Бэлгэвчний тухай хачирхалтай баримтууд

Бэлгэвч анх бүтээгдсэн түүх нэн эртнийх бөгөөд хаанаас гарал үүсэлтэй, хүмүүс жирэмслэлтээс хамгаалах энэ аргыг хэзээнээс хэрэглэж эхэлсэн нь тодорхой бус. Өдгөө бэлгэвч нь зөвхөн хүсээгүй жирэмслэлтээс хамгаалаад зогсохгүй бэлгийн замаар дамжин халдварладаг өвчнөөс сэргийлэх түгээмэл хэрэгслийн нэг болсон билээ. Ингээд үүний талаарх төдийлөн танил бус баримтуудыг хүргэж байна.
Бэлгэвчний тухай хачирхалтай баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Веган бэлгэвч
Амьдралын өөр хэв маягийг баримтлагч цагаан хоолтнууд ч дотроо олон янз. Жишээ нь, веган л гэхэд жирийн цагаан хоолтнуудыг бодвол хамаагүй хатуу хэлбэр юм байна. Веганууд амьтны гаралтай ямар ч бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн мах төдийгүй сүү, өндөг, тэр бүү хэл зөгийн бал  ч иддэггүй юм байна.

Мөн тэд амьтны гаралтай бусад бүтээгдэхүүн, тэр дундаа арьсан болон савхин эдлэл, хувцас өмсдөггүй бөгөөд лабораторийн амьтад дээр туршсан гоо сайхны бүтээгдэхүүнийг ч хэрэглэхээс татгалздаг ажээ. Харин бэлгэвч тэдний хувьд ямар асуудал үүсгэж байна вэ гэвэл гол түүхий эд нь латекс байгаад хамаг учир оршиж байгаа бололтой. Учир нь дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа ихэнхи бэлгэвчүүд казеин буюу сүүний уургаас бүрдэж байгаа юм байна. Харин аз болоход Германы “Condomi” компани казейны оронд какао нунтаг ашигласан бэлгэвчийг гаргаж эхлээд байна.



2. Стандарт бэлгэвч томддог Энэтхэг эрчүүдийн зовлон 
Энэтхэг эрчүүдэд хэзээнээс бэлгэвч хэрэглэх асуудалтай байсаар иржээ. Дэлхийн улс орнуудын иргэдийн антопологи хэмжүүр ялгаатай байдаг бөгөөд 2006 онд явуулсан судалгаагаар энэтхэг эрчүүдийн дунд асуулга явуулахад 60 орчим хувь нь тэдний эр бэлэг эрхтэний хэмжээ одоогийн үйлдвэрлэгдэж байгаа стандарт бэлгэвчээс хэдэн см бага болохыг баталжээ. Тэгэхээр стандарт бэлгэвчтэй бэлгийн харилцаанд орсон тохиолдлуудын 20 хувь нь бүтэлгүйтсэн гэсэн үг юм.

Энэ байдал нь юун түрүүнд тус улсад ДОХ-ын халдвар тархах ноцтой аюулыг үүсгээд байгаа юм. Мөн 2015 онд Тайландын Эрүүл мэндийн яамнаас залуучуудын дунд бэлгийн замаар дамжин халдварладаг өвчлөлийн түвшин сүүлийн 10 жилийн дотор бараг тав дахин нэмэгдсэн хэмээн мэдэгдсэн. Энэ нь өсвөр насныхан жижиг размерийн бэлгэвч худалдан авахаас ичдэгтэй холбоотой юм байна.



3. Бэлгэвчний түргэн тусламж
Ийм нөхцөл байдал бодит амьдрал дээр нэгэнтээ киноны хэсэгт цухас дурдагдаж байснаас илүүтэй тархсан гэнэ. Ихэвчлэн тохиолдлын бэлгийн харьцааны үед ажиглагддаг энэ хандлага хосууд өрөөндөө ороод нөгөө ажлаа хийх гэтэл бэлгэвчний нөөц дууссанаас үүдэлтэй урган гарсан санаа ажээ. АНУ-ын Нью-Жерси коллежийн хоёрдугаар курсын нэгэн сэргэлэн оюутан Кайл Маккейб ийнхүү өөрийн бизнесээ эрхэлж эхэлжээ.

