Аймшгийн киноноос устгагдсан жихүүдэс хүргэм хэсгүүд

Кино сонирхогчдоос авсан нэгэн судалгаагаар хүмүүсийн хамгийн ихээр үзэх дуртай киноны төрлөөр аймшгийн кино тодорсон байна. Энэ нь ч аргагүй бөгөөд аймшгийн кинонд гарах үйл явдлууд өөрийн эрхгүй хүний сонирхлыг татдаг нь нууц биш юм. Тэгвэл сэтгэл сэртхийлгэж, айдаст автуулах аймшгийн кинонуудын зарим хэсгийг үзэгчдийн хүртээл болголгүй хассан гэдгийг та мэдэх үү? Ингээд хамтдаа аймшгийн киноноос устгагдсан жихүүдэс хүргэм хэсгүүдийг хамтдаа үзэж, сонирхоцгооё.

Аймшгийн киноноос устгагдсан жихүүдэс хүргэм хэсгүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 "Army Of Darkness"

"The Evil Dead" киноны гурав дахь анги болж нээлтээ хийсэн "Army Of Darkness" кино гарсан даруйдаа олон мянган кино сонирхогчдыг дэлгэцийн өмнө уясан чанартай бүтээл болсон бөгөөд сонирхолтой нь бидний мэдэхгүй хэд хэдэн хэсгүүдийг киноноос хасч байжээ. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар киноны гурав дахь анги дээр эхний хоёр ангийн хэсгүүдийг давтаж гаргасан гэж үздэг байна. Тэд чухам ямар хэсгийг юуны учир хассан юм бол? 

14 "A Nightmare On Elm Street"

Кинон дээр хүүхдийн алуурчин болох Фредди Кругер (Freddy Kruger)-ийн тухай ээж нь Нэнсид бүх үнэнийг хэлдэг тухай гардаггүй бөгөөд энэ хэсгийг киноны найруулагч хасах шийдвэрийг гаргасан байна. Уг хасагдсан хэсгээр кино багийнхэн үзэгчдэд хүүхдүүдээ алдсан эх хүний сэтгэлийг харуулахыг зорьсон ажээ.

13 "Poltergeist"

Уг киног үзсэнээс хойш эзэнгүй байшин буг чөтгөртэй байдаг гэсэн мухар сүсэг хүмүүсийн толгойд бий болсон гэж ярих нь бий. Тэгтэл нь айдас, жихүүдсийг хүмүүст төрүүлж чадсан гэдэг утгаараа уг бүтээлийг кино шүүмжлэгчдийн зүгээс өндрөөр үнэлж байсан ажээ. Хором бүр үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлэх энэхүү аймшгийн кинонд айдас төрүүлэм олон хэсгүүд гардаг байна. Тухайлбал Диане (Diane)-г чөтгөр шалнаас тааз хүртэл татаж байгаа хэсэг гарах бөгөөд энэ хэсгийн зураг авалтыг цааш үргэлжлүүлж хийсэн хэдий ч, хүний сэтгэхүйд хэт их сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзээд хассан байна. 

"Poltergeist"

12 "The Babadook"

2014 онд нээлтээ хийж, олны хүртээл болсон уг кинон дээр бяцхан хүү үргэлж хэрэг тарьж, ээжийгээ зовоож байгаа нь үзэгчдийн дургүйг ихэд хүргэсэн бөгөөд түүний үл мэдэгдэх хачин зүйлтэй холбоо тогтоож байгаа хэсэг дээр илүү аймшигтай зүйлийг гаргах гэж байсан хэдий ч, кино багийнхан эцсийн шийдвэрээ гаргахдаа тэрхүү хэсгийг хасч гаргахаар болсон байна. Харин киноны DVD хувилбар дээр уг хассан хэсгийг оруулсан бөгөөд хүү ээжийгээ машинаар ирж, өөрийг нь авахыг хүлээж байх үед нэгэн хачирхалтай зүйл тохиолддог байна.

