15
"Forbes" сэтгүүлийн нүүр зурганд тэрбумтнуудын хамт заларсан
Дэлхийн алдарт "Forbes" сэтгүүлийн 30 жилийн ойн баяраар гаргасан тусгай дугаарын нүүр зурганд тэрээр дэлхийн тэргүүн баячууд болоx Билл Гейтс (Bill Gates) болон Уоррен Баффет (Warren Buffet) нартай хамтдаа заларсан юм. Өнөөдрийн байдлаар Биллийн нийт хөрөнгө 80 тэрбум доллар байгаа бол Уорренийх хэдийн 64 тэрбум долларт хүрээд байгаа билээ.
14
"The Bombardier Global Express" нисэх онгоцыг 42 сая доллараар худалдаж авсан
"The Bombardier Global Express" нисэх онгоц нь дэлхийн хамгийн чамин тансаг онгоцуудын нэг бөгөөд цагт 682.87 милл хурдлах чадвартай, 15544 метрийн өндөрт хөөрөх хүчин чадалтай, "Rolls-Royce BR710" хөдөлгүүртэй гээд уг онгоцны давуу талуудыг дурдаад байвал дуусахгүй аж.
13
5 дипломтой
Олны танил эрхэм маань "Ivy League" боловсролын төв, "Spelman"-ийн коллеж болон "Tennessee", "Harvard", "Cambridge"-ийн их сургуулиудад суралцаж, амжилттай төгссөн нэгэн юм.
12
Майкл Жексон болон Уитни Хьюстон нараас ярилцлага авсан
Түүн шиг салбар салбарын хамгийн шилдэг гэсэн хүмүүсийг нэвтрүүлэгтэй урьж, оролцуулсан хүн тун ховор бөгөөд Ричард Брэнсон (Richard Branson), Бейонсе (Beyonce), Майкл Жексон (Michael Jackson), Уитни Хьюстон (Witney Houston) зэрэг олны танил эрхмүүд бүгд түүнтэй халуун дулаан ярилцлага өрнүүлж, нэвтрүүлэгт нь уригдан оролцож байжээ. Тэрээр "Попын хаан" Майклийг нэвтрүүлэгтэй урьж оролцуулах гэж олон удаа санал тавьж байсан бөгөөд 14 жилийн дараа Майкл түүний саналыг зөвшөөрч байсан гэдэг. Тэдний сэтгэл догдлуулам ярилцлагыг 90 сая хүн үзсэн байдаг бол Опрагийн дуучин Уитни Хьюстонтой хийсэн ярилцлагыг 140 сая хүн үзэж байсан гэх тоо баримт байдаг ажээ.
11
Түүний Хавай дахь эдлэн газар
Тэрээр 2002 онд Хавайгийн Кула (Kula) гэх нэртэй газар нэгэн эдлэн газар худалдаж авсан бөгөөд уг газрынхаа тохижилт болон амьдрах байшингийн загвараа олон улс оронд нэр алдраа түгээсэн дизайнер болох Элисса Элли Каллмен (Elissa Ellie Cullman) гэх эрхмээр хийлгүүлж байжээ. Түүнчлэн түүний худалдаж авсан уг эдлэн газар нь нийт 254 км/кв юм байна.
10
"Vogue" сэтгүүлийн нүүрэнд заларсан Африк гаралтай анхны эмэгтэй
Тэртээх 1998 онд Опра Уинфри (Oprah Winfrey) алдарт "Vogue" сэтгүүлийн нүүрэнд заларснаар дээр дурдсанчлан уг сэтгүүлийн нүүрэнд гэгээн дүрээ үлдээсэн анхны Африк гаралтай бүсгүй болсон юм. Түүний энэхүү гайхалтай зургийг гэрэл зурагчин Анна Винтур (Anna Wintour) авч байжээ.
9
ӨАБНУ-д "The Oprah Winfrey Leadership" академийг байгуулсан
Их мөнгө олохынхоо хэрээр ядуу буурай амьдралтай хүмүүст тусламжийн гараа сунгахыг эрхэмлэдэг тэрээр сайн үйлсийн аянд оролцож, буян үйлдэх дуртай нэгэн юм. Түүний бусдын сайн сайхны төлөө оруулж байсан хамгийн том хөрөнгө оруулалт нь "The Oprah Winfrey Leadership" академийг ӨАБНУ-д байгуулсан явдал бөгөөд тэрээр энэхүү төсөлд 40 сая долларыг хувиасаа гаргасан байна. Нийт 20 байгууламжаас бүрдэх уг цогцолбор бүхий газар нь нийт 89 км/кв ажээ.
8
Амралт зугаалгаар явах дуртай
Түүний хувьд амралт, чөлөөт цагаараа найз нөхдийнхөө хамтаар аялал зугаалгаар явж, агаар салхинд гарахыг эрхэмлэдэг бөгөөд ихэвчлэн Антигуа (Antigua)-ийн эрэг дээр очих дуртай юмсанж. Карибын тэнгисийн эрэг орчмоор найзуудтайгаа хөгжилдөж, тэнгисийн чимээг сонсох хамгийн сайхан амралт болдог тухай тэрээр хэлж байсан юм.
