Биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрвөл юу болох вэ?

Та өмнө нь "Хэрвээ биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрвөл юу болох бол?" гэх асуултанд хариулт олохыг эрэлхийлж байсан уу? Олон улс оронд хориглодог биеэ үнэлэлтийн асуудал өнөөдөр дэлхий нийтийн өмнө тулгарч буй зайлшгүй шийдвэрлэх ёстой чухал асуудлуудын нэг яах аргагүй мөн билээ. Гэвч хэрвээ хуулиндаа энэ зүйлийг зөвшөөрдөг байсан бол ямар байх байсан тухай гадны сайтууд юу гэж бичиж байгаа талаар танд хүргэе гэж бодлоо. Та нэгийг бодож, хоёрыг тунгаах биз ээ. 

Биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрвөл юу болох вэ?

1 Хотуудаар дүүрэн гэрэл анивчуулсан секс хийх газрууд нээгдэнэ

Голландын нийслэл Амстердам хот, Германи улс дахь Рийпербан (Reeperbahn) болон Тайландын Сой Коубой (Soi Cowboy) гэх газрууд шиг үйл ажиллагаа явуулдаг газрууд хаа сайгүй нээгдэж, төдий чинээ зах зээлийн өрсөлдөөн гэх зүйл удалгүй давхар гарч ирэх нь ойлгомжтой юм. Түүнчлэн биеэ үнэлэгчдийн тоо эрс нэмэгдэж, тусдаа салбар болон хөгжих бөгөөд энэ салбарт ажиллах ажлын хүч хүртэл бий болж, ажилгүйчүүдийн тоо хүртэл багасч, энэ салбар руу орж, хялбар аргаар мөнгө олох зорилготой хүмүүсийн тоо борооны дараах мөөг шиг олшрох нь дамжиггүй юм.

Хотуудаар дүүрэн гэрэл анивчуулсан секс хийх газрууд нээгдэнэ

2 Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал илүү нухацтайгаар яригдана

Биеэ үнэлэгчид гэхээр мэдээж хэрэг эмэгтэйчүүдтэй холбоотой асуудал бөгөөд амьдрал дээр хараад байхад ч гэсэн, эрэгтэй биеэ үнэлэгчид харьцангуй бага байдаг нь нууц биш юм. Тиймээс ажиллах нөхцөл, орчин гэх мэт зүйлээс улбаатайгаар эмэгтэйчүүдийн эрх үүргийг хамгаалсан хуулиуд шинээр гарч ирэх бөгөөд эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү эрх эдлэх нөхцөл байдал үүсч болзошгүй аж. Тухайлбал эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах, бие организмаа эрсдлийн даатгалд хамруулах, үсчин, гоо сайхны газруудаар хөнгөлөлттэй үнээр үйчлүүлэх зэргийг дурдаж болох жишээтэй.

Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал илүү нухацтайгаар яригдана

3 Хууль тогтоомжинд өөрчлөлтүүд гарна

Биеэ үнэлэлтийг хуулиндаа зөвшөөрснөөр нэлээн хэдэн хууль тогтоомжинд өөрчлөлт гарах нь дамжиггүй юм. Тухайлбал хүчингийн холбогдолтой хэргүүдтэй холбоотой шүүхийн ял тогтоолууд хүчингүй болох бөгөөд түүгээр зогсохгүй шөнийн цэнгээний газрууд болон биеэ үнэлэгчдийн үйл ажиллагаа явуулдаг газруудын ажиллах цаг, тэдний эрх үүрэг зэргийг хааж, боогдуулах, цагдаа сэргийлэхээр хяналт тавиулах ямар ч эрх зүйн үндэс үгүй болох аж.

Хууль тогтоомжинд өөрчлөлтүүд гарна

4 Нийгэм тэр чигтээ садар самуунд уруу татагдана

Хаа сайгүй бэлгийн хавьталд чөлөөтэй орох боломжтой болох бөгөөд төдий чинээ нийгэм садар самуунд уруу татагдаж, өсвөр насны хүүхдүүд хэтэрхий эрт бэлгийн харьцаанд орж, дэлхийн улс орнуудын хүн амын өсөлт хурдацтай нэмэгдэнэ гэж үзэж байгаа ажээ. Эргэн тойронд секстэй холбоотой зарын самбарууд, реклам зар сурталчилгаанууд харагдах бөгөөд төдий чинээ энэ салбарын хөгжил дэвшил гүйцэгдэхгүй хурдан хугацаанд нийгэмд чухал байр суурийг эзлэх гэнэ.

