Эрээ цээргүй одууд

Олны танил эрхмүүдийн амьдрал хүмүүсийн нүдэн дээр ил байх бөгөөд тэдний хийж буй үйлдэл бүрийг папараццичид цаг алдалгүй гэрэл зургийн хальснаа буулгадаг нь бичигдээгүй хууль гэлтэй. Тэд заримдаа энэ бүгдээс залхаж, бусдын нүдэн дээр өөрсдийнхөөрөө байхыг эрхэмлэдэг бөгөөд хэтэрхий нүүр хагарсан одууд зарим тохиолдолд хүмүүсийн амыг ангайлгаж, эрүү мултлах шахам үйлдлүүдийг гаргадаг байна. Ингээд тэдний эрээ цээргүй үйлдүүдийг хамтдаа үзэж сонирхоцгооё.

Эрээ цээргүй одууд

14 Кортни Кардашьян (Courtney Kardashian)-ийн халуухан өгзөг

Цахим ертөнцийг цаг үргэлж шуугиулж байдаг Кардашьяний гэр бүлийн гишүүн болох Кортни Кардашьянийг бусдыгаа бодвол харьцангуй даруухан нэгэн гэж хүмүүс үнэлдэг бөгөөд түүний олон нийтийн газар биеэ авч явж буй байдал нь олон хүнд эерэг сэтгэгдэл төрүүлдэг байна. Харин тэрээр экс нөхөр болох Скотт Дисик (Scott Disick)-тэй 2012 онд Миами (Miami) хотноо папараццичдын дуранд өртсөн бөгөөд хосууд олон нийтийн газар хэт ил задгай байдалтай уулзжээ. Сайхан өгзгөөрөө олон залуусын харцыг булаадаг Кардашьяний гэр бүлийнхний халуухан өгзгийг барьж үзэхийг хүсдэг залуусын тоо магадгүй хэдэн мянгаар тоологдох биз ээ. Тэгвэл Скотт Дисик экс эхнэрийнхээ өгзгийг базаж, халуухан үнсэлт бэлэглэсэн нь гэрэл зургийн хальснаа үлдсэн байна.

Кортни Кардашьян (Courtney Kardashian)-ийн халуухан өгзөг

13 Гайхалтай үнсэлт

Элизабет Хөрли (Elizabeth Hurley) болон Шэйн Уорн (Shane Warne) нар нэгэн үйл ажиллагаанд оролцож байх үеэрээ папараццичдын дуранд өртсөн бөгөөд тэдний бие биенээ идэх гэж байгаа гэлтэй халуухан үнсэлт цугларсан хүмүүсийн анхаарлыг өөрсдийн зүг хандуулсан байна. Удалгүй цахим ертөнцөд уг зургийг байршуулсан бөгөөд бага зэрэг бор дарс хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой биз хэмээн хүмүүс үзэж байжээ. 

Гайхалтай үнсэлт

12 Жинь Симмонс (Gene Simmons)-ийн хэл

Нэгэн үйл ажиллагааны үеэр улаан хивсний ёслол дээр Жинь Симмонс болон түүний эхнэр Шэннон Твийд (Shannon Tweed) нар өвөрмөцөөр үнсэлцсэн бөгөөд тэнд цугларсан хүмүүс тэдний энэ этгээд хачин үйлдлийг хараад золтой шоконд орчихоогүй гэнэ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 5000 хүүхэнтэй унтсан гэх Симмонс өдгөө 67 настай бөгөөд түүний эхнэр цагийн сайханд "Playboy"-ийн нэлээн нэртэй моделиудын нэг байсан юм.

Жинь Симмонс (Gene Simmons)-ийн хэл

11 Хью Хефнер (Hugh Hefner)-ийн даруухан үнсэлт

"Playboy"-ийг үүсгэн байгуулагч болох Хефнерийг залуу хэрнээ халуухан охидтой янагладаг хэмээн цахим ертөнцөөр байнга шуугидаг билээ. 2003-2008 оны хооронд тэрээр Холли Мэдисон (Holly Madison)-тэй дэр нэгтгэн хамт амьдарч байсан бөгөөд нэгэн үйл ажиллагааны үеэр Хефнерт эхнэр нь халуухан үнсэлт бэлэглэж байсан нь өнөөдөр түүх болон үлджээ. 

Хью Хефнер (Hugh Hefner)-ийн даруухан үнсэлт

10 Эмбер Рөүз (Amber Rose)-ийн халуухан өгзөг

Реппэр Канье Уэст (Kanye West) Кимтэй учирч, гэр бүл болохоосоо өмнө Эмбер Рөүзтэй хайр дурлалын харилцаатай байсан бөгөөд 2009 оны "MTV Video Music Awards" дээр хосууд халуун дотноор бусдын нүдэн дээр янаглаж байсан нь папараццичдын камераа шүүрэн авч, цахим ертөнцийг шуугиулах ажилдаа ороход хүргэсэн байна. Харин өнөөдөр Канье Уэст 2009 онд базсан өгзөгнөөсөө хавьгүй илүү сайхан өгзгийг базаж байгаа нь нууц биш юм.

Эмбер Рөүз (Amber Rose)-ийн халуухан өгзөг

9 Уиз Халиф (Whiz Khalif)-ийн хэл

Реппэр Халифийг үнсэлцэхдээ гарамгай нэгэн гэдгийг 2013 оны "Billboard Music Awards"-ийн улаан хивсний ёслолын үеэр өөрийн экс найз охин Эмбер Рөүзийг идэх шахам үнсэж байгаа зургийг гэрэл зурагчид цахим ертөнцөд байршуулснаар хүмүүс сайн мэдэх болжээ. Тэд 2013 онд гэр бүл болж, хүүтэй болсон хэдий ч, хайр сэтгэл нь удаан үргэлжилж чадалгүй салцгаасан юм. 

