Ким Кардашьяан халдлагад өртжээ

Реалити шоуны од алдарт Ким Кардашьян (Kim Kardashian) өөрийн өвөрмөц амьдралын хэв маяг, том өгзгөөрөө гайхагддаг билээ. Өдгөө дэлхий нийтийн ярианы сэдэв болоод буй түүний өмссөн зүүсэн, хийсэн үйлдэл бүр нь шуугиан тарьдаг жамтай. Үүнийг батлах шиг шоуны од бүсгүй саяхан халдлагад өртөж, цахим ертөнцийг шуугиулаад байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг хамтдаа сонирхьё. 

Ким Кардашьяан халдлагад өртжээ

Парисын загварын 7 хоногийг үзэж сонирхохоор  Франц улсад зочилсон Ким "Balmain" загварын товчоонд ёслол төгөлдөр хүрэлцэн иржээ. Тэрээр тороор урласан, гэрэлтдэг хар өнгийн тун ч халуухан хувцсыг өмсөж ирсэн бөгөөд түүний дэгжин байдал нь хүн бүхний анхаарлыг татаж байсан юм. 

Ямагт төгс төгөлдөр байхыг эрмэлздэг тэрээр өөртөө итгэлтэй алхалж, хүрэлцэн ирсэн олны мэлмийг мялааж байв.

Харин зарим хүмүүс түүнийг хэт задгай хувцасласан болохыг гайхаж, цахим ертөнцөөр дургүйцлээ илэрхийлжээ.

Бүсгүй загварын танхимыг чиглэн алхаж явтал, гэнэт нэгэн үл таних этгээд гарч ирэн, өгзгийг нь үнсэх гэж оролджээ. Тус залууг Витали Седюк (Vitalii Sediuk) гэдэг бөгөөд Украйны телевизийн хөтлөгч аж. 

Тэрээр ямагт л одуудыг шоглож, элдэв жигтэй үйлдэл гаргаж, олны дургүйцлийг хүргэж явдаг нэгэн юм. Мэдээж түүний энэхүү балмад үйлдэл Кимд таалагдаагүй нь тодорхой. 

Ким болж байгаа үйл явдлыг анзаарч, ихэд айж, балмагдсан харагдана. Эмэгтэй хүн л болсон хойно хэн нэгэн танихгүй эрд өгзгөө үнсүүлэх нь таагүй зүйл төдийгүй залуугийн энэхүү үйлдэл нь бэлгийн дарамт учруулах гэсэн оролдлого хэмээн хүмүүс үзэж байгаа юм. 

Харин Кимийн бие хамгаалагчид залууг тэр дор нь барьж, цугласан олон дунд газар хэвтүүлэн аюулгүй болгожээ.

Реалити шоуны од нэлээдгүй балмагдсан, сандарсан байдалтай харагдсан гэх бөгөөд айсандаа багагүй хараалыг урсгасан байна.

Залууг хамгаалагчид хэт хүчтэй түлхэж, унагасан тул толгойг нь бага зэрэг бэртээсэн байна. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэгчээр гомдоллох эрх түүнд үгүй юм. 

Үнэн хэрэгтээ тэрээр маш олон одуудыг шоглож, дургүйг нь хүргэж явдгаараа алдартай. Харин залуу энэ удаагийн төлөвлөгөөгөө боловсруулж, Кимийг тосон, гүйх шахам яваа харагдана. 

Тэрээр зорилгоо биелүүлэхээр тэвчээртэй гэгч нь Кимийг хүлээж суужээ. Магадгүй Витали өөрийгөө алдартай болгохыг хүсэхдээ зохисгүй үйлдэл гаргадаг байж ч мэднэ. 

Ким ямартай ч адал явдалтай нүүр тулсны дараа аюулгүй дотор орж, загварын шоуг үзэж сонирхсон юм. 

Сонирхуулахад түүний өмссөн торон хүрэм нь 1700 гаруй долларын үнэтэй юм. Тэрээр үргэлж л хамгийн чанартай, сонин содон шийдэлтэй хувцсыг сонгодог билээ. Харин түүний энэ удаагийн хувцаслалт, сүүлийн үед  өмссөн хувцаснуудаас нь хамгийн даруухан байлаа.

Реалити шоуны од бүсгүй Парисын загварын долоо хоногоор зочилж, халдлагад өртсөнийхөө дараа гэртээ харихаар шийджээ. Тэрээр шуугиант явдлын маргааш нь хувийн онгоцондоо сууж, гэрийн зүг хөдлөхөөр зочид буудлаасаа гарч яваа нь харагдана. 

Тэрээр загварын долоо хоногыг үзэж сонирхсоныхоо дараа таалагдсан хувцаснуудаа худалдан авч, баглажээ. Харж байгаачлан түүний  хувцаснуудыг ашиглаж,  томоохон дэлгүүр нээхэд ч хангалттай юм. 

Мөн бүсгүй сүүлийн үед хөхний даруулга зүүхээ больсон бөгөөд тус зурагнаас харж болох юм. 

Хэрэв та санаж байгаа бол тэрээр одоогоос 2 жилийн өмнө буюу 2014 онд Кимийг нэгэн ёслолд нөхрийнхөө хамт хүрэлцэн ирэхэд нь олны дундаас гэнэт гарч ирэн хөлнөөс нь зуурч айлгасан юм. Алдартай хүмүүс үргэлж л эрсдэл дунд амьдардаг тул залуугийн энэхүү үйлдэл нь тоглоом шоглоом бус бүсгүйд халдаж, хорлохыг завдсан хэмээн ойлгогдсон байдаг. 

Үүнээс гадна энэ залуу хэдхэн хоногийн өмнө Миланы загварын долоо хоногийн үеэр загвар өмсөгч Жижи Хадид (Gigi Hadid)-д халдаж, шуугиан тарьсан билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()