Тэрээр өглөө, өдөр, шөнийг үл ялган хэдхэн минутын дотор дуудлагаар бэлгэвч хүргэх үйлчилгээг өөрийн амьдардаг оюутны дотуур байрандаа хэрэгжүүлж эхэлсэн байна. Маккейб нэг бэлгэвчийг гурав, 10 ширхэгийг 15 доллараар хүргэдэг юм байна. Түүнчлэн бэлгэвч шаардлага хангаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй байх гэрээнд үйлчлүүлэгчдээрээ гарын үсэг зуруулдаг гэнэ.



4. Иддэг бэлгэвч
Иддэг бэлгэвч бол  Элвин Леунг Богийн бүтээл юм. Бэлгэвч нь төрөл бүрийн өнгө, хэмжээ, амттай гэх мэт олон янзаар үйлдвэрлэгддэг. Гэхдээ иддэг бэлгэвч саяхнаас бий болсон шинэ бүтээгдэхүүн ажээ. Хонконгийн нэгэн зоогийн газрын бизнес эрхлэгч Элвин Леунг Бо гэгч “Далайн эрэг дээрх секс” нэртэй хоолыг танилцуулжээ. Энэ ер бусын зоогний иж бүрдэлд иддэг замаг буюу каппагаар хийсэн ягаан өнгийн бэлгэвч, аморфофаллус коньяк багтах бөгөөд бэлгэвчийг шитаке мөөгийг үрж, нунтаг байдалд оруулж бэлтгэсэн “элсэн” дээр байрлуулжээ.



5. Бэлгэвч ба католик шашинтнууд
Дэлхий дээрх ихэнхи шашны номлол, баримтлалуудаас ялгаатай нь католик шашинтнууд төрөлтийг хязгаарлах, хянах бүхий л хэлбэрийг хатуу хориглодог байна. Үүнд, зөвхөн үр хөндөлт ч биш жирэмслэлтээс хамгаалах эм уух, бэлгэвч хэрэглэх зэрэг багтах юм байна. бэлгэвчийн талаарх энэ баримтлал олон жилийн турш мөрдөгдөж ирсэн ч пап лам XVI Бенедикт болон Францикс нар хэрэв бэлгэвчийг ДОХ гэх мэт бэлгийн замаар дамжин халдварладаг өвчнийг таслан зогсоохын тулд хэрэглэх бол ёс зүйд нийцнэ хэмээн мэдэгдсэн байдаг.

Ирландад 1979 он хүртэл бэлгэвч импортлох, худалдах хориотой байсан бөгөөд шаардлагатай тохиолдолд эмчийн жороор олгодог байв. Дөнгөж 1985 онд л Ирландын Засгийн газар сүмийн эрхтэн дархтнуудын эсэргүүцэл, уур хилэнг үл тоон бэлгэвчийг худалдаалахыг хуулиар зөвшөөрчээ.



6. Билл Гейтс ба бэлгэвч
Билл Гейтс бэлгэвчийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ нэгэнтээ зарласан байдаг. Буяны үйлсээрээ алдартай тэрбумтан эр 2013 онд шинэ, сайжруулсан бэлгэвчийн үйлдвэрлэлд 100 мянган долларын хөрөнгө оруулалт хийх бодолтой байгаагаа мэдэгджээ. Амлалтын зорилго нь бие сэтгэлийн таашаалыг дээд зэргээр хангах хэт нимгэн байхын зэрэгцээ аюулгүй байдлын баталгааг олгох төгс бэлгэвч үйлдвэрлэхэд оршиж байсан юм. Тэрээр ийм бэлгэвч жинхэнэ эрэлттэй байх болно гэдэгт итгэлтэй байгаа юм байна.



7. Бэлгэвч ба хууль
Ирланд улс бол бэлгэвч хэрэглэхийг хуулиар хориглодог байсан дэлхий дээрх цорын ганц улс биш юм. Эрх чөлөө, ардчилалын өлгий нутаг гэгдэх АНУ-д ч бэлгэвчинд таатай бус хандах тохиолдол байсан. 18 дугаар зууны үед хүмүүс бэлгэвчийг амьтны бүдүүн гэдсээр орлуулан ашигладаг байв. Гэвч 1839 онд Чарльз Гудиер гэгч хайлуулсан резин зохион бүтээснээр бэлгэвчийн үйлдвэрлэл цэцэглэн хөгжжээ.