Уиз Халиф (Whiz Khalif)-ийн хэл

8 Ким болон Канье

Цахим ертөнцийн хамгийн алдартай хосуудын нэг болох Ким болон Канье нарыг мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. 2015 оны "Grammy Awards"-ийн улаан хивсний ёслолын үеэр хосууд хэр ойр дотно харилцаатай болохоо бусдад гайхуулж байгаа гэлтэй халуун дотноор үнсэлцсэн байна. Мэдээж хэрэг Канье эхнэрийнхээ халуухан өгзгийг ч мөн базаад амжжээ. 

Ким болон Канье

7 Кэти Пэрри (Katy Perry)-ийн халуухан хөх

Хосууд амралтынхаа үеэр усан сан дотор бусдын нүдэн дээр хачирхалтай үйлдэл хийнэ гэж хэн санах билээ. Орландо Блүүм (Orlando Bloom) Кэтигийн хөхийг хоёр талаас нь хавчиж, түүнийг ямар ихээр хүсч буйгаа өөрийнхөө харцаар илэрхийлж байгаа нь энэ зурагнаас харагдаж байна хэмээн олон нийт цахим ертөнцөөр шуугьж байжээ. 

Кэти Пэрри (Katy Perry)-ийн халуухан хөх

6 Тоглолтын үеэр...

Каунтри (Country) хөгжмийн амьд домгуудын нэг болох Тим МакГроу (Tim McGraw) өөрийн тайлан тоглолтынхоо үеэр эхнэр Фэйт Хилл (Faith Hill)-дээ хайр сэтгэлээ илэрхийлж, халуухан үнсэлтийг бэлэглэсэн бөгөөд өгзгийг нь олон сая хүний нүдэн дээр базаад авчээ. Тэд 1996 оноос хойш хамтдаа амьдарч байгаа бөгөөд олон нийтийн өмнө өөрсдийнхөөрөө байхаас хэзээ ч ичиж, санаа зовж байгаагүй юм. Энэ үйл явдал 2014 онд болсон байна.

Тоглолтын үеэр...

5 Том Хиддлстон (Tom Hiddleston)-ийн өвөрмөц майк

Би Тэйлер Свифт (Tayler Swift)-д хайртай гэж бичсэн майк өмссөн тэрээр тухайн үед өөрийн эрхгүй олон хүмүүсийн харааг булааж байсан бөгөөд "Миний түүнд хэр хайртайг энэ зурагнаас харж болно" хэмээн хэлж байсан юм. Гэвч хосууд саяхан өөр өөрсдийн замыг хөөх болсон билээ.

Том Хиддлстон (Tom Hiddleston)-ийн өвөрмөц майк

4 Нүцгэн Бибер (Justin Bieber)

Өсвөр насны олон сая охидын шүтээн болсон Жастин Биберийн нүцгэн зураг 2015 оны 10 дугаар сараас эхлэн цахим ертөнцийг шуугиулаад авсан билээ. Тэрээр 19 настай Жэйд Пирс (Jade Pierce) гэх охинтой хамтдаа тансаг зэрэглэлийн амралтанд амарсан бөгөөд өөрсдийгөө зүгээр л дотны найзууд гэж хэлсэн хэдий ч Бибер түүний хажууд нүцгэн явж байгааг харсан хэн ч гэсэн, тэдний хэлсэн зүйлд эргэлзэх нь ойлгомжтой биз ээ. 

Нүцгэн Бибер (Justin Bieber)

3 Кристен Стюарт (Kristen Stewart)-ийн араар тавилт

Түүний “Цасан гоо ба анчин” кинонд тоглох явцдаа найруулагч Руперт Сандерс (Rupert Sanders)-тай учир ургуулж, үнсэлцэж, тэврэлдэж  байгаа зургууд нь олон нийтийг цочроосон юм. Учир нь тухайн үед Руперт эхнэр, хүүхэдтэй байсан бол Кристен жүжигчин Роберт Паттинсон (Robert Pattinson)-той үерхэж байсан юм. Тэдний энэ нууц зураг хамгийн үнэтэй папараццийн зургаар тодорч, хэд хэдэн сэтгүүлийн нүүрэн дээр заларсан байна.

Кристен Стюарт (Kristen Stewart)-ийн араар тавилт

2 Харри (Harry) хунтайжийн дэггүйтэл

2012 онд Харри хунтайжийн нууц зурагнууд алдагдаж, цахим ертөнцөд том тэсрэлт болсон гэж хэлэхэд төдийлөн буруудахгүй болов уу. Тэрээр Лас Вегасын нэгэн үнэтэй зочид буудалд 6 хүүхэнтэй шөнийг өнгөрүүлсэн бөгөөд түүнийг ийм зүйл хийгээд явж байна гэж хэн мэдэх билээ. 

Харри (Harry) хунтайжийн дэггүйтэл

1 Бритни (Britney) болон Мадонна (Madonna)

Тэднийг 2003 оны нэгэн үйл ажиллагааны үеэр бие биедээ халуухан үнсэлт бэлэглэх үед олон хүний эрүү мултрах шахаж, мэл гайхацгаасан бөгөөд Бритнигийн экс найз залуу байсан Жастин Тимберлэйк (Justin Timberlake)-ийн нүдэн дээр ийм зүйл болсон нь асуудлыг бүр дэвэргэсэн юм. Энэ үеэс эхлэн алдартай дуучин бүсгүйчүүдийн талаар хэвлэл мэдээллээр элдэв зүйл бичих болсон бөгөөд хүмүүс тэднийг хоёр хүйсээ сонирхогчид хэмээн үзэх болжээ.

Бритни (Britney) болон Мадонна (Madonna)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()