1
Зөгийн бал.
Дархлааг сайжруулахаас гадна энергийн эх үүсвэр болдог байна. Тиймээс таны хөргөгчинд зөгийн бал байвал элсэн чихрийг хэрэглэхгүй ч байж болно.
2
Гадил.
Гадил жимсэнд их хэмжээний кали агуулагдсан байдаг бөгөөд энэ нь булчинд сайнаар нөлөөлдөг байна. Мөн үүнээс гадна зүрхэнд нөлөөлдөг учир цус харвалтаас урьдчилан сэргийлдэг гэнэ.
3
Геркулес.
Ходоод, гэдэсний өвчнийг эмчилэхэд тустай. Үүнээс гадна их өег байдаг учир удаан хугацааны турш өлсөхгүй.
4
Бууцай.
Бууцайнд их хэмжээний уураг, витамин А, С болон кальци, төмөр байдаг нь булчингийн жин нэмэгдүүлэхэд хэрэгтэй.
5
Оливын тос.
Оливын тосонд их хэмжээний витамин Е байдаг бөгөөд холестирины хэмжээг буулгаж, биеийг залуужуулдаг.
6
Алим.
Витамин С-ээр баялаг. Уушги, зүрх болон хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдөг бөгөөд хавдраас сэргийлнэ.
7
Йогурт.
Их хэмжээний кальци агуулагддаг бөгөөд дархлааг сайжруулж, хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлнө.
8
Загас.
Загасанд Омега 3 ихээр агуулагддаг бөгөөд холестириныг буулгаж, хавдраас сэргийлдэг байна. Үүнээс гадна үсний өнгө сэргээж, стрессээс салгадаг ач тустай гэнэ.
9
Лууван.
Бета-каротин агуулагддаг учир хавдраас сэргийлж, хараанд сайнаар нөлөөлнө. Биедээ сайн шингээхийн тулд ургамлын тос болон цөцгийтэй идвэл илүү зүгээр.
10
Нэрс.
Хараа сайжруулж хөгшрөлтийг удаашруулахаас гадна ой тогтоолт алдагдахаас сэргийлнэ.