Дотно харилцаанд орохоосоо өмнө асуух 15 асуулт

Хосуудын харилцаа улам гүнзгийрч, бие биедээ тэмүүлэх сэтгэл нь өмнөх үеийнхээс илүү нэмэгдэх үед дотно харилцаанд орох бөгөөд та хоёр үнэхээр бие биедээ чин сэтгэлээсээ хайртай бол энэ үеийг тойролгүй дайрч гарах нь ойлгомжтой юм. Харин зарим тохиолдолд дотно харилцаанд сэтгэл хөдлөлөөс үүдэж, тохиолдлоор орох үе байхаас гадна хамтрагчаа бүрэн гүйцэт таньж мэдээгүйгээс болж, хожим сэтгэлийн шархтай үлдэх нь бий. Тиймээс дотно харилцаанд орохоосоо өмнө дараах 15 асуултыг өөрөөсөө асуугаарай гэж танд зөвлөх байна.

Дотно харилцаанд орохоосоо өмнө асуух 15 асуулт

15 Би үүнд үнэхээр бэлэн байна уу?

Өмнө нь бэлгийн харилцаанд орж байгаагүй хүмүүсийн хувьд энэ талаар төдийлөн сайн мэдлэггүй байх бөгөөд энэ нь тэднийг хамтрагчаасаа санаа зовоход хүргэдэг байна. Тэр ч үүднээсээ дотно харилцаанд орох эсэхтэй эргэлзэж, толгой дотор нь олон бодол эргэлддэг нь ажээ. Тиймээс сэтгэл санаа болон бие физилогийн хувьд бүрэн бэлэн болсон үедээ дотно харилцаанд ороход буруудахгүй юм.

Би үүнд үнэхээр бэлэн байна уу?

14 Хүсч байна уу?

Дотно харилцаанд орох үед хосууд бие биенийгээ хүсч, нэг хүн болж, уусан нэгдэхийг зорих нь чухал бөгөөд хэн нэгэн нь үүнийг хүсэхгүй байгаа нөхцөлд дотно харилцаанд орох нь тийм ч зөв шийдвэр биш болов уу. Учир нь хүсэхгүй байгаа үедээ дотно харилцаанд орсноор хамтрагчаа гомдоох, түүнд буруу бодол төрүүлэхэд хүргэж болзошгүй юм. Тэгэхээр үнэхээр хүсч байгаа эсэхээ өөрөөсөө асуугаад үзээрэй.

Хүсч байна уу?

13 Буруу юу? Эсвэл...

Зарим тохиолдолд хүмүүс гэр бүлтэй хэрнээ сэтгэлийн жолоогоо барьж дийлээгүйгээс болж, хэн нэгэнтэй энгэр зөрүүлэх тохиолдол амьдралд бишгүй дээ л нэг тохиолддог нь нууц биш юм. Ингэснээр амьдралдаа маш том алдаа хийж байгаа явдал бөгөөд хайртынхаа сэтгэлд хэзээ ч арилшгүй хар толбо үлдээж байна гэсэн үг ажээ. Тиймээс хэн нэгэнтэй дотно харилцаанд орохоосоо өмнө хожим гарах үр дагаврыг сайтар бодож, үзэх хэрэгтэй байдаг байна.

Буруу юу? Эсвэл...

12 Яах ёстой вэ?

Дотно харилцаанд орохоос өмнө хосуудын харилцаа дандаа дардан замаар явж байсан хэдий ч, энэ үе дээр ирээд нэг л болж өгөхгүй, учраа олохгүй байх тохиолдол байдаг бөгөөд харилцаагаа аварч үлдэх үү, эсвэл юу л болвол болог гэж бодоод дотно харилцаанд орох уу гэдгээ шийдэх гэж хосууд нэлээдгүй хугацааг эргэлзэж, тээнэгэлзэхэд зарцуулдаг байна. Ийм нөхцөлд хосуудын аль альных нь оролцоо чухал бөгөөд хамтдаа халуун дотноор ярилцаж, асуудлаа шийдвэрлэх нь чухал юм.