"The Babadook"

11 "The Devil’s Rejects"

Найруулагч Роб Зомби (Rob Zombie)-ийн найруулж, олонд хүргэсэн кинонууд бүгдээрээ цус, аллага гээд харгис хэрцгийллийг ил гаргасан хэсгүүд их байдгаараа алдартай байдаг билээ. Тэр ч үүднээсээ "The Devil’s Rejects" кинонд дээр дурдсан хэсгүүд олон гарах бөгөөд кино багийнхан ярилцаж байгаад, эмнэлэгт сувилагчийн хүзүүг тас татан хаяж байгаа хэсгийг гаргахгүй байхаар шийдвэрлэсэн байна. 

10 "Paranormal Activity"

Амьдралд дэндүү ойр хийгдсэн аймшгийн кино гэсэн дүгнэлтийг хүмүүсээс авах болсон уг киноны анги бүр дээр сэтгэл сэртхийлгэм хэсгүүд олон гардаг нь нууц биш юм. Харин 2007 онд гарсан ангийн төгсгөл дээр гол дүрийн бүсгүй сүнсэнд эзэмдүүлж, хайртай залуугаа хана руу шидэж байгаагаар дуусдаг бөгөөд энэ нь зөвхөн кино театруудаар гарсан хувилбарт зориулсан төгсгөл юмсанж. Харин сүүлд "DVD"-ээр гарсан хувилбар дээр бүсгүй сүнсэнд эзэмдүүлж, дараа нь нөхрөө хутгалж, амь насыг нь хөнөөж байгаагаар кино төгсдөг байна.

9 "The Sixth Sense"

Найруулагч М. Найт Шьяамалан (M. Night Shyamalan) уг киног найруулахдаа хэд хэдэн хэсгүүдийг хасахаар шийдвэрлэсэн нь кино гарсны дараа олон хүний сэтгэл санаанд хэт их нөлөөлөх зүйл болохвий гэсэндээ сэрэмжилсэн гэдэг. Тухайлбал жүжигчин Брюс Уиллис (Bruce Willis) бяцхан хүүтэй тоглоомон цэргүүдийн тухай ярилцаж буй хэсгийг хасч байжээ.

8 "The Ring"

Энэхүү киног үзсэнээс хойш олон хүн хуурцаг сонсохоос татгалзсан гэж ярих нь бий. Учир нь кинон дээр нэгэн хуурцаг байх бөгөөд тэрхүү хуурцгийг үзсэн хүн бүр үхэж байгаа тухай гардаг байна. Кинонд өсвөр насны хүүхдүүдийг бэлгийн дарамтанд оруулагч Крис Күүпер (Chris Cooper)-ийн хэд хэдэн хэсгүүдийг хассан бөгөөд энэ нь хэтэрхий сэтгэл санаанд нөлөөлөхүйц гэж кино багийнхан үзсэн байна. Харамсалтай нь киноны хассан хэсгүүдийг олон нийтэд ил болгоогүй ажээ.

"The Ring"

7 "The Descent"

Хэтэрхий цус, нүж гаргасан хэмээн хүмүүсийн шүүмжлэлд өртөөд байсан уг кино 2006 онд нээлтээ хийж байсан билээ. Киноны төгсгөлийг хэд хэдэн хувилбартайгаар хийсэн бөгөөд киноны гол дүр болох Сара (Sarah) харгислал, хэрцгийллээр дүүрэн ертөнцөөс ангижрахыг хүсч буйгаар киног төгсгөхийг эхэндээ найруулагч хүсч байсан хэдий ч, Их Британид нээлтээ хийсэн киноны хувилбар дээр тэс өөрөөр киноны төгсгөлийг хийсэн болохоо үзэгчдэд толилуулсан байна.

