Бүх цаг үеийн хамгийн аймшигтай гоо сайхны хэмжүүрүүд

Өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх бүхий л цаг хугацаанд гоо сайхныг хэмжих олон өвөрмөц зүйлс байжээ. Тэдгээрийн зарим нь дэндүү аймшигтай, гайхмаар хэмээн нэрлэж болох бөгөөд зөвхөн эдгээр шалгуурыг хангасан бүсгүйчүүдийг л гоо үзэсгэлэнтэй хэмээдэг байсан аж. Иймд та бүхэндээ бүх цаг үеийн хамгийн аймшигтай гоо сайхны хэмжүүрүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Үүнээс гоо сайхан төрх хичнээн үнэтэй олддог, хэр их эрсдэл, эр зориг шаарддаг болох нь харагдах биз ээ.

Бүх цаг үеийн хамгийн аймшигтай гоо сайхны хэмжүүрүүд

1 Цагаан царай

Английн хатан хаан I Элизабет (Elizabeth)-ийн төр барьж байх үед бүсгүйчүүдийн гоо сайхны хэмжүүр нь цасан цагаан царай байв. Цагаан царайтай бүсгүйчүүдийг хамгийн үзэсгэлэнтэй, баян чинээлэг, сэхээтэн хэмээн дүгнэдэг байсан аж. Тиймдээ ч бүсгүйчүүд царайгаа цагаан харагдуулахын тулд нүүрэндээ цагаан зуурмагыг маш их хэмжээтэйгээр түрхэхээс гадна нүүрнийхээ арьсыг хуулж, хар тугалга, кальцийн карбонат болон гидроксидын уусмалтай нунтгаар нүүрээ арчдаг байжээ. Харин энэ нь тэдний арьсанд сөргөөр нөлөөлж, элдэв харшил, саажилттай болгож байсан төдийгүй Ковентригийн гүнгийн авхай Мариа ердөө 27 насандаа хэт их будгандаа хордож нас барсан байдаг ажээ.

Цагаан царай

2 Цацраг идэвхт нүүр будалт

Цацраг идэвхт бодис нь бидний хүрээлэн буй орчин, хүн амд хичнээн их хор нөлөөтэй болохыг мэдэхгүй хүн гэж үгүй. Харин 1910-1930 оны хооронд цацраг идэвхт бодистой нүүр будгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, худалдаалах болжээ. Нүүрний тос, угаагч саван зэргээс авахуулаад бүх төрлийн бүтээгдэхүүн байсан бөгөөд тухайн үед үүнийг хэрэглэсэн бүсгүйчүүд хамгийн хөөрхөн сайханд тооцогдож байв. Мэдээж үүнээс үүдэн олон бүсгүйчүүд хорт хавдар, өвчний үүр уурхай болж хоцорсон билээ. 

Цацраг идэвхт нүүр будалт

3 "Chopines"

Италид 1580-1620 оны хооронд хүчээ аваад байсан "Chopine" нь бүсгүйчүүдийн гоо сайхан, нэр хүндийг нь илтгэх зүйл байжээ. Өсгий нь 18 см өндөрт хүрдэг байсан төдийгүй үүнийг өмсөөд хөдөлнө гэдэг тун ч хэцүү. Болгоомжгүй ганц алхах төдийд хөлөө хугалах, шагайгаа мултлах аюултай. Энэхүү гутлыг модоор хийдэг байсан бөгөөд дээгүүр нь нарийхан торго, хамба, хилэн болон мөнгөөр чимэглэдэг байсан юм. Тухайн үеийн бүсгүйчүүдийн өмссөн хувцасны урт хормой гутлыг нь далдалдаг байсан хэдий ч "Chopines" нь төгс төгөлдөр байдлын илэрхийлэл байжээ. 

"Chopines"

4 Корсет

Гоолиг бэлхүүстэй болохыг хүсэгч бүсгүйчүүд өнөөг хэр нь корсет зүүдэг. Харин бидний зүүж хэрэглэдэг корсетийг бодвол эртний бүсгүйчүүдийн нэрийн хуудас болсон корсет нь дэндүү аюултай эд юм. Нарийхан бэлхүүстэй байх нь тэдний гоо сайхны хэмжүүр бөгөөд бүсгүйчүүд сайхан харагдахын төлөө инээмсэглэлийнхээ цаана маш их өвдөлт, зовлон зүдгүүрийг нуусаар иржээ. Мэдээж энэ нь тэдний биед сөрөг нөлөө ихтэй байсан төдийгүй дотоод эрхтнүүдийг шахаж, биеийн бүтцийг өөрчилдөг аж. Цаашлаад элдэв өвчин, үхэлтэй нүүр тулгарахд хүргэж, олон бүсгүйг амьдаар нь тамласан байдаг. 

