Осолд орох магадлал өндөртэй 15 машин

Өнөөдөр хүн төрөлхтөн техник технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа бөгөөд үүний үр дүнд бидний амьдралыг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэсэн олон шинэ бүтээлүүд үйлдвэрлэгдэн гарсаар байгаа билээ. Тэр дундаас автомашины салбарыг дурдахгүй байхын аргагүй юм. Өнгө үзэмж, хэв загвар, хурд хүч гэх зэрэг олон үзүүлэлтүүдээр автомашиныг дотор нь ангилж болно. Гэвч хүмүүсийн хэрэгцээг хангаж буй автомашинаас үүдэлтэй аваар осол ихээр гарах болж, олон хүний амь нас эрсдэж байгаа нь нууц биш юм. 

Осолд орох магадлал өндөртэй 15 машин

Тэгвэл бид та бүхэндээ осолд орох магадлал өндөртэй 15 автомашиныг танилцуулъя гэж бодлоо. Энэхүү мэдээллийг та бүхнийг автомашин жолоодон явахдаа сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой явж байхыг сануулж, эрүүл мэнд амь нас, гэр бүл, ирээдүйн амьдралаа юу юунаас илүү чухалчлан бодож байгаасай гэсэн үүднээс хүргэхийг зорьсон юм. Автомашиныг жолоодож буй жолооч таниас бүх зүйл хамаарна гэдгийг сайтар ухамсарлаж байгаарай. Таны алтан шар зам өлзийтэй байг...

 

15 Mercury Grand Marquis

2011 оноос эхлэн дахин шинээр үйлдвэрлэх болсон уг автомашиныг анх 1970-аад оны үед автомашины зах зээлд нийлүүлж байсан ажээ. Хамгийн сүүлд нэг сая ширхэг "Mercury Grand Marquis" автомашиныг үйлдвэрлэсэн бөгөөд үүнээс хүний аминд хүрсэн тохиолдол 57 удаа, гэмтэл бэртэл болон бусдын эд зүйлд хор хохирол учруулсан тохиолдол 33 удаа тус тус бүртгэгдсэн байна.

Mercury Grand Marquis

14 Chevrolet Aveo (Гэр бүлийн)

"General Motors" компаниас үйлдвэрлэн гаргаж буй "Chevrolet Aveo" загварын автомашинаас үүдэлтэй гарсан осол аваар 58 удаа бүртгэгдсэнээс гадна мөн тооны хүний амь нас эрсдсэн байна. Сүүлд "Chevrolet Sonic" гэх нэрээр үйлдвэрлэж эхлээд байгаа аж.

Chevrolet Aveo (Гэр бүлийн)

13 Chevrolet Suburban

Энэхүү машины зах зээл дэх дундаж үнэ нь 50.000 америк доллар байгаа бөгөөд хамгийн сүүлийн тоо баримтаар 60 хүний аминд хүрч, 31 удаагийн осол аваар болоход ямар нэгэн байдлаар "Chevrolet Suburban" гэх автомашины нэр бүртгэгдсэн байна. 

Chevrolet Suburban

12 Chevrolet HHR

"Chevrolet HHR" автомашины анхны загварыг тэртээх 1940 онд үйлдвэрлэн гаргаж байсан бөгөөд үүнээс хойш 2005 болон 2011 онуудад шинэ загваруудыг нь дэлхий нийтэд танилцуулж байжээ. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 61 хүний аминд хүрч, 34 удаагийн осол аваар гаргасан гэж бүртгэгджээ.

Chevrolet HHR

11 Nissan Cube

2014 оноос дахин шинээр үйлдвэрлэх болсон уг автомашиныг манай Монголчууд маань нэлээн их унаж байгаа харагддаг. Япончуудын үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байгаа автомашинуудын нэг "Nissan Cube" автомашинаас үүдэлтэй аваар осол 38 удаа бүртгэгдэж, 66 хүний амь насанд хүрсэн гэсэн тоо 2016 оны байдлаар гарчээ. 

Nissan Cube

10 Ford Focus

2016 оны байдлаар нийт 70 хүний аминд хүрч, 55 аваар осол гаргахад хүргэсэн "Ford Focus" автомашиныг АНУ-ын "Ford" компани дэлхийн автомашины зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд сүүлийн үед аваар осол гарахаас сэргийлж, илүү сайн чанартайгаар үйлдвэрлэхийг зорьж байгаа юм байна.

