион бүтээгч Виктор Хасселблад (Viktor Hasselblad) Шведийн агаарын хүчинд зориулж энэхүү камерыг бүтээсэн билээ. 

Агаарын камер

8 Комьпютерийн хулгана

Шведийн нэрт эрдэмтэн Хакан Ланз (Håkan Lans) компьютерийн хулганыг зохион бүтээжээ. Үүнээс гадна тэрээр компьютер графикийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан аж. 

Комьпютерийн хулгана

9 Тэсрэх бодис, динамит

Тус улсын хамгийн алдартай хүмүүсийн нэг болох Альфред Нобель (Alfred Nobel) нь 1866 онд динамитийг зохион бүтээсэн юм. Мөн тэрээр өөрийн хөрөнгийг ихэнх хэсгийг Нобелийн Шагналд зориулахыг гэрээслэсэн байдаг. 

Тэсрэх бодис, динамит

10 Зүрхний электрон төхөөрөмж

Олон хүний амь насыг аварч чадсан зүрхний электрон төхөөрөмжийг 1958 онд Руна Элмкүйст (Rune Elmqvist) бүтээжээ. Үүнийг хүний биед байрлуулж, зүрхний цохилт,  эрүүл аюулгүй байдлыг хангаж өгдөг юм. 

Зүрхний электрон төхөөрөмж

11 Аюулгүйн бүс

Тээврийн хэрэгслээр зорчиж яваа хүн бүрийг аюулгүйн бүс зүүхийг шаарддаг. Энэ нь тухайн зорчигчийг гарч болзошгүй аюулаас аврах төдийгүй үүний ачаар амьд гарч чадсан олон хүмүүс Швед улсын гайхалтай сэтгэгч, зохион бүтээгч Нилс Бохлин (Nils Bohlin)-д талархаж байдаг билээ. 

Аюулгүйн бүс

12 "Skype"

Холыг ойртуулж, хоёрыг учруулах шидтэй "Skype"-ийг Швед улсад бүтээсэн байдаг. Нэгэн зохион бүтээгч багийнхан "Skype" дээр ажилласан бөгөөд 2011 онд 8.5 тэрбум доллараар  "Microsoft" компанид худалдсан юм.  

"Skype"

13 Гамма хутга

Хавдрыг үр дүнтэйгээр эмчлэх боломжтой гамма хутга нь стереотактак радио хагалгааны хэлбэр билээ. Энэ нь эрүүл мэндийн салбарт хийгдсэн томоохон дэвшлийн нэг бөгөөд Шведийн нэрт эрдэмтэн, судлаач нар болох Ларс Лескелл (Lars Leskell) болон Борге Ларссон (Borge Larsson) хамтран үүнийг бүтээсэн аж.

Гамма хутга

14 Эрэг чангалах түлхүүр

Шведийн чадварлаг зохион бүтээгч Жохан Петтер Юханссон (Johan Petter Johansson) өдгөө маш түгээмэл ашиглагдаж байгаа эрэг чангалах түлхүүрийг амьдралд нэвтрүүлсэн билээ. 

Эрэг чангалах түлхүүр

15 Сүүний машин

Үнээ, малыг гараар сааж, сүүг нь хуримтлуулна гэдэг тун бэрх ажил юм. Харин үүнийг хялбарчилж 1896 онд Шведийн Густаф де Лаваль (Gustaf de Laval) сүүний машин буюу үнээ саах машиныг зохион бүтээжээ. 

Сүүний машин

16 Меканум дугуй

Бендт Илон (Bengt Ilon) 1973 онд Меканум дугуйг бүтээсэн бөгөөд энэ нь ямар ч чиглэлд хөдөлгөөн хийх боломжтой.

Меканум дугуй

17 Лонхны машин

Олон улсад ашиглагдсаар байгаа лонхны машин нь Швед улсаас гаралтай. Өдгөө 100,000 гаруй ширхэг машин дэлхий нийтээр ашиглагдаж байна. 

Лонхны машин

18 Чүдэнз

Хүн төрөлхтний нээж, илрүүлсэн хамгийн гайхалтай зүйл бол гал байдаг билээ. Харин үүнийг Шведүүд зохион бүтээгээгүй боловч илүү дэвшилтэт, аюулгүй түвшинд авчирч чадсан юм. 

Чүдэнз

19 Тетрапак сав

Сүүлийн үеийн ихэнх сүү, жүүс зэрэг нь тетрапак савлагаатай болсон бөгөөд үүнийг 1946 онд Шведийн инженер Эрик Валленберг ( Erik Wallenberg) хийж бүтээсэн аж. Түүний бүтээл өдгөө хүмүүсийн амьдралын салшгүй нэгэн хэсэг болжээ. 

Тетрапак сав

20 Утасны харилцуур

Шведийн алдарт харилцаа холбооны компани болох "Ericsson" нь 1876 онд байгуулагдсан байдаг. Харин тус компанийн хамгийн их амжилт дагуулсан бүтээл бол утасны харилцуур билээ. Үүнийг бүтээн байгуулахаас өмнө хүмүүс утсаар ярихын тулд амандаа микрофон барьж, чихээрээ сонсож, олон үйлдлийг хийдэг байсан ч харилцуур нь энэ бүхнийг эцэс болгосон юм. 

Утасны харилцуур

21 "GPS/AIS"

Байршил, чиглэл зааж өгдөг "GPS"-ийг Шведууд зохион бүтээгээгүй боловч үүнийг шинэ түвшинд аваачиж, "AIS"-ийг суурилуулж өгсөн билээ.

"GPS/AIS"

22 "Prilosec"

Тус эмийг Шведийн эрдэмтэн судлаач Астра Зенека (Astra Zeneca) өөрийн нөр их хөдөлмөрийн үр дүнд гаргаж авч чадсан бөгөөд энэ нь 1990-ээд оны үед хамгийн их борлуулалттай эм гэгдэж байв.  

"Prilosec"

23 "IKEA"

Дэлхий даяар нэр алдраа түгээсэн “IКEA” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал асан Инвэр Кэмпрэйд (Ingvar Kamprad) нь Швед улсад төрж мэндэлсэн юм. 

"IKEA"

24 "The System of Nature"

Хүн байгаль, амьтан зэргийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болж чадсан хүн бүр Карл Линней (Carl Linnaeus)-д талархах хэрэгтэй. Учир нь түүний гаргаж ирсэн онол сургаалийн дагуу хүн төрөлхтөн 250 жилийн турш сурч, боловсорсоор байна. 

"The System of Nature"

25 Унадаг дугуйн хамгаалалтын малгай

Байгаль экологио хайрлах үүднээс хүмүүс унадаг дугуйг сонгон хэрэглэх болсон. Харин тэдний аюулгүй байдалд анхаарч Шведын "Hövding" компани хамгаалалтын дэр, малгайг зохин бүтээсэн юм. 

Унадаг дугуйн хамгаалалтын малгай

Та тус улсын бүтээсэн өөр ямар бүтээлийг мэдэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()