Корсет

5 Шүдээ ирлэх

Африк улсад эрт дээр үеэс шүдээ ирлэж, хурцалсан охид бүсгүйчүүдийг хамгийн үзэсгэлэнтэйд тооцдог байв. Мэдээж шүдээ ирлүүлж, гоо сайхан харагдахын тулд асар их өвдөлтийг тэсч гарах хэрэгтэй болдог төдийгүй энэ нь цаашлаад хоол идэх, ярих зэрэгт асуудал болж, тэднийг насаар нь зовоодог байсан байна.

Шүдээ ирлэх

6 Хар шүд

Өдгөө гялазсан цагаан шүдтэй болохыг хүн бүр л хүсч, мөрөөдсөөр байдаг. Харин эрт дээр цагт эсрэгээрээ хар шүдтэй охид бүсгүйчүүдийг хамгийн сайхан, үзэсгэлэн гоо, бурхны бүтээл хэмээн үздэг байв. Тэд шүдээ харлуулахын тулд хар өнгийн будаг ашигладаг байжээ. Ингэхдээ байгалийн гаралтай модноос гаргаж авсан уусмалаар харлуулдаг бол зарим эмэгтэй төмрийг хайлуулж шүдний паалангаа буддаг байсан аж. Мэдээж энэ нь асар их айдас, аюулыг дагуулах нь тодорхой. 

Хар шүд

7 Одтой шүд

МЭӨ 2000-250 он хүртэл оршин тогтнож байсан Маяачууд шүдэндээ очир эрдэнэ шигтгэсэн бүсгүйчүүдийг хамгийн үзэсгэлэнтэйд тооцдог байв. Бүсгүйчүүдийн шүдэнд багахан нүх гаргаж үүнд нь эрдэнийн шигтгээ суулгадаг байсан бөгөөд энэ нь тэднийг ярьж, инээх бүрийд гялалзах тул эр хүн бүрийн сэтгэлийг эрхгүй татдаг байсан аж. 

Одтой шүд

8 Үстэй даавуу

Эрт цагт бүсгүйчүүд ихэвчлэн амьтны ноос ноолуураар хийсэн утсаар унтлагын хувцсаа урлуулж өмсдөг байжээ. Мэдээж энэ нь тэдний гоо сайхан байдлын нэгээхэн шалгуур болж өгдөг. Харин энэхүү материалтай хувцас нь галд амархан шатдаг тул эрсдэл өндөртэй байв. Энэхүү хувцаснаас болж галд шатан амиа алдсан бүсгүйчүүд олон байдаг юм. 

Үстэй даавуу

9 Гувай хатан хорт ургамал

Энэхүү хорт ургамлын шүүсийг нүдэндээ дусаах нь харцыг тунгалаг болгож, хөөрхөн сайхан харагдуулдаг хэмээн эртний Итали бүсгүйчүүд итгэн ихээр хэрэглэдэг байжээ. Харин энэ нь хорт ургамал тул эсрэгээрээ үйлчилж олон бүсгүйг орчлонг харах нүднээс нь салгасан байдаг. юмсанж.

Гувай хатан хорт ургамал

10 Бариу банзал

XIX зуунд бариу банзал нь моодонд орж, трэнд болж байв. Тус банзлыг өмссөн бүсгүй хүн бүр үзэсгэлэн гоо хэмээгдэж, гудамжаар алхлах бүсгүйчүүд эрчүүдийн сэтгэлийг гижигдэж явсан аж. Харин үүнээс үүдэн олон бүсгүй золгүй тохиолдлоор амиа алдсан байдаг төдийгүй тус банзлыг өмсөөд алхаж, суухад маш төвөгтэй байдаг байна.

