“Google” компанийн амжилтын нууц

Дэлхий ертөнцийг нэгэн хэвийн байдлаас гаргаж, илүү дэвшилтэт ертөнцөд авчирсан "Google" нь хамгийн хүчирхэг, нэр хүндтэй компани хэмээн нэрлэгддэг. Энэ нь манай гарагийн хамгийн их хандалттай хайлтын систем бөгөөд "Google"-ийн үйл ажиллагаа ганцхан минут л доголдоход дэлхий даяар асар олон хүний ажил давхар цалгардаж, яг л гэрэл цахилгаангүй мэт болдог юм. Харин өнөөдөр та бүхэндээ тус гайхалтай компанийн амжилтын нууцыг дэлгэхээр бэлтгэлээ.

“Google” компанийн амжилтын нууц

1996 онд "Stanford"-ийн их сургуулийн оюутнууд болох Сергей Брин (Sergey Brin), Ларри Пэйж (Larry Page) нар хамтран "BackRub" гэх хайлтын системийг зохион бүтээжээ.

Тэдний анхны ажлын байр нь оюутны дотуур байр байсан юм. Удалгүй тэд өөрсдийн бүтээлийнхээ нэрийг өөрчлөхөөр шийдэж, олон хоног бодсоны эцэст "Google" дээр тогтсон бөгөөд энэ нь өнөөдөр нэр алдраа дэлхий нийтээр цуурайтуулж байна. 

"Google"-ийн анхны дата төвийг Лего тоглоомоор хийж байжээ. 

Залуу зохион бүтээгчид өдгөө "Youtube"-ийн ерөнхий захирал Сьюзен Воджиски (Susan Wojcicki)-тэй нэгдэж, нэгэн гарааш түрээслэн, тэндээ үйл ажиллагаагаа явуулах болсон байна. 

Тэдний бүтээн байгуулалт олон хүнд хүрч чадаагүй байсан ч, "Sun Microsystems"-ийн үүсгэн байгуулагч Энди Бехтольшайм (Andy Bechtolsheim) 100,000 долларын хөрөнгө оруулалт хийж, ажилд нь урагшлах хүч, зоригийг нэмсэн аж. 

Энэ нь "Google"-ийн хамгийн анхны нүүр хуудас аж. 

1999 онд "Excite" компанийн ерөнхий захирал Жорж Белл (George Bell)  "Google"-ийг худалдаж авахыг хүсч, 750,000 долларыг санал болгож байжээ. Харин Ларри Пэйж, Сергей Брин нар түүний саналыг хүлээж аваагүй юм. 

Залуус өөрсдийн бизнес, ажлаа улам тэлж 1999 оны 3-р сард цоо шинэхэн ажлын оффис байгуулж, үүндээ нүүж оржээ. 

Удалгүй тэдний бүтээл олон нийт дунд ашиглагдах болж алдар хүнд нь өсч байв. Хүмүүст танигдахын хэрээр хөрөнгө оруулалт ч орж ирэн, залууст амжилтанд хүрэх боломжыг гаргаж өгсөн юм. 

Тэд өөрсдийн хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэлээр жигүүрлэж, хүн бүрийн амжилт гаргаад байдаггүй техникийн ертөнцөд өөрсдийн ноёрхлоо тогтоож, алдар нэрээ дуурсгаж чадсан билээ. 

2000 оноос эхэлж тэд өөрсдийн хайлтын системээр мөнгө олох болж, бүрэн утгаараа компани болж өргөжин тэлжээ. 

Ларри Пэйж, Сергей Брин нар зохион бүтээгч Эрик Шмидт (Eric Schmidt)-ийг 2001 онд "Google" компанийн ерөнхий захирлаар томилж, өөрсдөө техник, технологи дээр анхаарлаа хандуулахаар болсон юм. 

2003 онд "Google" компаний ажилчид "Googleplex" байранд нүүж иржээ. Жил ирэх тусам ажлын байраа томосгож, тохижуулан хамгийн тухтай байрыг бүрдүүлж өгсөн байдаг.  

Тэд оффисоо ажилчдынхаа тав тухыг дээд зэргээр хангаж өгөхүйц байдлаар тохижуулсан бөгөөд гадаад үзэмж, дотоод зохион байгуулалтын тухайд дуу алдам аж. 

Мөн тус компани нь ажилчиддаа зориулан өдрийн хоолыг тусгайлан хийж өгдөг байна. 