Ford Focus

9 Nissan Versa (Дээшээ онгойдог хаалгатай)

Дэлхийн автомашины зах зээлд тэргүүлэх байр суурьтай байгаа Япончуудын хувьд хамгийн аюул багатай, найдвартай автомашин үйлдвэрлэдэг гэж олон хүн үздэг билээ. Гэвч "Nissan Versa" автомашины хувьд асуудал өөрөөр яригдах бололтой. Учир нь өнгөрсөн жил гэхэд энэ автомашиныг унаж явсан 71 хүн амь насаа алдсан бол 37 хүн хүнд гэмтэж, бэртсэн аж. 

Nissan Versa (Дээшээ онгойдог хаалгатай)

8 Honda Civic

Монголчуудын маань худалдаж авч, ихээр унах болсон автомашинуудын нэг болох "Honda Civic"-ийг Япончууд 1972 онд дэлхий нийтэд танилцуулж байжээ. Канад улсад борлуулагдсан тоогоороо тэргүүлж байгаа бөгөөд одоогоор 7.3 сая ширхэг "Honda Civic" автомашин Канад улсад байгаа юм байна. Харин үүнээс 550 ширхэг нь ямар нэгэн байдлаар аваар осолд бүртгэгдсэн бол, дэлхий даяар нийт 76 хүний амь нас эрсэджээ. 

Honda Civic

7 Chevrolet Silverado

"Chevrolet Silverado" нь харьцангуй хүнд жинтэй автомашин бөгөөд орйолцоогоор 2 тонн гаруй жинтэй байдаг юмсанж. 79 хүний амь насыг авч одоод байгаа бол 36 гаруй осол аваар уг автомашины нэр дээр бүртгэгдсэн байдаг. 

Chevrolet Silverado

6 Chevrolet Camaro

Спорт загварын автомашинуудын дотроос хүмүүсийн хамгийн ихээр сонгодог автомашин болох "Chevrolet Camaro" нь хурд хүч, өнгө үзэмж, хэв загварын хувьд хүний харааг булаахын аргагүй юм. Сүүлийн жилийн судалгаагаар гэхэд 80 хүн амь насаа алдаж, 60 гаруй осол аваар энэ машины нэр дээр бүртгэгдсэн байна.

Chevrolet Camaro

5 Hyundai Accent (2 хаалгатай)

Бидний сайн мэдэх "Hyundai Accent" автомашины 2 хаалгатай загвар нь АНУ-д их хэмжээгээр борлуулагдаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 25.000 америк иргэний амь насанд хүрчээ. Харин сүүлийн жилд 86 хүн амь насаа уг автомашиныг жолоодож явахдаа алдсан байна. Харин энэхүү автомашинаас үүдэлтэй 48 осол аваар гарсан аж.

Hyundai Accent (2 хаалгатай)

4 Chevrolet Aveo (4 хаалгатай)

99 хүн амь насаа алдаж, 65 осол аваар гарахад хүргэсэн уг автомашиныг "Generel Motors" компани сүүлийн үед дэлхийн автомашины зах зээлд нийлүүлэх болсон билээ. 

Chevrolet Aveo (4 хаалгатай)

3 Hyundai Accent (4 хаалгатай)

Дээр дурдсанчлан уг автомашины 2 хаалгатай загвар нь олон хүний амь насанд хүрсэн бөгөөд 4 хаалгатай загвар нь ч гэсэн дэлхий дээрх хамгийн аюултай автомашинуудын нэгээр тооцогддог байна. Сүүлийн жилд 120 хүн амь насаа алдаж, 65 осол аваар гаргахад хүрчээ. 

Hyundai Accent (4 хаалгатай)

2 Nissan Versa (4 хаалгатай)

Уг автомашиныг жолоодож явсан 130 хүн амь насаа алдсан бол 44 удаагийн осол аваар "Nissan Versa" автомашины нэр дээр бүртгэгджээ. Автомашины зах зээл дээр 11.000-13.000 америк доллараар зарагдаж байгаа юм байна.

Nissan Versa (4 хаалгатай)

1 Kia Rio

Солонгосчуудын хувьд Япончуудын нэгэн адилаар дэлхийн автомашины зах зээлд тэргүүлэгч байр суурьтай бөгөөд олон нэр төрлийн автомашинуудыг дэлхий нийтэд танилцуулаад байгаа билээ. Тэр дундаас "Kia Rio" хамгийн онцгой нь гээд хэлчихэд буруудахгүй болов уу. "Kia Motors" компаниас үйлдвэрлэн гаргаж буй уг автомашиныг АНУ-д хамгийн их тоогоор борлуулжээ. Харамсалтай нь 45000 хүн "Kia Rio"-г унаж явахдаа амь насаа алдсан байна. Харин сүүлийн жилийн судалгаагаар 150 хүн амь насаа алджээ. 

Kia Rio

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()