Бариу банзал

11 Ногоон өнгө

Дээр үед тод өнгө хараахан бүтээгдэж, амьдралд хэрэгжээгүй байжээ. Харин 1775 онд нэгэн эрхэм гүн ногоон өнгийг гаргаж, хүмүүс өргөнөөр ашиглах болсон байна. Бүсгүйчүүд ногоон өнгийн даашинзаар гоёж, өөрийн нэр хүндээ бусдад гайхуулж байв. Харин өнөөх ногоон будаг нь өөртөө хүнцэл хэмээх хорт бодисыг агуулсан болохыг хүмүүс мэдэлгүй хэрэглэж, үхэлд хүрэхүйц аюулыг туулж байжээ.

Ногоон өнгө

12 Гавлын хэв гажилт

Инкийн эзэнт гүрэнд хүүхдийг төрмөгц бага байхаас толгойд нь төмөр зүүлгэж, арагш сунгадаг байна. Энэ нь баян чинээлэг байдал, гоо сайхан төрхийн илрэл бөгөөд хэдий чинээ их арагш сунаж тогтсон байна төдий чинээ нийгэмд эзлэх байр суурь нь хүчтэй байдаг аж. Тэднийг нас ахих тусам толгойд нь зүүх төмрийг ихэсгэдэг байв. 

Гавлын хэв гажилт

13 Шатамхай үс

18-р зууны үед бүсгүйчүүд өөрийн үсэндээ нэмж, адууны, амьтны үсийг нааж, урт сайхан болгодог байжээ. Энэ нь ч тэдний гоо сайхны хэмжүүр болж өгөх тул эмэгтэй хүн бүр л толгой дээрээ амьтны үс тавьж явдаг байв. Гэвч энэ нь маш хурдан шатах сул талтай байдаг бөгөөд амь насаа дээсэн дөрөөн дэр тавьж буйгаас өөрцгүй юм. 

Шатамхай үс

14 Даашинзны араг, бэхэлгээ

Морины дэл, сүүл ашиглаж хийсэн хатуу цагаан материал бүхий даашинзны араг бол 1800-аад оны дунд үеэс баруун Европт түгэн дэлгэрсэн эмэгтэйчүүдийн загварын үндсэн чиг хандлага байжээ. Энэ хачирхалтай араг хэлбэртэй даашинзны доторлогоо өнөөдөр ч зарим улсад хэв маягаа алдаагүй хэвээр байгаа. Тус даашинзны бэхэлгээ өмсөхөд маш хэцүү, хүч шаарддаг төдийгүй үхлийн аюултай байв. 1850-1860 оны хооронд зөвхөн Англи улсад гэхэд л "кринолайн" өмсгөл шатаж, галд автсанаас үүдэж 3000 эмэгтэй амиа алдсан байна. Ийм хэцүү хувцас хэрэглэл өмссөн эмэгтэй лааны дэргэдүүр өнгөрөх үед хормой нь шатах, заримдаа дэнлүү барьж явахдаа гал алдсанаас үргэлжилсэн олон давхар даашинз хоромхон зуур эзнээ зулын гол болгодог байлаа. Тайлахад хүндрэлтэй төмрөөр хийгдсэн гол бэхэлгээ нь түлэгдэж буй эзэндээ гай тотгор дагуулдаг байв.

Даашинзны араг, бэхэлгээ

15 Лянхуа хөл

Хятад улсын гоо үзэсгэлэнгийн хэмжүүр бол “лянхуа хөл” юм. Олон зуун жил мөрдөгдөж ирсэн энэхүү уламжлал нь хэдхэн жилийн өмнө ч гэсэн хадгалагдсан хэвээр байсан билээ. Ядуу гэр бүлээс гаралтай охид өөрсдөөсөө зиндаа дээгүүр нэгний гэргий болж амьдралаа дээшлүүлэх зорилгоор балчир наснаасаа эхлэн, хөлөө чанга гэгч нь боолгож, өсөлтөө зогсоодог аж. Ийн явсаар нэгэнт хөл нь томрохоо байж жижиг хэвээр үлдэх бөгөөд сурвалжит залуус зөвхөн жижиг хөлтэй бүсгүйг гэргийгээ болгохоор сонгож байсан гэдэг. Харин том хөлтэй бүсгүйчүүд нь тариан талбай дээр ажиллаж, насаараа энгийн амьдралаар амьдарч байсан юм.

Лянхуа хөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()