7
Ойролцоогоор 500 гаруй сая долларыг боловсролын салбарт хандивласан
Сурах, хөдөлмөрлөх гэдэг түүний амьдралдаа баримталдаг гол зарчим бөгөөд тэр ч үүднээсээ олны танил бүсгүй өөрийн нэрээр буюу "Opra Scholar Program" гэх нэртэй сан байгуулж, түүгээрээ дамжуулан Африк гаралтай хүүхдүүдийн боловсролд хандив өргөж, тусламжийн гараа сунгадаг байна. Өнөөдрийн байдлаар тэрээр 400 гаруй хүүхдүүдийг суруульд сургаад байгаагаас гадна эдгээр хүүхдүүдийн боловсролд 500 сая долларыг хандивлажээ. Сонирхуулахад Опра дээр дурдсан сангаас гадна "The Angel Network", "The Opra Winfrey Foundation", "The Opra Winfrey Operating Foundation" гэсэн сангуудын үйл ажиллагааг давхар хариуцан ажиллуулдаг байна.
6
52 сая доллараар хувийн эдлэн газар худалдаж авсан
Нийт 169 км/кв газрыг хамарсан түүний хувийн эдлэн газар нь Калифорни мужийн Монтесито (Montecito) гэх газар байдаг бөгөөд алдарт дуучин Кэти Пэрри (Katy Perry)-ийн эдлэн газартай ойр байдаг гэнэ. Түүний байшин хэд хэдэн унтлагын өрөө, 14 угаалгын өрөө, 2 гэрийн театр, 3 гал тогооны өрөө болон усан сангаас бүрддэг ажээ.
5
Нохойндоо 30 сая долларын хадгаламж нээсэн
Тэр бол тэжээвэр амьтанд хайртай олны танил эрхмүүдийн нэг бөгөөд 30 сая долларын хадгаламжийг нохойндоо зориулан нээсэн байна. Түүний нохойг Соломон (Solomon) гэдэг бөгөөд хайртай тэжээвэр амьтныхаа талаар Опра "Тэр бол миний бусадтай эелдэг, халуун дулаан харилцах үндэс юм" гэж хэлж байсан юм. Опрад энэхүү нохойг төрсөн өдрийнх нь баяраар Стедмен Грэмм (Stedman Graham) гэх найз нь бэлэглэж байжээ.
4
"Emmy"-ийн наадмаас шагнал хүртсэн
Телевизийн салбараас түүн шиг олон шагнал хүртсэн нэгэн тун цөөхөн байдаг бөгөөд тэрээр алдарт "Emmy"-ийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанаас нийт 18 шагналыг өөрийн болгоод амжсан нэгэн юм. Эдгээр шагналуудын ихэнхийг "The Oprah Winfrey Show"-аар авч байсан байна.
3
Нэг удаагийн шоу дээр хүрэлцэн ирсэн бүх хүмүүст машин авч өгсөн
"The Oprah Winfrey Show"-ний үеэр үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, догдлуулж байсан, хэзээ ч мартагдашгүй мөчүүд олон байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн итгэмээргүй гайхалтай нь Опра шууд нэвтрүүлгийн үеэр студид хүрэлцэн ирсэн үзэгчдээс нэгийг ч үлдээлгүй бүгдэд нь автомашин худалдаж, авч өгөхөөр болсон явдал байсан юм. Түүний уг гайхалтай сюрпризийг дэлхий даяар олон сая хүн үзсэн бөгөөд Чикаго хотын амбан захирагч хотын нэг гудамжийг түүний нэрээр нэрлэхээр болсон гэдгээ хүртэл хэлж байсан юм.
2
Ерөнхийлөгчөөс "Эрх чөлөөний одон медаль" гардаж авсан
Түүний бусдын төлөө хийж буй ажил үйлсийг АНУ-аас өндрөөр үнэлж, 2013 онд хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох "Эрх чөлөөний одон медаль"-аар шагнасан юм. Уг шагналыг анх 1960-аад оноос эхлэн ерөнхийлөгч Жон Кеннеди (John Kennedy)-ийн шийдвэрээр нэр нөлөө бүхий хүмүүсийн гавъяаг өндрөөр үнэлж, гардуулах болжээ. Опра шагнал авсан талаараа "Миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Илүү их хариуцлага ногдуулж байна гэж ойлгож байна" хэмээн хэлж байжээ.
1
Дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий эмэгтэйгээр тодорсон
Дэлхийн алдартай сэтгүүлүүд болох "Time Magazine", "Forbes"-ийн зүгээс түүнийг дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий эмэгтэйгээр тодорхойлж байсан бөгөөд хүмүүс энэ үйл явдлыг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрцгөөж байсан юм. Опра энэ талаар хэлэхдээ "Цаг үргэлж бусдын ярьсан биш, өөрийнхөө итгэсэн зүйлдээ ач холбогдол өгч бай. Амжилтанд хүрэх оргилыг бүү гэрийнхээ таазаар төсөөл. Амжилт тэрнээс дээш хэдэн зуун метрийн өндөрт байгаа. Тиймээс хөдөлмөрлө, сур, мэд" гэж хэлсэн бөгөөд цааш үргэлжлүүлэн "Намайг гэдэг хүн бүхэнд баярлалаа" хэмээн талархлаа илэрхийлсэн байна.