1873 онд АНУ-ын Засгийн газар Комстокын хуулийг баталж шуудангаар сексийн холбогдолтой хэрэгсэл, эротик уран зохиол, секс тоглоом, бэлгэвч илгэхийг хууль бус хэмээн үзснээр эдийн засагт хүнд цохилт болж байсан юм. Бэлгэвчийн эсрэг энэхүү арга хэмжээ хэдэн 10 жилийн турш үргэлжилжээ. Биеэ үнэлэлт, янхандалтад сэжиглэгдэж байгаа хүнийг баривчлах үед биеэс нь бэлгэвч гарч ирвэл шууд гэмт хэргийн нотолгоо болох гэнэ.



8. Шинэчлэлийг нэвтрүүлэгч салбар
Эдийн засгийн ямар ч салбар шинэ зүйл, бүтээлийн эрэлд байнга гарч, эрэлхийлж байдаг билээ. Бэлгэвчийн үйлдвэрлэл ч үүний нэг бөгөөд хэдийгээр бэлгэвч нь нэгэн хэвийн стандарт хэмжээтэйгээр ихэвчлэн үйлдвэрлэгддэг ч бүх хүнд таарна гэж байдаггүй. Иймээс Германы иргэн Ян Винсент Краузе бэлгэвчийн шинэ төрлийг боловсруулжээ.

Энэ сонирхолтой, шинэчилсэн технологийн бэлгэвч нь спрейн тусламжтайгаар шүршихэд л хангалттай гэнэ. Краузын бүтээсэн бэлгэвчийг бэлгийн харьцаанд орохын өмнөхөн бэлэг эрхтэн дээрээ жигд цацахад л хангалттай гэнэ. Гэхдээ энэ бүтээгдэхүүний хамгийн гол дутагдал нь шингэн хамгаалалтын давхрага хатах гэж багагүй удах ажээ. Дунджаар 2-3 минут хатах гэсээр байтал романтик байдал унтарчих тохиолдол их гэнэ.



9. Олимпийн наадам ба бэлгэвч
Бэлгэвч бол Олимпийн наадмын салшгүй нэг хэсэг ажээ. Тодруулбал 2000 оны Сиднейн Зуны Олимпод 6582 эрэгтэй тамирчин өрсөлдсөн бөгөөд наадмын зохион байгуулагчид тэдэнд нийт 70 мянган бэлгэвч үнэгүй тараасан байтал /нэг хүнд 10 гаруй ширхэг оногдоно гэсэн үг/ дээр нь захиалгаар нэмж 20 мянган бэлгэвч авах шаардлага тавьсан байна. Мөн 2014 оны Сочигийн Өвлийн Олимпийн үеэр зохион байгуулагчид 100 мянган бэлгэвчийг нийт эрэгтэй тамирчдад тараажээ. Энэ нь нэг хүнд дунджаар 35 бэлгэвч ногдож байгаа юм.



10. Бэлгэвч ба хүйтэн дайн
Бэлгэвч бол үзэл суртлын тэмцэлийн хэрэгсэл мөн. Хүйтэн дайн нь хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн хачин үеийн нэг бөгөөд ЦРУ , КГБ гэх мэт тусгай албад дайснуудаа дарах төлөвлөгөө гаргахын тулд гар хумхилгүй ажилладаг байлаа. Тэдгээр төлөвлөгөөнүүд маш харгис хэрцгий, аймшигтай байсан ч нээлттэй, инээдтэй гэмээр ч схемүүд бас байх ажээ.

Батлагдаагүй эх сурвалжийн мэдээллээр бол ЦРУ-гийн удирдлагууд дунд дайсныхаа эсрэг сэтгэл зүйн дайралт хийх бодлогын хэрэгжилтэнд ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр агаарын бөмбөлөгийн тусламжтайгаар “АНУ-д үйлдвэрлэв. Дундаж хэмжээтэй” гэсэн бичигтэй аварга том хэмжээтэй бэлгэвчнүүдйиг хаях тухай асуудал яригдаж байсан гэдэг.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()