Амьд явах хувьтай хүү

2013-12-02, 01:18
27,865
Гэрэл зурагчин Бенжамин Скоттын эхнэр Линдси Миллер хүүгээ хугацаанаас нь 15 долоо хоногийн өмнө төрүүлжээ. Вард Майлс хэмээн нэрлэсэн бяцхан хүү эхийн хэвлийд 25 долоо хоног байж, төрөх үедээ дөнгөж 700 грамм жинтэй байсан байна. Эмч нар болон эхийн хайр халамжын ачаар тэрээр эрүүл саруул өсөн торинож байна. Түүний эцэг нь хүүгийнхээ амьдралын анхны жилийг гэрэл зураг болон видео бичлэгт хоногшуулан авчээ.
Амьд явах хувьтай хүү
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Хүү хугацаанаасаа дэндүү эрт төржээ. Хүү маань амьд гарахын тулд маш их зовлон, шалгуурыг туулсан хэмээн хүүгийн эцэг Скотт ярьсан байна.

www.caak.mn

2. Линди Скотт төрснийхөө дараа хүүхдээ анх удаа тэвэрч үзлээ.

www.caak.mn

3. Ийнхүү эрт төрсөн шалтгааныг тогтоож чадаагүй хэдий ч орчин үеийн шинэ технологи хэрхэн хөгжиж байгааг харуулж байна. Дэвшилтэт технологууд хүүхдийн амийг авраад зогсохгүй, эрүүл өсөн торниход нь ихээхэн хувь нэмэр оруулж байгаа аж.

www.caak.mn

4. Вард Майлс эмнэлэгээс гарах үедээ.

www.caak.mn

5. Нэг насныхаа ой дээр хүү өөрөө сууж, хөгжилтэй гэгч нь инээж байлаа.

www.caak.mn

6. Бенжамен Скотт саяхан энэ гэр бүлийн зургаа олон нийтийн өмнө ил гаргажээ. “Би эхнэртээ болон хүүгийн минь амийг аврахад тусалсан алтан гарт эмч нар, эмнэлгийн ажилтангуудад маш их талархаж байна. Эдгээр хүмүүсийн ачаар хайрт хүү минь одоо бидний хажууд эсэн мэнд өсөн торниж байна” хэмээн хэлжээ.

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()