Алдартай кинонд нуугдсан “далд” утгатай зөгнөлүүд

Урлаг урлагийн дотроос хамгийн гайхалтай нь "кино урлаг" юм. Энэ нь бидэнд ухаарал, сургамжыг хайрлахаас гадна адал явдал, аз жаргалын ертөнцөөр аялуулдаг билээ. Харин бид гайхалтай уран бүтээлүүдийг олон дахин үздэг хэрнээ утга санааг нь бүрэн гүйцэт ойлгохгүй, далд зөгнөлүүдийг нь анзааралгүй үлдээсэн байх юм. Ингээд хамтдаа алдартай кинонуудын ард нуугдсан итгэмээргүй далд зөгнөлүүдтэй танилцъя. 

Алдартай кинонд нуугдсан “далд” утгатай зөгнөлүүд

1 "Inception"- Кино доторх кино

Уран зөгнөлт, шинжлэх ухаан төрлийн "Inception" уран сайхны кино нь биднээс багагүй ухаан, анхаарлыг давхар шаарддаг. Тус киног тухлан сууж, үйл явдал бүрийг нь эргэцүүлэн бодохгүй бол ойлгоно гэдэг бэрх билээ. Харин үүнийг сайн бодоод үзвэл кино бүтээгчид "Inception" кино дотор ахин кино бүтээсэн юм. Гол дүрийг бүтээсэн Кобб буюу Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio) бол энэ бүхний гол удирдагч, хэзээ яаж дуусахыг шийдэх найруулагч нь бол Еамес буюу Том Харди (Tom Hardy) шатрын хүү мэт бүх зүйлд оролцож, тэмцэх жүжигчин, Ариадна буюу Эллен Пейж (Ellen Page) нь үйл явдал бүрийн зохиолч гэхчлэн тус уран бүтээлд гарах дүр бүр нь кино доторх киног бүтээхэд гар бие оролцох багийнхан мэт ойлгогдоно.

"Inception"- Кино доторх кино

2 "Spiderman"- Өөрчлөлт

"Spiderman" киног үзэж байгаагүй хүн ховор билээ. Харин энэхүү уран бүтээлийг туурвигчид Петр Паркер (Peter Parker)-ийн өөрчлөлт, хувиралтыг өсвөр насны хүүхдийн бэлгийн бойжилттой зүйрлүүлж гаргаж ирсэн байна. Петр анхандаа өөрийн хувирлыг харж айж балмагдан, юу хийхээ ч мэдэхгүй болдог. Энэ үед гэр бүлийнхэн нь түүнд зовниж байсан төдийгүй эцэс сүүлд нь тэрээр хэн байх ёстойгоо ойлгож, нэг ёсондоо өөрийгөө олдог. Харин өсвөр насны хүүхэд бүрт энэхүү байдал тулгардаг бөгөөд тэдний бэлгийн бойжилт ид өрнөж, сэтгэл санааны хувьд тогтворгүй, ямар нэгэн алхам хийх зориггүй байсаар багагүй хугацааг өнгөрүүлсний эцэст хэвийн байдалдаа шилжиж, цоо шинэ хүн болдог. Яг үүнтэй адилаар "Хүн Аалзын өөрчлөлт"-ийг харуулсан байна. 

"Spiderman"- Өөрчлөлт

3 "X-Men"- "Хүний эрхийн хууль"

"X-Men" киноны анхны загвар, ноорог нь 1960-аад оны эхээр бичигдсэн байдаг. Тухайн үед хүний эрхийн хууль хангалттай түвшинд хөгжөөгүй байсан боловч тэд зохиол дээрээ хуулийг тод томруунаар гаргаж, асуудалтай талыг нь өгүүлж өгдөг. Тус уран бүтээл нь 2000 онд дэлгэцнээ гарч, шуугиан тарьж байсан бөгөөд уран бүтээлд тусгаж өгсөн хүйсийн цөөнх байдал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхал зэрэг нь өнөө үед хурц асуудлын нэг байсан хэвээр байгаа билээ. 

"X-Men"- "Хүний эрхийн хууль"

4 "The Matrix"- Зөгнөл

Дэлгэцнээ гарсан даруйдаа шуугиан тарьж, дэлхий нийтийг байлдан дагуулж байсан "The Matrix" кино нь 1999  оны 3-р сард нээлтээ хийж байжээ. Харин тус киноны үйл явдлын дундуур Нео буюу Киану Ривз (Keanu Reeves)-ийн пасспорт харагдаж өнгөрөх бөгөөд паспортын дуусах хугацаа нь 2001 оны 9-р сарын 11 байв. Мэдээж 9-р сарын 11 нь АНУ-ын түүхэнд хараар тэмдэглэж үлдэн, олон мянган хүний амийг авч одсон аймшигт халдлага гарсан өдөр билээ. Үнэхээр хачирхалтай тохиолдол төдийгүй энэ нь ямар нэгэн зүйлийг зөгнөсөн мэт санагдана. 