Яах ёстой вэ?

11 Би чинь хэр мэдлэгтэй билээ?

Дотно харилцаанд орохын өмнө өөрөөсөө заавал ч үгүй асуух хэрэгтэй асуултуудын нэг бол дээр дурдсан асуулт бөгөөд дотно харилцаанд орно гэдэг нь таны бэлгийн амьдрал болон сексийн мэдлэгийг чинь шалгаж байна гэж ойлгоход төдийлөн буруудахгүй болов уу. Тэгэхээр таны сексийн мэдлэг хайртад тань ямар сэтгэгдэл төрүүлэхийг өмнө нь сайтар бодсон байхад гэмгүй аж.

Би чинь хэр мэдлэгтэй билээ?

10 Түүний урмыг хугалчих болов уу?

Магадгүй хосууд хамгийн анхны удаагаа дотно харилцаанд орж буй үед бие биедээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй бөгөөд хэн нэгнийгээ шүүмжлэх нь илүүц юм. Учир нь эмзэг, мэдрэмтгий хүмүүсийн хувьд секстэй холбоотой шүүмжлэлд таагүй хандах нь элбэг бөгөөд тэднийг элдвээр шүүмжлэснээр дахин дотно харилцаанд орох хүсэлгүй болгох тохиолдол ч байдаг байна. Түүнээс гадна дотно харилцаанд орох үедээ биеэ барьж, ямар нэгэн байдлаар сандралгүй, өөрийнхөөрөө байх хэрэгтэйгээс гадна ингэснээр хосуудын анхны шөнө хэзээ ч мартагдашгүй өнгөрөх нөхцөл бүрдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

Түүний урмыг хугалчих болов уу?

9 Надад түүнээс гадна өөр хэн байгаа билээ?

Хэн нэгэнтэй дотно харилцаанд орохын өмнө өөрт чинь хэдэн бэлгийн хамтрагч байгаа эсэхийг бодолцож үзэх хэрэгтэй бөгөөд олон хамтрагчтай байх нь өвчин тусах, гэр бүл үймүүлэх зэрэг олон сөрөг үр дагавруудыг авчирдаг байна. 

Надад түүнээс гадна өөр хэн байгаа билээ?

8 Сексийн харилцаа гэж юу вэ?

Секс хийснээр сэтгэл санаа болон бие организмд хэрхэн нөлөөлөх, дотно харилцаанд орсны дараа хайртын чинь зан чанар урьдын адил хэвээр байх эсэх, ямар мэдрэмж төрөх, шууд жирэмсэн болох уу гэх мэтээр бэлгийн амьдралын талаар сайн мэдлэг, мэдээлэлтэй болох хэрэгтэй юм. Тэр тусмаа хамтрагчаа сайтар судалж, итгэл хүлээлгэж болохуйц эсэхийг бүрэн таньж, мэдсэний дараа дотно харилцаанд ороход оройтохгүй гэдгийг санаарай. Зарим хүмүүс хэн нэгнийг өвөртөө оруулсны дараа урьдын адилаар хайрлаж, бүхнээ зориулах чин сэтгэлээ болихоор барахгүй танихгүй хүн шиг хаяад явах тохиолдол амьдралд олон гардаг билээ.

Сексийн харилцаа гэж юу вэ?

7 Би үүнийг үнэхээр хийхийг хүсч байгаа гэж үү?

Дотно харилцаанд орох явдлыг хосуудын хамгийн эрхэм нандин харилцаа гэж үзэх хүмүүс байхад нөгөөтэйгүүр бэлгийн дур хүслээ хангах үүднээс хийдэг зүйл гэж дүгнэх хүмүүс ч байдаг байна. Тэгэхээр таны хувьд аль зорилгоор дотно харилцаанд орох гэж байгаа нь чухал юм. Тиймээс дээрд дурдсанчлан үнэхээр хүсч байгаа эсэхээ эхлээд өөрөөсөө асуух хэрэгтэй юм шүү.

Би үүнийг үнэхээр хийхийг хүсч байгаа гэж үү?

