Зөвхөн Хойд Солонгост харж болох зүйлс

Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа өнөө үед, тухайн улсад очиж үзээгүй байсан ч, бид тодорхой хэмжээгээр улс орнуудын тухай мэдээлэлтэй болсон байдаг. Хүнд хатуу дэглэм, дектатуртай гэгддэг Хойд Солонгос улс нь бидний боддог шиг амьдрахад хэцүү орон уу, эсвэл таатай юу гэдгийг тодруулах үүднээс бид та бүхэндээ дараах 10 баримтыг хүргэж байна. 

Зөвхөн Хойд Солонгост харж болох зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Календар

Хойд Солонгос улс нь 1997 онд анхны календараа гаргаж байжээ. Гэсэн ч тэд БНАСАУ-ыг үндэслэгч, удирдагч Ким Ир Сен (Kim Il Sung)-ний мэндэлсэн өдөр буюу 1912 оноос хойших өдрийг календарт тэмдэглэж, өдгөө 106 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм. Эл календар нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэг хэсэг нь анхны удирдагчийн мэндэлсэн өдрөөс хойш өнөөг хүртэл тоологдох бол, нөгөө хэсэг нь одоогийн цаг хугацааг заадаг аж. 

Календар

2 Ангилал

1957 онд Хойд Солонгос улсын засгийн газраас улс орны хүн амыг "үнэнч" - (улаан лооль), "жирийн" - (алим), "дайсагнал" - (усан үзэм) хэмээх гурван ангилалд хуваасан бөгөөд тэдгээр нь дахин 50 бүлэгт хуваагддаг. 

  • Улаан лооль - БНАСАУ-ын улаан нам болон, улс төрийн албат, цэргүүд тус "үнэнч" ангилалд багтана.
  • Алим - Жирийн ард иргэд
  • Усан үзэм - Хууль зөрчсөн хүмүүс

Хүн бүрийг тодорхойлсон эдгээр статус нь тэдний хувийн файлд бүртгэгдсэн байдаг. Тэд үүний тусламжтай ажил, сургуульд орох, аливаа асуудлыг шийдвэрлэдэг аж. 

Ангилал

3 Зам

БНАСАУ-д хатуу хучилттай авто зам нийт газар нутгийн 8-аас илүүгүй хувьд байдаг. Учир нь тус улсад хүн бүр машин унах боломжгүй бөгөөд зөвхөн цэргийн нөлөө бүхий, том албан тушаалтнуудад л автомашин хөлөглөдөг гэнэ. Харин жирийн иргэдийн хувьд, шороон замаар унадаг дугуйтай зорчих нь элбэг.
 

Зам

4 Замын цагдаа

Замын дүрэм, ачааллын хувьд тус улс нь харьцангуй тайван бөгөөд гэрлэн дохио байдаггүй. Энэ нь магадгүй тухайн улсад автомашинтай хүн цөөхөн байдагтай нь холбоотой болов уу. Замын цагдаа нар нь эмэгтэй хүмүүс байх ба тэд 26 наснаас доош, бас гэрлээгүй байх ёстой гэнэ. Харж байгаачлан цагдаа нар тусгай зориулалтын газар зогсдог.

Замын цагдаа

5 Сансрын агентлаг "НАДА"

Хойд Солонгос улсад сансрын хайгуулын ажил 80-аад оноос эхэлсэн. Улмаар 2013 онд "NADA" сансрын агентлагийг үүсгэн байгуулж, байгууллагын логог дэлхий нийтэд танилцуулсан байдаг. Таны харж байгаачлан, энэ нь "НАСА"-гийн алдартай логотой ижилхэн бөгөөд нэр нь ч мөн төстэй. Хүмүүс үүнийг АНУ-тай дайсагнаж байна хэмээн үзэх нь бий.

Сансрын агентлаг "НАДА"

6 Агуу Ким Чен Ир

Анхны удирдагчийн хувьд, тэрээр маш этгээд стиль, үзэл баримтлалтай хүн байсныг бид тодорхой хэмжээнд гадарлах биз ээ. Гэвч түүнийг бурхнаас илгээсэн хүн гэдгийг төдийлөн мэдэхгүй болов уу. Түүний төрөх тэмдэглэлд бичигдсэнээр, удирдагчийг төрөх агшинд шөнийн тэнгэрт тодоос тод од гялалзаж, давхар солонго татсан хэмээдэг. Түүгээр ч зогсохгүй, удирдагчийг нас барах үед, цасаар шуурч, төрсөн газар болох Пектусан уулын орчим газар чичирхийлсэн гэж хэвлэлээр мэдэгдэж байжээ. 

Агуу Ким Чен Ир

7 Ганц эвэрт оршин байдаг

Хамгийн хачирхалтай нь бидний үлгэр домогт гардаг зохиомол амьтан хэмээн боддог ганц эвэртийг, тус улсад бодитоор оршин байдаг мэтээр итгэж амьдардаг. Учир нь Пхеньян хотын орчмоос тус амьтантай төстэй олдвор олдож байсан төдийгүй хүн бүхэн л ганц эвэрт бодит гэх төсөөлөлтэй болсон аж.

Ганц эвэрт оршин байдаг

8 Ид шидийн эм

Хойд Солонгос улсын эрдэмтэд дэлхий нийтийг цочроогоод байгаа "Эбола" вирус болон "ДОХ" өвчнийг эмчлэх шидэт эмийг гаргасан тухайгаа зарлаад амжжээ. Зөвхөн тус өвчнүүд гэлтгүй толгой өвдөх, бие салганах гэх мэт өвчний үед ч хэрэглэж болох гэнэ. Эмийн найрлаганд улаан хүн орхоодой болон цагаан алт оржээ. 

Ид шидийн эм

9 "Ариранг" фестивал

Тус улсад 100 мянган хүний багтаамжтай, урлаг спортын стадиум байдаг аж. Тэд тус байгууламжинд алдартай "Ариранг" фестивал болон олон хөгжмийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг бөгөөд үүнийгээ телевизийн шууд нэвтрүүлгээр цацдаг байна.

"Ариранг" фестивал

10 Хойд Солонгос бол аз жаргалтай орон

Хойд Солонгос улс нь өөрсдийгөө БНХАУ-ын дараа орохуйц аз жаргалтай орон хэмээн боддог. Энэ нь мэдээж тэдний төр, засгийн газрын бодлоготой холбоотой бөгөөд иргэддээ ч мөн үргэлж инээмсэглэж явахыг тулган шаарддаг гэнэ.

Хойд Солонгос бол аз жаргалтай орон

Харин та үүнтэй санал нийлэх үү?

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()