Шинээр хивс худалдан авахдаа анхаарах 10 зүйл

2016-10-10, 11:40
17,655

Хивс хивсэн бүтээгдэхүүн нь байгаа орчин тойрондоо зохицож харагдаж байх ёстой. Та  шинээр хивс худалдан авах нь  өөртөө болон гэр бүлдээ том хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг юм. Худалдан авалт хийхээс өмнө танай гэрийн хаана, ямар хэмжээтэй хивс таарах вэ гэсэн асуулт гарч ирнэ.  Байрныхаа тавилга, тохижилтонд таарсан хивс сонгох нь чухал юм. Худалдан авсан хивс нь таны тавилга цаашлаад танай гэрийн болон амьдралын тань нэгэн хэсэг болох юм. Ингээд танд шинэ хивс худалдан авахдаа анхаарах доорх зөвлөгөөнүүдийг өгч байна.

Шинээр хивс худалдан авахдаа анхаарах 10 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өөрийн мэдрэмж

Танд тодорхой сонсогдож байж магадгүй. Гэхдээ хамгийн түрүүнд шинэ хивс сонгохдоо анхаарах зүйл бол өөрийн сонголтын мэдрэмж хамгийн чухал юм. Та  цэвэр ноосон, өндөр нягтаршилтай хивс худалдаж авбал  сонгосон хивстэйгээ удаан сэтгэл ханамжтай амьдрах болно. Тэгэхээр хамгийн түрүүнд анхаарах зүйл бол  худалдаж авах гэж буй хивс танд үнэхээр таалагдах явдал юм.

Өөрийн мэдрэмж

2 Байнгын цэвэрлэгээ

Бүх төрлийн хивс нь байнгын тогтмол цэвэрлэгээг шаардаж байдаг. Хэрэв таны хивс ноосон байгалийн гаралтай бол хуурай цэвэрлэгээ өдөр тутамдаа хийж байх нь чухал. Та хивсээ жилдээ 2 удаа юм уу дор хаяж 1  удаа гүн цэвэрлэж байгаарай. Цэвэрлэгээний материалаа хүртэл зөв сонгох нь чухал юм. Зарим хивс орцоосоо шалтгаалан бусад хивснээс илүү цэвэрлэгээ шаардах тохиолдол ч бий.

Байнгын цэвэрлэгээ

3 Ашиглалт, зориулалт

Таны гэр бүлд шалан дээр суудаг, магадгүй тоглодог бяцхан гишүүн байдаг уу? Таны өрөөтэй чинь төгс нийцэх хивс хэрэгтэй юу? Тэгвэл үс намтай буюу нэгэн жигд нэхээстэй хивс хүний хөл хөдөлгөөн ихтэй газар байршуулахад илүү тохиромжтой байдаг бол, өндөр үстэй буюу нэгэн жигд бус олон төрлийн нэхээстэй хивс нь хүний хөл хөдөлгөөн багатай газар илүү тохиромжтой байдаг.

Ашиглалт, зориулалт

4 Өрөөний сонголт

Мэдээж та өрөөнийхөө хэр том бэ гэдгээс шалтгаалан хивс дэвсэх шалны хэмжээгээ тооцоолох хэрэгтэй. Хэрэв та гал тогоондоо хивс авахаар шийдсэн бол хивсэн дээр сандал ширээ тавих хэсгээ тооцоолох хэрэгтэй. Хэрэв та зочны өрөөндөө хивс авах бол өрөөний тавилга, цөнхны хөшиг, ханын өнгөнд зохицсон  том хэмжээтэй хивс тохиромжтой. Үүдэн хэсэгтээ хивс сонгох бол урт нарийн хэмжээтэй нь илүү зохимжтой. Унтлаганы өрөөнд 2-3 ширхэг хивс ороо тойруулан доор нь тавих нь тохиромжтой харагддаг. Хаалганы доор хивс дэвсэх нь хаалгыг онгойлгож хаахад гацаах тул тохиромжгүй юм.

Өрөөний сонголт

5 Амьдралын хэв маяг

Бүх амьдралын хэв маяг, зуршилд тохирсон хивс гэж байхгүй. Иймээс таны худалдан авсан хивс тань таны өрөөнд хэр их зай эзэлж байгаа вэ гэдэг нь чухал. Танд хүүхэд эсвэл тэжээдэг амьтан байгаа юу? Хэрэв тийм бол цэвэрлэхэд амархан байх богино үслэгтэй хивс сонгох нь зүйтэй учир нь толбо арилгахад болон налсан үс сэргэхдээ амархан байдаг. Цэвэр ноосон хивс нь агаарын солилцоо, дулааны балансыг тэнцвэржүүлдэг онцгой шинж чанартай тул  та гэр бүлийн гишүүдийн эрүүл ахуйд сайн нөлөөтэй ба гэрийн санхүүд ч хэмнэлттэй юм.

Амьдралын хэв маяг

6 Хивсний мэдрэмж

Хүмүүсийн хивс сонгох анхдагч шалтгаануудын нэг бол хивсэн дээр гишгэж үзэх мэдрэмж юм. Танд тах тухыг мэдрүүлж чадах хивс сонгох хэрэгтэй. Хивсний үслэг нь зөөлхөн байх ёстой. Ялангуяа хүүхэд багачууд дээр нь сууж тоглоход зөөлхөн тухтай байх ёстой.

Хивсний мэдрэмж

7 Хээ, загвар дизайн

Хэрэв та хивс худалдан авахдаа их мөнгө зарцуулахаар шийдсэн бол хамгийн зөв сонголт бол дахин давтагдахгүй, өөрийн хүссэн өнгө загварын хивсийг тусгай захиалгаар үйлдвэрлүүлж болох юм. Магадгүй та хэзээ нэгэн өдөр энэхүү хивсээ үр хүүхдэдээ өвлүүлэн ч өгч болно шүү дээ. Орчин үеийн хээ угалзтай хивснүүд өрөөг тань илүү сайхан өнгөлөг харагдуулж болох ч магадгүй тэрнээс өөр шинэ загварын хивс гарч ирж таны хивсны дизайныг хуучруулж болно.

Хээ, загвар дизайн

8 Хивсний хэмжээ

Та өөрийнхөө хивс дэвсэх өрөөгөө хэмжсэнээр хивсээ худалдан авахаас өмнө хэмжээгээ мэдсэн байна гэсэн үг. Бүх өрөөгөө хивсээр дүүргэх нь тохиромжгүй, эсвэл өрөөндөө хэтэрхий жижиг хивс дэвсэх нь мөн л тохиромжгүй. Та зөв л хэмжээгээ сонгох ба өрөөндөө хөл нүцгэн явах хэсэгтээ дэвсэх нь хамгийн зөв юм.

Хивсний хэмжээ

9 Орчны зохицол

Хэрэв та ойрын хугацаанд нүүхээр төлөвлөж буй бол шинэ орчинд тань зохицох тухай хүртэл бодолцох ёстой юм. Шинээр нүүж орсон гэр тань хуучин гэрээс тань том ч бай жижиг ч бай бүх талаар бодолцон дундаж хэмжээг сонговол илүү тохиромжтой юм.

Орчны зохицол

10 Хивс ба чимэглэл

Хивсний өнгөний хувьд гэрийн бусад чимэглэл, тавилгатай зохицож байх ёстой. Бараан өнгийн тавилгатай бол байгалийн өнгөтэй хивс илүү тохирно. Шинэ хивс худалдан авах нь их том шийдвэр гэдгийг дахин сануулья.

Хивс ба чимэглэл

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.