"The Matrix"- Зөгнөл

5 "Groundhog Day"- Гэгээрэл

Киноны үйл явдал, гол дүр болох цаг агаарын хөтлөгч залууд учир нь үл олдох зүйлс тохиолдож буйгаар эхэлнэ. Залуу өдөр бүр дахин дахин давтагдах нэг өдрөөр амьдрах бөгөөд энэ бүхнийг хэрхэн хэвийн байдалд оруулах арга замыг олж мэдэхээр тэмцэнэ. Гэвч үнэндээ тус аргыг олох биш, залуу өөрийгөө олоход гол зангилаа оршиж байгаа юм. Буддын сургаальд "улиран өнгөрөх өдөр бүрийг шинэ мэтээр ойлгож, цоо шинээр өнгөрүүлэх нь гэгээрэлд хүргэх зам" хэмээдэг бөгөөд үүнтэй утга санаа ижлээр, тус киноны гол санааг гаргаж өгсөн байдаг юм. 

"Groundhog Day"- Гэгээрэл

6 "The Lord of the Rings"- Бүхнийг эрхшээгч

"The Lord of the Rings" кинон дээр Сауроны нүд нь бүх зүйлсийг харж, дэлхий нийтийг өөрийн мэдэлд оруулахыг хүсэгч мэтээр дүрслэгддэг билээ. Харин тус нүдийг АНУ-ын мөнгөн тэмдэгт болох доллараас харж болох төдийгүй энэ нь бүхнийг эрхшээгч, дэлхийг өөрийн хүчинд автуулах гэсэн давхар утгыг илтгэдэг байна. Тус кино багийнхан үүнээс санаа авч, киногоо бүтээсэн гэдэг билээ. 

"The Lord of the Rings"- Бүхнийг эрхшээгч

7 "Toy Story 3"- Еврейчүүдийг хомроглон устгах

Алдарт "Toy Story" цувралын 3 дугаар ангид нь тоглоомууд цэцэрлэгт хүрч ирэн, аймшигт халдлагатай нүүр тулж, түүнээс гарах арга зам эрэлхийлж, тэмцэж байгаа нь харагддаг. Харин тус үзэгдлийг Фашистууд Еврейчүүдийг хорьж, цагддан хөнөөж байсан үйл явдлаас санаачлан бүтээжээ. Мэдээж хүүхэлдэйн кинонд Ервейчүүдийг хомроглон устгаж байсныг арай хөнгөн болоод хөгжилтэйгээр дүрсэлж өгсөн төдийгүй үүгээрээ хүүхдүүдэд нэгийг бодогдуулахыг зорьсон аж. 

"Toy Story 3"- Еврейчүүдийг хомроглон устгах

8 "The Wizard of Oz"- Популизм

Гайхалтай гэхэд ч багадах тус уран бүтээлд ид шидийн ертөнцийг дүрсэлж өгдөг. Энэхүү кинонд, ихийг амлаж гарсан төр засгийн удирдлагууд, энгийн тариачин иргэд, олон шидийн амьтад гэхчлэн бүгдийг багтааж өгснөөрөө онцлог билээ. Бусдыг арьс өнгө, өвөрмөц байдал зэргээр нь ялгаварлан гадуурхалгүй хамтад нь тусгаж өгсөн нь "популизм" буюу "нийгмээр бусдыг хүлээн зөвшөөрөх үзэл"-ийг тод харуулсан юм. 

"The Wizard of Oz"- Популизм

9 "Game of Thrones"- Сарнайн дайн

Энэхүү киног бүтээхдээ 15-р зуунд болж өнгөрсөн Английн алдарт Сарнайн дайныг өгүүлсэн байдаг. Тус дайн нь 30 гаруй жил үргэлжилсэн бөгөөд тухайн хугацаанд Английн хаан ширээний эзэн 6 удаа өөрчлөгдсөн төдийгүй газар нутгаа хамгаалан үлдэх тэмцэл, шунал хүслээ гүйцээхийг тулд юу ч хийхэд бэлэн байсан зэрэг нь "Game of Thrones" кинонд дүрслэгдсэн  байдаг. 

"Game of Thrones"- Сарнайн дайн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()