1
Бэлтгэлийн хувцас
Сүүлийн үед охид залуусын өмсөх дуртай хувцас болоод байгаа тамирын хувцас нь цаашдаа эрчээ алдалгүй явсаар 2017 оны "трэнд" хэмээн нэрлэгдэх аж. Энэ нь биеийн галбирыг төгс харагдуулж, өөртөө итгэлтэй, дэгжин байдлыг цогцлоож өгөх юм. Ялангуяа охид бүсгүйчүүд маань бие барьсан тамирын хувцсыг өмссөнөөр улам бүр халуухан харагдаж, эрчүүдийн харцыг булаах аж.
2
70-аад он
Моод эргэнэ гэгчээр 70-аад оны дундуур ид трэнд болж байсан трапицэн өмд, судалтай цамц нь 2017 онд охидын өмсөх дуртай хувцас болох юм. Хэрэв таны ээж, эгч, эмээ нарын өмсөж байсан хувцас байвал түүнийг нь янзлаад өмсөхөд хамгийн дэгжин хэмээн нэрлэгдэх байна шүү.
3
Ноосон цамц, пальто
Хүйтний улиралд ноосон материалтай хувцас эдлэл сэтгэлд ойр, халуун дулаан байдлыг мэдрүүлдэг. Харин залуу та ноосон цамцыг, даавуун материалтай бараан саарал өнгийн өмд, цүнх, пальтотой хослуулснаар төгс харагдах аж.
4
Мөр гаргах
Тэгш сайхан мөрөө гайхуулсан бүсгүйчүүд дэгжин болоод халуухан харагдана. Тус хувцаслалт нь ирэх жил жинхэнэ утгаараа трэнд болж, гудамжаар дүүрэн мөрөө гаргасан хувцас өмссөн, загварлаг охид бүсгүйчүүд алхаж мэднэ.
5
Сонгодог
Сонгодог, ихэмсэг байдлыг илтгэх дэгжин хувцаснууд ирэх жил таны сонголт байх болно. Ихэвчлэн илгэн, үслэг материалтай байх бөгөөд зөөлөн өнгөнүүдийг түлхүү оруулж ирэх байна.
6
Савхин хүрэм
Үеийн үед эрчүүдийн тэргүүн сонголт байсаар ирсэн савхин хүрэм нь ирэх жил ч таны сонголт байх аж. Гэхдээ загвар, материалын тухайд багагүй өөрчлөгдөх бөгөөд залуусыг илүү албаны, халуухан, өөртөө итгэлтэй харагдуулах юм.
7
Өргөн том цамц, дэрэвгэр урт юбка
Өргөн хэлхгэр, сул ноосон цамцан дээр, энгийн эмэгтэйлэг загварлаг юбка өмсөх моод дэлгэрэх байна шүү. Энэ нь нэлээдгүй өвөрмөц болоод загварлаг харагдуулах тул та ч бас туршаад үзээрэй.
8
Энгийн байдал
Чамин тансаг, хэт их гоёл чимэглэл нь таныг загварын мэдрэмжгүй, хуучинсаг нэгэн мэт харагдуулах аж. Учир нь 2017 онд аль болох энгийн байдлыг голчилсон хувцаслалтууд трэнд болох юм. Үс засалт, нүүр будаг ч ялгаагүй даруу чиглэлд шилжих гэнэ.
9
Хөвөнтэй куртик
Хар өнгөн дээр хүрэн алаг судал суулгасан өвөрмөц урт куртик эрчүүдийн тэргүүн сонголт байх аж. Дан цулгуй өнгө нь нүдэнд тусахгүй, онцлог шинж чанараа алддаг тул олон өнгөний холимог куртик трэнд болох юм.
10
Урт ороолт
Ямар ч үед ороолт зүүснээр таныг даруухан, намбатай харагдуулахаас гадна бусдад мэдлэг боловсролтой мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ нь ямар ч төрлийн хувцас дээр зохицох боловч хип хоп, спортлог загварын хувцсан дээр ороолт зүүхээс татгалзах хэрэгтэй.
11
Өвөрмөц цамц
2017 онд та өмсөх өмд, юбка, богино өмд зэргээс илүүтэй цамцандаа анхаарал хандуулах хэрэгтэй. Сүр хүчийг илтгэх, содон гоёл бүхий цамц нь гол хувцаслалт болж, үүндээ тохируулан өмд, гутал, цүнхээ сонгох ёстой болно.
12
Мөнгөлөг
Мөнгөлөг өнгийн хувцаснууд моод болж, охид залуусын шинэхэн сонголт болох аж. Энэ нь таныг улам цог золбоотой, загварлаг харагдуулах бөгөөд эрч хүчийг бэлэглэж, эмэгтэйлэг байдлыг нэмэгдүүлнэ.
13
Үслэг эдлэл
Үслэг эдлэл нь эр хүн таны сүр хүчийг нэмэгдүүлж, илүү бардам, өөртөө итгэлтэй харагдуулна. Харин тус төрлийн хувцаснууд нь 2017 оноос жинхэнэ шуугиан тарьж эхлэх байна.
14
Сул өмд
Саяхныг хүртэл бие барьсан, ретузэн өмднүүд трэнд болж байсан бол одоо харин нурж унасан зөөлөн материалтай болон богино суудалтай сул өмднүүд моодонд орох нь ээ. Манай орны нөхцөлд өмсөхөд нэн тохиромжтойгоос гадна юун дээр ч зохицох давуу талтай.
15
Хар өнгийн хувцас
Хэзээ ч моодноос гардаггүй өнгө бол яалтчгүй хар юм. Улиран өнгөрсөн он цаг, удахгүй ирэх ирээдүйд ч хар өнгө зонхилох үүрэг гүйцэтгэж, өөрийн сүр хүчээ алдалгүй байх юм.