6 "Alien"

Кино шүүмжлэгчдийн зүгээс хамгийн шилдэг кинонуудын нэгээр зүй ёсоор "Alien"-ийг нэрлэдэг бөгөөд яах аргагүй кино урлагийн салбарт шинэ өнгө аяс, хөгжил авчирсан кино юм. Кинон дээр харийн амьтны биеийг бүхэлд нь харуулалгүй дараа дараагийн ангиудыг үзэх гэсэн хүмүүсийн дунд хүлээлт үүсгэж, зөвхөн зарим хэсгийг нь харуулсан гэдэг. Харин интернет орчинд цацагдсан энэхүү хувилбар дээр харийн амьтны биеийг бүхлээр нь гарган харуулжээ.

5 "The Silence Of The Lambs"

Оскарын кино наадмаас 5 шагналыг авсан уг киног кино урлагийн салбар дахь сор бүтээлүүдийн нэг гэж уг салбарынхан дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг байна. Хэдий тийм ч гэлээ, уг бүтээл дээр гарах сэтгэл сэртхийлгэм хэсгүүдийг найруулагч кино багийнхантай ярилцаж байгаад хассан ажээ. Тухайлбал Распал (Raspal)-ийн толгойг Кларисс (Clarisse) олж буй хэсгийг DVD-ээр гарсан хувилбар дээр гаргадаг бол кино театруудаар нээлтээ хийсэн хувилбар дээр энэ хэсэг огт байдаггүй байна.

"The Silence Of The Lambs"

4 "The Exorcist"

Таны амьдралдаа үзэж байсан хамгийн аймаар санагдсан кино юу вэ? гэх асуултын хариултанд 10 хүн тутмын 8 нь "The Exorcist" хэмээн уг киног нээлтээ хийж, гарсны дараахан хариулж байжээ. Энэхүү аймшигтай, жихүүдэс төрүүлэм киноны "DVD" хувилбар дээр Реган (Regan) шатнаас аалз шиг явж, буудаг бөгөөд харин театруудаар гарсан хувилбар дээр ийм хэсэг байдаггүй байна. Энэ шийдвэрийг киног найруулсан найруулагч болох Уиллиам Фриедкин (William Friedkin) гэх эрхэм гаргаж байжээ.

"The Exorcist"

3 "The Fly"

"The Fly" кино нь яахын аргагүй найруулагч Дэвид Кроненберг (David Cronenberg)-ийн найруулсан бүтээлүүдээс хамгийн алдартайд тооцогдох бөгөөд түүнээс гадна жүжигчин Жефф Голдблум (Jeff Goldblum)-ийн тоглосон кинонууд дотроос түүнд асар их нэр хүнд авчирсан кино болсон гэдгээрээ ихээхэн онцлог бүтээл болсон юм. Харин киноноос нэгэн чухал хэсгийг хассан бөгөөд та бүхэн доорх бичлэгнээс чухам ямар хэсгийг хассан болохыг үзэх боломжтой.

2 "The Shining"

Жихүүдэс төрүүлэм энэхүү кино 1980 онд нээлтээ хийж байсан бөгөөд кинон дээр гарах ёстой байсан хоёр ч хэсгийг хасчээ. Киноны гол дүрүүдийн нэг болох Жэк бөмбөгний зурагны өөдөөс харж, инээж байгаа болон хосууд амжилттай зугтаж байгаа хэсгүүдийг хоёуланг нь хассан бөгөөд энэ нь киноны логик утгыг алдагдуулна гэж үзсэнтэй холбоотой аж.

"The Shining"

1 "The Thing"

1982 онд найруулагч Жон Карпентер (John Carpenter)-ийн найруулж, олны хүртээл болгосон "The Thing" кино нь сайн, муу олон шүүмжлэлийг хүртсэн билээ. Киноны төгсгөл ойлгоход бэрх байдалтай төгсдөг бөгөөд илүү ойлгомжтой төгсгөх байсан хэдий ч, тэрхүү хэсгийг хассан байна. Ингээд хамтдаа хэрхэн төгсгөж болох байсныг хүлээн авч үзэцгээе. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()