6 Хэрхэн дотно харилцаанд орох вэ?

Сексийн мэдлэггүйгээс болж хүмүүст тулгардаг асуудлуудын нэг бол хэрхэн дотно харилцаанд орох вэ гэх асуулт бөгөөд сайн мэдлэггүйгээс болж зарим тохиолдолд хосуудын дотно харилцаанд орох явдал бүтэлгүйтэх нь бий. Тиймээс эхлээд сексийн мэдлэгтэй болох нь чухал юм. Гэвч ихэнх хүмүүсийн хувьд сексийн мэдлэгийг зайлшгүй бэлгийн хавьталд орж байж олж авдаг гэх буруу ташаа мэдээлэлтэй байдаг бөгөөд сонин, сэтгүүл, ном, насанд хүрэгчдийн сайтуудаас энэ төрлийн мэдээ мэдээллийг хайж, мэдлэгээ өргөжүүлэх бүрэн боломжтой байдаг байна. 

Хэрхэн дотно харилцаанд орох вэ?

5 Хаана байна вэ?

Дотно харилцаанд орж байгаа хосуудын хувьд хаана, ямар газар байгаа вэ гэдэг нь их чухал бөгөөд та хоёрын байгаа газар үнэхээр дотно харилцаанд ороход тохиромжтой эсэхийг сайтар бодолхийлэх хэрэгтэй ажээ. 

Хаана байна вэ?

4 Гэрэл асаах уу? Эсвэл...

Эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдийг бодвол гэрэл унтраах үед дотно харилцаанд орохыг илүүд үздэг бол эрчүүдийн хувьд эсрэгээрээ буюу гэрэл асаалттай байхад дотно харилцаанд орох нь тааламжтай байдаг гэнэ. Энэ нь эмэгтэйчүүдийн ичимтгий зантай холбоотой бол эрчүүдийн хувьд эмэгтэй хүний гоо сайхныг харах хүсэлтэй холбоотой юм.

Гэрэл асаах уу? Эсвэл...

3 Эрүүл мэндийн хувьд асуудалгүй юу?

Энэ бол хамгийн чухал асуулт юм. Учир нь эрүүл мэндийн асуудалтай нөхцөлд дотно харилцаанд орвол хэн нэгэнд өвчин халдаах, өөрөө ч олон төрлийн бэлгийн замын өвчин тусах аюултай байдаг байна. Тиймээс дотно харилцаанд орохоосоо өмнө өөрийнхөө болон хамтрагчийнхаа эрүүл мэндийн төлөө эмнэлэгт шинжилгээ өгөх хэрэгтэй болохыг мэргэжийн эмч нар зөвлөж байна.

Эрүүл мэндийн хувьд асуудалгүй юу?

2 Хамгаалалт байгаа юу?

Хүүхэдтэй болоё гэж бодохгүй байгаа бол хамгаалалт хэрэглэх хэрэгтэй бөгөөд ингээгүй нөхцөлд хүсээгүй жирэмслэлт болж, цаашлаад хүүхдээ авахуулах үгүй дээ тулдаг байна. Түүнээс гадна хамгаалалт хэрэглэснээр элдэв төрлийн өвчин зовлон тусахаас хамгаалах ач тустай гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.

Хамгаалалт байгаа юу?

1 Бэлгийн амьдралын талаар хэр сайн мэдэх вэ?

Дотно харилцаанд орсны дараа гарч болох эрсдлүүдийг сайтар тооцож үзэх хэрэгтэй юм. Тухайлбал жирэмслэх, өвчин зовлон тусах, бие физилогийн хувьд өөрчлөлт явагдах зэрэг таны урьд өмнө нүүр тулгарч байгаагүй асуудлуудад хэрхэн хариу арга хэмжээ авах вэ гэдгээ наана нь тооцож, мэдсэний дараа дотно харилцаанд орох эсэхээ шийдээрэй. Ингэснээр аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж байгаа бөгөөд танд хожим давуу талуудыг бий болгох болно.

Бэлгийн амьдралын талаар хэр сайн мэдэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()