Нийгэм тэр чигтээ садар самуунд уруу татагдана

5 Эрчүүд хамгийн ихээр баярлана

Хэрвээ биеэ үнэлэлтийг хуулиндаа зөвшөөрвөл хамгийн ихээр баярлах хүмүүс нь эрчүүд байх аж. Учир нь хайртай хүнээ хууран мэхлэж байгаа хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ төрлийн эрчүүдийн хувьд хайртай хүнээ хууран мэхлэх шаардлага дахин гарахгүй юмсанж. Учир нь хуулинд биеэ үнэлэгчидтэй энгэр зөрүүлсэн бол энэ нь эхнэр нөхөр салах үндэслэл болж өгөхгүй хэмээн тусгагдах аж.

Эрчүүд хамгийн ихээр баярлана

6 Улс орнууд хөгжинө

Дээр дурдсанчлан биеэ үнэлэлт нь салбар болтлоо хөгжихийн хэрээр биеэ үнэлэлтээр дамжуулан бизнесийн санаанууд хэрэгжиж, улмаар энэ салбараар мөнгө хийж болох боломж харагдаж байгаа аж. Эдийн засгийн төсвийг биеэ үнэлэгчдээр дамжуулан олж болно гэхээр сонин сонсогдож байж болох ч гэлээ, хүмүүсийн дунд хамгийн алдартай, нэр хүндтэйгээс гадна үзэсгэлэнтэй биеэ үнэлэгчидтэй газрыг бусдаасаа өрсөж байгуулахаас энэ бүхэн эхэлнэ хэмээн үзэж буй ажээ.

Улс орнууд хөгжинө

7 Бэлгийн замын өвчнөөр өвчлөгсөд хэдэн мянгаараа бүртгэгдэнэ

Мэдээжийн хэрэг биеэ үнэлэлт газар авч, нийгэмд хүчтэйгээр орших болсноос үүдэж, бэлгийн замын төрөл бүрийн өвчин үүсэх магадлал одоогийнхоос хэд дахин ихсэх юм. Гэсэн хэдий ч техник технологи өндөх хөгжсөн энэ цагт бэлгийн замын өвчний эсрэг авах арга хэмжээг мэдээжийн хэрэг олж, гаргаж ирнэ хэмээн үзэж байгаа юм. Үнэхээр биеэ үнэлэлтийг бүхэл бүтэн салбар болгон хөгжүүлэх гэж байгаа гарах эрсдлийн энэ мэтчилэн тооцох нь чухал билээ.

Бэлгийн замын өвчнөөр өвчлөгсөд хэдэн мянгаараа бүртгэгдэнэ

8 Гаж хүслээ биелүүлэх гэсэн хүмүүс олширно

Өнөөдөр л гэхэд дэлхий даяар насанд хүрэгчдэд зориулсан кино бүтээдэг студиудын тоо олшрохын хэрээр порно кино үзэж буй хүмүүсийн тоо тэнгэрт түгэх од шиг хэдэн саяараа тоологдох нь нууц биш юм. Төдий чинээ дотроо гаж хүсэл өвөртөлж, түүнийгээ туршиж үзэх юмсан гэсэн бодолтой хүмүүс байдаг аж. Тэдний нууцхан хүслээ ил гаргаж, бодит амьдрал дээр туршиж үзэх боломжийг харин биеэ үнэлэлт олгох аж. Тиймээс секс хосуудын дунд орших ариун нандин холбоо гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийн дур хүслээ хангах хэрэгсэл мэт болох аж.

Гаж хүслээ биелүүлэх гэсэн хүмүүс олширно

9 Хүчингийн хэрэг багасна

Биеэ үнэлэлтийг хуулиндаа зөвшөөрснөөр харин хүчингийн хэргүүд дахиж хэзээ ч гарахгүй гэж үзэж байгаа ажээ. Энэ нь ч нэг талаасаа үнэний ортой байж болох асуудал бөгөөд бэлгийн дур хүслээ хангах гэсэн этгээдүүд гэм зэмгүй охид, бүсгүйчүүдийг хохироох бус бэлээхэн үйл ажиллагаа явуулж байгаа биеэ үнэлэгчдийн газруудаар үйлчлүүлэх боломжтой болох аж. 

Хүчингийн хэрэг багасна

10 Хүний наймаа буурна

Бас нэг давуу тал гэж хэлж болох зүйл нь эмэгтэйчүүдийн хүний наймаа буурах хандлагатай аж. Дээр дурдсанчлан охид, бүсгүйчүүдийг бэлгийн дарамтанд оруулах шаардлага гарахгүй бөгөөд секстэй холбоотой бүх зүйлс хууль ёсны дагуу хэрэгжиж эхэлмэгц, тухайн хүмүүс хоорондоо тохирсон л бол юу хийх нь нэг ёсондоо тэдгээр хүмүүсийн шийдэх асуудал байх аж.

Хүний наймаа буурна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()