Оффисын гадаад орчинг ч мөн гайхалтай өвөрмөц сайхан байдлаар бүрдүүлж өгчээ. Энэ нь ажилчдад амралт өгч, эрч хүч бэлэглэх зорилготой аж. 

2004 оны 8-р сарын 19-нд хөрөнгийн бирж дээр "Google"-ийн нэг ширхэг хувьцааны үнэ 85 доллар байсан бол өдгөө 800 доллараар үнэлэгдэж байна. 

Бидний өдөр тутамдаа ашигладаг "Gmail" буюу "Google mail"-ийг 2004 оны 4-р сарын 1-нд анх хэрэглээнд нэвтрүүлсэн юм. 

Удалгүй тус компани нь үйл ажиллагаагаа улам тэлж өргөжүүлэн, "Google Docs", "Google Maps"  зэрэг бүтээгдэхүүнийг шинээр зохион бүтээж, гаргасан билээ. 

2005 онд "Google" нь Энди Рубин (Andy Rubin)-ны зохион бүтээсэн "Android" үйлдийн системийг худалдаж авсан байна. 

Харин 2006 онд тус компани нь бид бүхний сайн танил болсон "YouTube" хуудсыг 1.65 тэрбум доллараар худалдаж аван, өөрийн охин компани болгосон билээ. 

Өдөр хоног өнгөрөх тусам "Google" улам бүр томорч, 2006 онд Колумбиа голын эрэг дагуу Орежон мужын Даллес хотод анхны өөрсдийн эзэмшлийн дата төвийг байгуулжээ. 

Тэд дата төвөө дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц шийдэл, өнгө төрхийг эрэлхийлэн бүтээсэн байна. Тиймдээ ч дэлхийн хамгийн тансаг дата төв гэгддэг юм. 

2008 онд хамгийн анхны Андройд үйлдлийн системтэй "HTC" гар утас зах зээлд нийлүүлэгдсэн байдаг. Өнөөдөр "Google Android" нь дэлхийн хамгийн алдартай үйлдлийн систем билээ. 

Тус онд "Google" компани нь "Google Chrome" вэб хөтчийг танилцуулсан бөгөөд энэ нь үр дүнгээ өгч, тэдэнд асар их мөнгийг авчирсан юм. 

2011 онд 10 жилийн турш тус компанийг удирдаж явсан Эрик Шмидт суудлаасаа бууж, "Google"-ийн шинэ ерөнхий захирлаар Ларри Пэйж томилогджээ. 

Ларри Пэйж ерөнхий захирал болсноор олон сонирхолтой санааг дэлгэж, жолоочгүй машиныг хүртэл зохион бүтээсэн боловч өдөр тутмын хэрэглээ, хүмүүсийн амьдралд хэрэгжих боломж, магадлал бага байв. Энэ нь жолоочгүй буюу автомат удирдлагатай машин бөгөөд ямар нэгэн осол аваараас урьдчилан сэргийлэх үүрэгтэйн дээр жолооч зөвхөн очих газраа хэлэхэд л хангалттай аж.

2012 онд тэд "Google" шилийг танилцуулсан юм. Энэ шилийг зүүснээр танд ухаалаг гар утас, компьютер хэрэггүй болох бөгөөд нүднийхээ хөдөлгөөний тусламжтайгаар бүхий л мэдээллийг хүлээн авах юм. Тус бүтээлийг 2014 онд худалдаанд гаргаж байв. 

Мөн тус компанийн ажилчид нууц лабораторидаа олон өвөрмөц зүйлс бүтээж байсны нэг нь контакт линз юм. Үүнийг зүүснээр чихрийн шижин өвчтэй хүний цусан дах сахарын хэмжээг тооцоолж харах боломжтой. 

Харин 2015 онд "Google"-ийг үүсгэн байгуулагч Ларри Пэйж, Сергей Брин нар хамтарч "Alphabet" компанийг байгуулж, ерөнхий захирлаар нь Ларри Пэйжийг томилжээ. 

Өдгөө "Google" компанийг Сундар Пичаи (Sundar Pichai) удирдаж, ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа юм. Харин түүний удирдлаган дор "Google" хиймэл оюун ухааныг судлан шинжилж, зохион бүтээх тал дээр ажиллаж байна. 

Мөн сонирхуулахад тэд 2017 оны сүүлчээр Лондон хотод "Google"-ийн асар том хэмжээтэй, оффис барьж эхлэхээр төлөвлөөд байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()