1
Жозеф Киттингер
Скайдайверууд буюу өндрөөс доош үсрэх спортын хамгийн шилдэг тамирчдын нэг бөгөөд 1960 онд 31300 метрийн өндрөөс шүхэртэй үсэрч байжээ. Тухайн үед түүний гарны бэхэлгээ ажиллахаа больсон бөгөөд гар нь хавдаж эхэлсэн ч газардсаны дараа хавдар нь буусан байна.
2
Райнхольд Месснер
Райнхольд Месснер — Дэлхийн хамгийн алдартай уулчин юм. Тэрээр 1978 онд амь насаа дэнчин тавин 8000 метрийн өндөрт гарсан анхны хүн болсон байна. Райнхольд Эверестийн оргил дээр хүчилтөрөгчийн баллонгүй гарсан ажээ. 1980 онд тэрээр энэ алхмыг дахин ганцаараа хийсэн бөгөөд үүнээс хойш энэхүү аюултай үйлдлийг хэн ч хийхийг зориглоогүй байна.
3
Уилъям Трабриж
Дэлхийн хамгийн шилдэг фридайверуудын нэг болох түүний хувьд олон гайхалтай амжилтуудын эзэн юм. Фридайвинг нь усны гүн рүү шумбах спортын төрөл юм. Фридайвингийн спортоор хичээллэхэд уушигны багтаамж сайтай байхаас гадна амьсгаагаа түгжиж, зөв хувиарлах чадвартай байх нь чухал юм. Харин тэрээр ус руу 101 метрийн гүнд шумбан орж рекордыг эвдэж, хамгийн зоригтой хүмүүсийн тоонд багтжээ.
4
Жон Стапп
Жон Стапп нь АНУ-ын агаарын нисэх хүчний хүнд сорилтуудыг олон өдрийн турш хичээсний үр дүнд давж гарсан бөгөөд хамгийн сүүлийн шалгуураар хавиргаа хугалаж, нүднээс нь цус гарч байсан ч тэрээр эсэн мэнд амьд гарч чаджээ. Түүний энэ их зоригийг тухайн үеийн Америкийн нисэх хүчний командлагчид биширч байсан юм.
5
Филипп Пти
Филипп Пти - Францын олсон дээр алхагч тэрээр “Олсон дээрх хүн” хэмээх баримтат кинонд тоглож, өөрийн дүрийг мөнхөлж байжээ. 1974 онд ихэр байшингийн хооронд татсан олсоор гарсан байна. Филипп болон түүний багийнхан хамтдаа байшин дээр гарч, нэг дээврээс нөгөө дээвэр хүртэл олсоо татжээ. Пти 45 минутын турш олсон дээр байсан бөгөөд түүнийг аюултай зүйл бусдад сурталчилсан хэмээн үзэж баривчилсан байна. Төд удалгүй түүнд Төв Цэцэрлэгт хүрээлэнд үзүүлбэр үзүүлэхийг зөвшөөрснөөр ямар нэгэн ял шийтгэл ноогдуулаахгүй байна.
6
Жордан Ромеро
Эверестийн оргил дээр гарсан хамгийн шилдэг ууланд авирагчдын нэг юм. Хамгийн анх тэрээр 14 настай байхдаа Эверест рүү авирч байсан байна. Ийнхүү түүнийг гарсны дараа өсвөр насны хүүхэд энэ төрлийн аюултай алхмыг хийж болох талаар яриа гарч байжээ. Харин Хятадын засгийн газар тэр дор нь 18-аас доош насны хүн Эверест рүү гарахыг хориглосон шийдвэр гаргасан байна.
7
Мартин Стрел
Мартин Стрел - Славяны холын зайны сэлэгч тэрээр сэлэлтийн төрлөөр нэлээд их амжилтуудыг гаргаж Дунай, Миссипи, Янц, Амазон зэрэг томоохон голуудыг хөндлөн сэлж, туулж байжээ. Мартин өдөрт 8,5 км газар сэлээд зогсохгүй наранд түлэгдэж, давалгаанд туугдаж, загасанд хазуулж байсан байна. Стрелийн багийнхан голын ус руу хувин цус асгадаг байсан бөгөөд энэ нь загасны анхаарлыг сарниулдаг байжээ. Харин Мартин өөрийн стрессийг тайлахын тулд өдөрт 2 шил дарс уудаг байсан байна.
8
Ален Бомбар
Ален Бомбар - Резинэн завиар Атлантын далайг гаталсан цорын ганц хүн юм. Тэрээр сэлүүр, Шекспир болон Монтений ном зэргийг энэхүү аялалдаа авч явсан байна. Хүн төрөлхтний амьдралын боломжийг судлахыг зорьж, загас болон нялцгай биетнээр хооллож байсан тэрээ 65 хоногийн дараа 25 кг жин хассанаар Барбадост хүрчээ.
9
Фелисити Эстон
Антарктидыг ганцаараа гатласан анхны эмэгтэй гэдгээрээ алдартай болсон түүний хувьд өөрийн бүх хэрэгслийг чарган дээр авч явж байсан бөгөөд түүний аялал 59 хоногийн турш үргэлжилж, 1700 км замыг туулсан байна. Аялалынхаа туршид тэрээр өөрийн сэтгэгдлийг твиттер хуудаснаа хуваалцаж байсан ажээ.
10
Льюис Пью
Льюис Пью - Холын зайнд, дэлхийн хамгийн томоохон гол, мөрөн, нууруудаар сэлэлт хийсэн цорын ганц тамирчин юм. 2005 болон 2007 онд тэрээр Хойд мөсөн туйл болон Антарктидыг зөвхөн сэлэлтийн малгай, усны хувцас болон шилтэй туулсан байна. Сэлэхийн өмнө өөрийн биеийн дулааныг 38,3 градус болгосныхоо дараа сэлэлтээ эхлэдэг байна. Харин Антарктидад сэлсний дараа түүний биеийн дулаан цельсийн 33 градус хүртлээ буурчээ. Бусад сэлэлтийн тамирчид аварга загаснаас айдаг бол тэр далайн гахайгаас их болгоомжилдог байна.